Өнөөдөр – Карл Саганы Өдөр

Алдарт одонорон судлаач Карл Саганы номноос ишлэн саяхан “Цайвар цэнхэр цэг” хэмээх нийтлэлийг бичиж байсан билээ. Шинжлэх ухааныг хөгжүүлхэд болон олон нийтэд сурталчилхад хамаг амьдралаа зориулсан түүний нэрээр жил болгоны энэ өдрийг (11-р сарын 9) тэмдэглээд 4 дэхь жилээ үдэж байна. Тиймээс энэ удаад түүний талаар ахиад жаахан бичье гэж бодлоо.

Карл нь насаараа Корнелийн их сургуульд профессор бас гариг судлалын лабораторийн даргаар ажилласан бөгөөд АНУ-ын сансарын програм анх эхлэх үеэс хойш олон ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Бараг 1950-иад оноос хойш насан эцэслэлтлээ НАСА-д зөвлөхөөр ажиллахдаа, Аполло програмын сансарын нисгэгчидтэй сарлуу нисхээс нь өмнө дандаа уулзаж зөвлөж, бас НАСА-ийн нарны аймгийн эрхсүүдийг судлахаар илгээсэн Маринер, Вайкинг, Вояжер болон Галилео хөлгүүдийн ажилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Дээх нь Пионер 10 болон 11 хөлгүүд дээр дэлхийн тухай мэдээллийг агуулсан хавтанг хамт явуулсан байдаг тухай бичиж байсан билээ, тэгвэл тийм хавтанг хийх саналыг анх дэвшүүлж хавтанг бүтээсэн хүн нь Карл байсан юм.

Карл Саган 1980 онд. Зохиогч: Вики

Карл Саган 1980 онд. Зохиогч: Вики

Шинжлэх ухааны үүднээс олон үнэтэй хувь нэмэрийг оруулж байсан, заримаас нь дурьдвал: яагаад сугар гариг маш өндөр температуртай халуун байдгийг (хариулт нь агаар мандал дахь их хэмжээний хүлэмжийн хий), ангараг гаригийн гадрага дээрх улиралын өөрчлөлтүүд яаж явагддагийг (хариулт нь элсэн шуурганы нүүдэл) мөн санчирын дагуул титаны агаар мандал дахь улаавтар давхрага хаанаас гаралтайг (хариулт нь нүсэр бүтэцтэй органик молекулууд) тус тус олж илрүүлсэн.

Шинжлэх ухааны болон олон нийтэд түүнийг түгээхэд хийж бүтээсэн ажилуудаараа жагсааж барамгүй олон шагнал ураамшуулал авсан байдаг. Америк болон Европын тоймгүй олон шагналуудаас гадна, зөвлөлтийн Константин Циолковскийгийн медаль гэх маш нэр хүндтэй шагналыг хүртэл авж байсан, бас “2709 Саган” хэмээх бага гаригийг ч түүний нэрээр нэрлэсэн байдаг ба түүний бүтээлүүдийг үнэлж дэлхий даяарх 22 их сургуулиуд хүндэтгэлийн доктор цол олгосон аж. Энэ цол урамшуулалуудаас гадна хамгийн чухал нь түүний хийсэн олон нийтэд шинжлэх ухааныг түгээх ажил нь маш олон хүнд ялангуяа АНУ-д сайнаар нөлөөлж чадсан. Өнөөдөр АНУ-ын олон том том их сургууль болон судалгааны байгууллагуудад ажиллаж байгаа залуу эрдэмтэн судлаачид бараг бүгд д багадаа Карл Саганы ном зохиол, нэвтрүүлгүүдийг үзэж хүмүүжсэн хүмүүс байдаг. Түүний хийсэн “Космос” хэмээх олон ангит шинжлэх ухааны баримтат киног дэлхий даяар нийт 4 тэрбум гаруй хүн үзсэн гэсэн судалгаа ч бий. Түүний алдартай олон номнуудын нэг болох “Контакт”-ыг нью лайн синема компани маш амжилттай кино болгон бүтээж 1997 онд гаргаж байв, киноны трейлерийг доор хавсаргалаа:

Түүний нэрэмжит өдрийг жил болгоны 11-р сарын 9-нд буюу түүний төрсөн өдрөөр тэмдэглэж ирээд одоо 4 дэх жилдээ явж байна. Энэ өдрөөр АНУ даяар олон том том их сургуулиуд болон шинжлэх ухааны төвүүд дээр янз бүрийн сонирхолтой лекц болон үзүүлбэрүүдийг олон нийтэд үнэгүй хүргэдэг. Магадгүй хэдэн жилийн дараа манай улсад ч гэсэн энэ өдрийг тэмдэглэж шинжлэх ухааныг олон нийтэд хүргэх сонирхолтой ажилууд хийгддэг болно байх гэдэгт найдаж байна.

Нээрээ саяхан бичсэн “Цайвар цэнхэр цэг” нийтлэл дээрх миний хийсэн муу орчуулганд хэдэн хүн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Тэгээд нэг ийм өөр хувилбарыг дэвшүүлсэнийг та бүгдтэй хуваалцаж байна:

Тэр цэгийг дахиад хар. 
Тэр чинь бидний гэр, бид. 
Тэнд чиний хайртай бүх хүмүүс, чиний таних бүх хүмүүс, 
чиний сонсож байсан бүх хүмүүс, хэзээ нэгэн цагт амьдарч байсан бүх хүмүүс. Баяр баясгалан, зовлон шаналал, мянга мянган шашин шүтлэг,үзэл суртлууд, эдийн засгийн номлолууд, бүх эрэлчид ба анчид, бүх баатрууд ба хулчгарууд, бүх иргэншлийг бүтээгчид ба сөнөөгчид, бүх хаад ба боолууд, бүх дурлалт хосууд, бүх ээж ба аавууд, хайрт үрс, шинийг эрэлхийлэгчид, хайгуулчид, бүх ёс суртахууны багш нар, авилгач улс төрчид, бүх урлагийн одод, улсын тэргүүд, түүхэн дэх бүх гэгээнтнүүд ба нүгэлтнүүд энэ л нарны гэрэлд тогтсон тоосонцрын хэсэг дээр амьдарч байсан. Одон орон судлал бол ухаарлын, төлөвшүүллийн арга гэгдсээр ирсэн. Бидний өчүүхэн ертөнцийн алсын зургаас илүү хүний биеэ тоосон ухаангүй байдлыг сануулах зүйл үгүй мэт. Надад бол энэ бидний нэг нэгэндээ илүү нинжнээр хандах үүргийг, бидэнд байгаа цорын ганц гэр болох Цайвар Цэнхэр Цэгээ хайрлан хамгаалахыг сануулна.

миний орчуулгын эх хувь нь.

миний орчуулгын эх хувь нь.

Advertisements

2 comments

  1. Нэлээн этгээд зан авиртай (эксцентричный) хүн байсан гэж хаанаас ч билээ уншиж байсан юм байна.

  2. so amazing, no words

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: