Ангарагийн гадрага дээрх цацраг идэвхийн хэмжээ

Улаан нүдэн гариг дээр өнгөрсөн 8-р сараас хойш ажилласаар байгаа Curiosity хөлгийн цуглуулсан хэмжилтээр бол ангараг гаригийн гадрага дээрх сансарын туяаны цацаргалтын хэмжээ нь дэлхийг тойрон эргэж буй олон улсын сансарын станц дээрх хэмжээтэй тун ойролцоо бололтой. Curiosity хөлөг нь дэлхийгээс өөр гариг дээр сансарын туяаны хэмжилтийг анх удаагаа хийж байгаа бөгөөд эхний ээлжинд хийгдсэн хэмжилтүүдээс үзвэл ангараг гаригийн гадрага дээр ирээдүйд сансарын нисгэгчид богино хугацаагаар ил задгай нөхцөлд ажиллахад асуудалгүй бололтой.

Curiosity хөлөг дээрх RAD төхөөрөмж нь уг хөлгийг бүүр өнгөрсөн оны сүүлчээр дэлхийгээс хөөрсөнөөс хойш тасралтгүй хэмжтилт хийсээр ирсэн бөгөөд ангараг гариг хүртэл 9 сарын турш сансар уудамаар аялах зуураа хэмжсэн хэмжилт нь одоо ангарагийн гадрага дээр бүртгэгдэж байгаа хэмжилтээс даруй 2 дахин их байсан гэнэ. Энэ нь хэдий ангараг гаригийн агаар мандал нь манай дэлхийн агаар мандалын ердөө 1%-тай дүйцэхүйц хэмжээний “зузаан” боловч асар өндөр хурдтайгаар сансараас ирэх бөөмсөөс тодорхой хэмжээний хамгаалалт үзүүлдэг гэдгийг харуулж байгаа юм:

Ангараг гариг тэнхлэгээрээ эргэх зуур нарлуу харсан хэсгийн агаар мандал нь халж тэлээд харин нөгөө тийш харсан хэсэг нь хөрж агшина. Тэлэх үедээ сансарын цацаргалтаас сайн хамгаалж харин агшсан үедээ хамгаалалтаа бага зэрэг алддаг байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/Ashima Research/SWRI

Ангараг гариг тэнхлэгээрээ эргэх зуур нарлуу харсан хэсгийн агаар мандал нь халж тэлээд харин нөгөө тийш харсан хэсэг нь хөрж агшина. Тэлэх үедээ сансарын цацаргалтаас сайн хамгаалж харин агшсан үедээ хамгаалалтаа бага зэрэг алддаг байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/Ashima Research/SWRI

Ангараг гаригийн агаар мандалын нарлуу харсан хэсэг нь халалтаас үүдээд нөгөө тийшээ харсан хэсэгээсээ илүү зузаан байдаг. Энэ өөрчлөлттэй уялдан Curiosity хөлөгийн RAD багаж нь өдөр болон шөнийн цагаар 3-5%-ийн өөрчлөлтийг хэмжиж авсан байна. Доорх график нь энэ үзэгдэлийг маш тодорхой харуулж байгаа юм. Улаан муруй нь RAD багажийн бүртгэл ба их байвал их хэмжээний цацаргалт бага байвал бага хэмжээний цацаргалт гэсэн үг. Харин цэнхэр муруй нь агаарын даралтын хэмжээ. Өдрийн цагаар нарлуу харсан агаар мандал халж даралт ихсэж харин шөнийн цагаар агаар хөрж даралт нь багасч байна. Энэ графикийн харуулж байгаачлан өдрийн цагаар агаарын даралт ихсэхэд сансарын цацаргалтын хэмжээ багасч, эсэргээр шөнийн цагаар агаарын даралт буухад цацаргалтын хэмжээ өссөн байна:

Curiosity хөлөг дээрх RAD төхөөрөмжийн хэмжсэн ангарагийн гадрага дээрх агаарын даралт болон цацраг идэвхийн хэмжээ. Цацраг идэвхийн хэмжилт нь агаар мандалын тэлэлт болон агшилтаас үүдэлтэй даралтын өөрчлөлттэй урвуу хамааралтай байгааг анзаараарай. Зохиогч: NASA/JPL-Caltech/SwRI

Curiosity хөлөг дээрх RAD төхөөрөмжийн хэмжсэн ангарагийн гадрага дээрх агаарын даралт болон цацраг идэвхийн хэмжээ. Цацраг идэвхийн хэмжилт нь агаар мандалын тэлэлт болон агшилтаас үүдэлтэй даралтын өөрчлөлттэй урвуу хамааралтай байгааг анзаараарай. Зохиогч: NASA/JPL-Caltech/SwRI

Гэхдээ энэ хэмжилтүүд нь маш богино хугацааны мэдээллэл гэдгийг анзаараарай. Анагараг гариг дээр улирал солигдоход агаар мандал их хэмжээгээр өөрчлөгддөг. Жишээ нь өвөл их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэлийн молекулууд агаар мандал дахь хий төлөвөөс 2 туйлд нь мөс болж хувирна. Энэ үед гаригийн агаар мандал нилээн нимгэрч, цацаргалтын хэмжээ ихсэнэ. Эсэргээр зуны улиралд 2 туйлын мөс хайлж агаар мандал нь зузаарах ба үүнтэй уяалдан цацаргалтын хэмжээ багасна. Ийм улиралын шинжтэй өөрчлөлтүүдээс гадна гэнэтийн өөрчлөлтүүдийг судалж ойлгох бас шаардлагатай байгаа. Жишээ нь наран дээр хүчтэй дэлбэрэлт болход их хэмжээний асар өндөр хурдтай бөөмс сансарлуу цацагдана. Curiosity хөлөг 9 сарын турш дэлхийгээс ангараг гаригруу аялахдаа 3 удаагийн хүчтэй нарны дэлбэрэлтийн нөлөөг бүртгэж авж байсан бөгөөд жирийн үеэс цацаргалтын хэмжээ огцом нэмэгдэж байсан тухай энэ нийтлэл дээр би бичиж байсан билээ. Одоо харин ангараг гаригийн гадрага дээр байж байхдаа наран дээрх янз янзын хүчтэй дэлбэрэлтүүд яаж нөлөөлдөгийг бүртгэж хэмжиж авах нь чухал байгаа юм.

Advertisements

One comment

  1. angaragiin tsag uuriin nuhtsul hun udaan hugatsaagaar suurishihad her we. delhiin toirog zamd amidarch b.gaatai haritsuulahad…

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: