Сэнди шуурганы хувьсал

Өнгөрөгч өдрүүдэд АНУ-г хуйлруулсан Сэнди далайн шуурга нь атлантын далайн түүхэнд урьд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй хүчтэй байв. Нийт гарз хохиролын хэмжээг одоо хүртэл хараахан тодорхойлогдоогүй байна. Доорх бичлэгийг дэлхийг тойрон эргэх GEOS-13 хиймэл дагуулаар авсан бөгөөд 10-р сараас эхлэн уг “сүпер” шуурга хэрхэн бага багаар бүрэлдэн бий болж, “хүчээ авч” байгаад АНУ-ын зүүн эргийг самарч, яваандаа зүүн хойд зүгрүү АНУ болон Канад улсын нутаг дэвсгэрүүд дээр задарч байгааг харуулж байгаа юм. Сэнди шуурга нь урьд нь энэ хэсэгт бий болж байсан зарим хүчтэй шуургуудтай харьцуулхад салхины хурдаараа хамаагүй бага байсан хэдий ч, гол аюул нь маш нүсэр хэмжээтэй тул маш их хэмжээний усыг эх газарлуу “чирж“, далайн эргийн их хэмжээний газрыг бас дээрээс нь Нью Иорк хотын газар доорх метрог тэр чигт нь усан доор оруулах шахсан билээ. Уртаашаа бараг 1,500 гаруй км сунсан энэ аврага шуурганы нөлөөнд АНУ-ын бүр гүнд(төв хэсэгт) орших Висконсин муж хүртэл автсан байгаа нь гайхалтай. Ер нь дэлхийн дулаарлын асуудалд нухацтай хандаж түргэн том хэмжээний шийдэл олохгүй бол атлантын далайн гадрагын температурын өчүүхэн жижиг өсөлтөөс үүдэлтэй иймэрхүү хэмжээний аврага шуургууд улам элбэгших болно. Зөвхөн атлантын далайд ч биш зүүн өмнөд азид ч гэсэн адилхан аюул заналхийлж байгаа:

Advertisements

2 comments

  1. Aimar yumaa

  2. Би үер болдоггүй өндөрлөг газар амьдардаг гэж

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: