Сарны “цагираг”

Хүйтэндүү шөнөөр та сарны гадуур тод цагираг хааяа ажиглаж байсан уу? хальт хархаар цагаан саарал өнгөтэй мэт боловч сайн харвал өдөр нартай борооны үеэр харагддаг солонго шиг өнгө өнгийн гэрэлтэйгээр ажиглагдах энэ зүйл нь тийм ч ховор тохиолддог үзэгдэл биш юм. Агаар мандалын нилээн өндөрт маш нимгэн сая сая усны жижиг кристалуудаас бүрдэх үүл бий болход уг үзэгдэлийг нүдээр харж болно. Тэдгээр кристалууд нь бичил линзнүүд шиг гэрлийг хугалах бөгөөд ихэнх усны кристал нь сунсан 6-өнцөгтийн хэлбэртэй байдаг тул нэг талаас нь орж ирсэн нарны гэрэл (саран дээр ойгоод ирж байгаа нарны гэрэл) нөгөө талаар нь гарж ирэхдээ анх орж ирсэн замтайгаа харьцангуй 22 градусаар хугарсан байна. Энэ 22 градусын хугаралаас үүдээд газрын гадрага дээр байгаа бидэнд цагираг маань сарны нилээн гадуур нь хүрээллэж харагдаж байгаа юм. Доорх зургийг Грек улсын Афин хотоос авсан аж:

Агаар мандалын маш өндөрт орших нимгэн үүлэн дахь их хэмжээний сунсан 6-өнцөгт кристалуудаар нарны саран дээр ойж буй гэрэл хугарч энэ зурган дээрх 22 градусын сарны гэрэлт цагирагийг бий болгож байгаа юм. Зохиогч: Энтони Аёмамитис

Агаар мандалын маш өндөрт орших нимгэн үүлэн дахь их хэмжээний сунсан 6-өнцөгт кристалуудаар нарны саран дээр ойж буй гэрэл хугарч энэ зурган дээрх 22 градусын сарны гэрэлт цагирагийг бий болгож байгаа юм. Цагирагийн зүүн гар талд байгаа тод цэг нь бархасбадь гариг маань байна. Зохиогч: Энтони Аёмамитис

Нартай өдрийн цагаар мөн агаар мандалын нилээн өндөрт усны кристалууд олноороо бий болвол нарны гэрэлт цагираг бас харагдаж болно. Монголд ийм нарны цагирагыг би багадаа зөндөө харж байсан, доорх зургийг АНУ-ын атланта хотоос авчээ:

Өмнөх зурган дээрх цагирагыг үүсгэж буй усны кристалууд өдрийн цагаар бий болход нарны 22 градусын цагираг мөн харагдана. Зохиогч: Гиакомо

Өмнөх зурган дээрх цагирагыг үүсгэж буй усны кристалууд өдрийн цагаар бий болход нарны 22 градусын цагираг мөн харагдана. Зохиогч: Гиакомо

Усны янз янзын кристалууд бий болоод байгаа тэрхүү асар өндөрт орших нимгэн үүлэнд дандаа сунсан 6-өнцөгт хэлбэртэй кристалууд үүсэнэ гэсэн юм байхгүй. Янз бүрийн пирамидан төрлийн хэлбэртэй кристалууд бас олноороо үүсдгийг бид мэднэ. Өөр өөр хэлбэртэй кристалууд нарны гэрлийг өөр өөр өнцөгөөр хугалж нэг дор хэд хэдэн цагираг бий болгох ч боломжтой. Дээрх нарны цагирагын зургийг анхааралтай харвал хамаагүй том өнцөгөөр гэрэл хугарж бий болсон бүдэг 2 дахь цагирагийн хэсэг үүлний завсараар харагдаж байна. Ямар хэлбэртэй кристал хир их байвал ямар хэмжээ бас өнгөтэй цагираг үүсэх вэ гэдгийг бид сайн мэддэг хирнээ агаар мандалын тэрхүү давхрагад яг яаж тийм хэлбэрийн кристалууд тийм хэмжээтэйгээр бий болоод байдгийг бид одоо хүртэл сайн ойлгодоггүй.

Advertisements

One comment

  1. nar sar hureelvel ih huiten boloh n gej yaridagshd.. olon jiliin ajiglaltad undeslesen dugnelt gej uzvel unen bh..

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: