Ангараг гариг дээр амьдрал илэрсэн үү???

Өнгөрөгч 8-р сараас хойш улаан нүдэн гариг дээр ажиллаж байгаа явуулын лаборатори маань нилээн жинтэй нээлт хийсэн бололтой гэж дэлхий даяар шуугиж байна. Яг юу нээсэн бэ гэдгийг одоогоор НАСА-ийн судлаачид тодорхой шалтгааны улмаас чанд нууцалж байгаа бөгөөд ямартай ч энэ нээлт нь түүхэнд бичигдэж үлдэх хэмжээний том зүйл гэж хүмүүс ам дамжин ярьцгааж байна. Curiosity хөлөг маань ангараг дээр амьдрал одоо байгаа эсвэл түүхэнд байсан эсэхийг илрүүлэх гол том зорилготойгоор ажиллаж байгаа, тэхээр түүхэнд бичигдэх хэмжээний нээлт гэхээр амьдралтай холбоотой зүйл болвуу гэж олон хүн таамаглаж байгаа хэрэг. Энэ нийтлэлээр миний бие энэ нээлт чухам юуны тухай байж болох, яг заавал амьдрал байгаа/байсан эсэхийг тодотгосон зүйл байх ёстой юу гэдэг дээр өөрийн бодол тайлбарыг хүргэе гэж бодлоо.

SAM төхөөрөмжийн хөрсний дээж хүлээн авах 2 цооног. Зохиогч: NASA/Caltech-JPL

SAM төхөөрөмжийн хөрсний дээж хүлээн авах 2 цооног. Зохиогч: NASA/Caltech-JPL

Curiosity хөлөг маань өөрийн гол том зорилгоо биелүүлэх үүднээс хэд хэдэн маш мундаг төхөөрөмжүүдээр “зэвсэглэгдсэн” байгаа. Тэдгээрийн хамгийн том нь болох SAM (Sample Analysis at Mars) буюу монголчилбол ангараг гариг дээрх хөрсний дээжийг шинжлэх маш хүнд жинтэй төхөөрөмж хөлгийн их биеийн бараг цөмд нь оршино. Curiosity хөлгийн аврага том роботон гар улаан нүдэн гаригийн хөрснөөс ухаж аваад SAM төхөөрөмжийн цооногруу асгаж шинжлэх дээжийг нь бэлдэж өгдөг аж. Цооногоор нэвтэрсэн хөрс масс спектрометр, хийн хроматограф болон лазерын спектрометер хэмээх сүртэй сүртэй нэрнүүдтэй багажуудаар шаруулж, түлүүлж байгаад дотроо ямар ямар бодис нэгдэлүүдийг агуулж байсныгаа шинжлүүлдэг гэсэн үг юм. Энэ төхөөрөмжийн хамгийн чухал чадвар нь бидний мэдэх амьдралын суурь бүрэлдэхүүн болох нүсэр бүтэцтэй органик нэгдэлүүдийг (нүүрстөрөгч, хүчилтөрөгч болон азотын атомуудыг агуулсан нүсэр молекул) хөрсний дээжээс илрүүлэх чадвар юм.

Саяхан нэгэн нэвтрүүлгээр энэ SAM гэх төхөөрөмжийн судалгааны багийн удирдагч АНУ-ын Калтекийн их сургуулийн профессор Жон Гроцингер мэдээллэхдээ “бид нар саяхан SAM төхөөрөмжөөр хөрсний дээжийг шинжлээд маш сонирхолтой мэдээллэл цуглуулсан байгаа. Энэ удаад гарцаагүй түүхийн номнуудад тэмдэглэгдэж үлднэ” гэх ухааны юмыг хэлж орхисоноос энэ бүх таамаг хүлээлт бий болсон гэж ойлгож болно. Сурвалжлагч нь “тэр чинь тэгээд яг юу юм бэ? та яг юуг олж нээсийм?” гэсэн чинь “тэрийг одоогоор хэлэх боломжгүй байна, бид нар яг тийм гайхалтай нээлт гэдгийг бататгах үүднээс нэмэлт шинжилгээг хийж байгаа” гэх маягтай хариулсан аж.

Тэхээр ерөнхийдөө энэ хүний ахалсан судалгааны багийнхан ямар нэгэн алдаа согог гаргаагүй бол үнэхээр ангараг гаригийн хөрсөнөөс органик нэгдэл олсон байх магадлал тун өндөр гэж ойлгож болно. Угаасаа бүүр олон жилийн өмнө 1970-аад оны үед ангараг гариг дээр судалгаа хийж байсан Вайкинг хөлгийн нэг төхөөрөмж органик молекулын ул мөр маягтай зүйлийг илрүүлж тэр үедээ шуугиан тарьж байсан, гэвч тэр үеийн судлаачид тэрхүү дата-г маргаантай, дүгнэлт хийх боломжгүй гэж үзээд нээх их тоохгүй өнгөрөөчихсөн юм. Бас 2008 онд АНУ-ын Аризонагийн их сургуулийн удирдаж ангараг гаригруу явуулсан Феникс робот одоо энэ Curiosity дээр байгаатай төстэй багажнуудаар хөрсний дээжийг шинжилхэд органик нэгдэл илрүүлж чадаагүй гэхдээ яагаад илрүүлж чадахгүй байгаа вэ гэдгийн хариулт байж болохоор нэг сонирхолтой зүйлийг олж тогтоосон юм.

Тэр нь перхлорат гэх нэг гайхал бодисоос улбаатай. Хөрсний дээжийг шинжлэх багажнууд нь дээжийг өндөр температурт ямар нэгэн аргаар халааж байгаад шинжилгээгээ хийдэг. Өндөр температурт шууд халаахлээр энэ перхлорат гэх нэгдэл нь нэг ёсондоо “идэвхижээд” органик молекулууд байвал шууд урвалд ороод баахан нүүрстөрөгчийн давхар исэл болгоод хаячихдаг шинж чанартай аж. Феникс хөлгийн судалгааны багийнхан органик нэгдэл илрүүлж чадаагүй ч, перхлоратыг илрүүлж чадсан тул энэ гайхлаас болоод органик молекулын ул мөр устаад байж магадгүй юм гэсэн таамгийг дэвшүүлж байв.

Феникс хөлгийн энэ явдлаас сургамж аваад судлаачид SAM төхөөрөмжийг зохион бүтээхдээ өнөөх перхлорат гэх гайхлууд гай болчих хэмжээний өндөр температурт шууд хурдан аваачихгүйгээр маш аажмаар температурыг өсгөж хөрсийг халаагаад шинжилгээгээ хийдэг шийдэлийг олсон аж. Тиймээс энэ удаад үнэхээр органик нэгдэлийн ул мөрийг олсон байхыг үгүйсгэхийн аргагүй юм. Гэхдээ хамгийн гол нь органик молекул олдлоо гэдэг нь ангараг гаригийн түүхэнд эсвэл одоо амьдрал байсан/байгааг бататгах хүрэлцээтэй нөхцөл нь болохгүй. Ер нь тэгээд “нууц” гээд зарлачихаар хүмүүс солиотой янз янзын юм санаанаасаа ургуулж бодоод байдаг талтай, тиймээс би лав хувьдаа таныг энэ мэдэгдэлд нээх өндөр хүлээлт өгсөний хэрэггүй болвуу гэж зөвлөж байна.

Энэ бүгдийн үнэн мөр нь ирэх сарын 3-7-ны хооронд АНУ-ын сан франциско хотод зохион байгуулагдах америкийн геофизикийн холбооны хурлаар олон нийтэд тодорхой болно, тиймээс тэр болтол тэвчээртэй хүлээгээд л сууж байя даа.

 

Advertisements

6 comments

  1. huleegee l suuya daa hehe
    goridlogo…

  2. ali ert angarag deerees aalz oldson geed bsn shal hudlaa bsiimuu. zuragtaar medeegeer garsan shdee

    1. 7 хөлтэй аалзнуудыг тээр нэг жил олж байсан юм гэнлээ.

  3. AGU hurald chi orolcohuu? Tm bol holboo bariarai. Bi bas orolcoh yum.

    1. гүй гүй би юу гэж тэрэнд оролцохов

  4. Гялгар уут олдоо юу

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: