Нарны бүтэн хиртэлт Австралиас

Сая хоёрхон хоногийн өмнө өмнөд номхон далай болон австрали тивийн хойд хэсгээр бүтэн нарны хиртэлт болж өнгөрлөө. Уг нь энэ хиртэлтийг интернэтээр үнэгүй шууд дамжуулж байсан юм байна лээ, даанч миний бие зав муутай гүйсээр та бүгдтэй хуваалцаж амжсангүй. Тиймээс энэ бичлэгээр тус хиртэлтийн оргил үеийг буулгасан гайхалтай зургуудыг хуваалцаж байна:

Хиртэлтийн яг оргил үеийн зураг. Сар маань нарыг бүтэн халхалж жирийн үед харагдадгүй нарны титмийн гэрэл сарыг тойрон ил харагдаж байна. Нарны гадрага нь 6000 орчим кельвиний температурт байдаг бол нарны титэм нь бүтэн сая гаруй кельвин буюу хамаагүй өндөр температурт оршдог. Яагаад гадрагын гадуурх титэм нь ийм өндөр температурт оршдогийг бид одоо хүртэл сайн ойлгодоггүй хэвээрэй. Зохиогч: Фил Харт

Хиртэлтийн оргил үе дөнгөж өнгөрсөний дараа нарны титмийн гэрэл нь багасч сарны нэг захаас нь нарны гэрэл цухуйж эхэлж байгаа нь. Зургийг томруулаад сайн харвал сарны гадрагыг тойроод олон жижигхэн улаан өрвийсөн юмнууд байгаа, тэдгээрийн нэг бүр нь манай гаригаас хамаагүй том хэмжээтэй нарны гадрагаас шидэгдэж байгаа устөрөгчөөс бүрдсэн плазма юм. Мөн манай сар ямар ч овгор товгоргүй бөв бөөрөнхий биш учираас уул толгодын хоорондох онгорхойгоор нарны гэрэл хурцаар цухуйн гарж ирэх ба тэдгээрийг Бейлийгийн "шигтгээнүүд" хэмээн нэрлэдэг юм. Зохиогч: Фил Харт

Хиртэлтийн оргил үе дөнгөж өнгөрсөний дараа нарны титмийн гэрэл нь багасч сарны нэг захаас нь нарны гэрэл цухуйж эхэлж байгаа нь. Зургийг томруулаад сайн харвал сарны гадрагыг тойроод олон жижигхэн улаан өрвийсөн юмнууд байгаа, тэдгээрийн нэг бүр нь манай гаригаас хамаагүй том хэмжээтэй нарны гадрагаас шидэгдэж байгаа устөрөгчөөс бүрдсэн плазма юм. Мөн манай сар ямар ч овгор товгоргүй бөв бөөрөнхий биш учираас уул толгодын хоорондох онгорхойгоор нарны гэрэл хурцаар цухуйн гарж ирэх ба тэдгээрийг Бейлийгийн “шигтгээнүүд” хэмээн нэрлэдэг юм. Зохиогч: Фил Харт

Бүтэн хиртэлтийн үеэр тэнгэр харанхуйлж байгаа нь. Зохиогч: Фил Харт

Бүтэн хиртэлтийн үеэр тэнгэр харанхуйлж байгаа нь. Зохиогч: Фил Харт

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: