Арын алба

Одоо цагт одонорончидын ийм тийм дуран төхөөрөмж ашиглаад ийм тийм хэмжилт хийж ийм тийм шинэ зүйлсийг олж илрүүллээ гэсэн шинжлэх ухааны нийтлэлүүд өдөрт хэдэн арваараа хэвлэгддэг болсон. Ерөнхийдөө барагцаагаар 1 метрээс бага диаметертэй гол толь бүхий (одоо цагт ер нь жижиг хэмжээнд орох) дуран дээр судлаач хүн өөрөө очоод ажилуулаад хэмжилтээ хийдэг. Харин түүнээс илүү том нүсэр дурангуудыг тусгай ажилуулагч хүмүүс “жолооддог”, өөрөөр хэлбэл одонорон судлаач хүн зүгээр очоод ийм юмыг ингэж хэмжих гэсэн юм гээд хийх ажилынхаа талаар л зааварчилна. Машинаар ярьвал жижиг машинуудыг судлаач хүн шууд жолоодоод явж болно харин том нүсэр машинууд тусдаа жолоочтой, судлаач хүн хаашаа яаж явахаа л зорчигчийн суудлаас хэлдэг гэсэн үг.

Интернэт сүлжээгээр дэлхий маань нэвт холбогдсон өнөө үед бол одонорон судлаач хүн том дуран дээр өөрөө биеэрээ очих бараг ямар ч шаардлаггүй болсон. Хаана байрладаг ямар биетийг ямар төхөөрөмжөөр яаж хэмжихээ интернэтээр бичиж явуулаад л хэмжилт нь дуусмагт дата-аа татаад авчихна гэсэн үг.

Энэ удаа тэдгээр нүсэр том дурангуудын аюулгүй, хэвийн үйл ажиллагааг нь өдөр бүр хангаж байдаг тусгай багийнханы ажлын тухай сонирхолтой бичлэгийг та бүгдтэй хуваалцаж байна. АНУ-ын хавай муж улс дахь Кек одонорон судлалын оргил дээрх Кекийн хос дурангуудыг ажилуулдаг багийнхан доорх бичлэгийг хийсэн юм. Кек хос дуран нь 10метрийн голчтой толь бүхий 2 дурангаас бүрдэх бөгөөд дэлхий дээр одоо байгаа хамгийн том дурангуудын 2 нь (зарим үзүүлэлтүүдээрээ хамгийн том нь):

Анхааралтай үзвэл энэ бичлэг дээр маш сонирхолтой зүйлс зөндөө бий. Хамгийн содон нь гэвэл уг дуран дээр дэлхийн хамгийн мэдрэг спектрометер гэж багаж бий. Энэ блог дээр өөр оддыг тойрсон манай дэлхий шиг жижигхэн гаригуудыг илрүүллээ гэсэн нийтлэлүүдийг та бүгд эргүүдээд уншвал үнэхээр гариг эсэхийг нь тодорхойлж бататгаажуулах гол хэмжилтийг нь Кек дуранг тэрхүү мундаг төхөөрөмжтэй холбоод хийсэн байдаг (жишээ нь энэ нийтлэлийг үзээрэй). Хэмжээсээр харьцуулж ярьвал олон 1000 тэрбум км-ийн цаана байгаа одыг тойрсон гариг эх одоо бидэнтэй харьцангуй 1км/сек буюу хүний алхах хурдтай ойролцоо хурдаар таталж түлхэлж байгааг хэмжиж чаддаг юм. Тэр алс хол байгаа аврага том зүйлийг таны ажилруугаа алхдаг хурдаар хөдөлгөж байгааг хэмжиж байна гэдэг толгойнд буумгүй солиотой зүйл. Ийм хэмжилт хийхийн тулд 2 өрөө байрны дайтай зайг маш сайн вакуумжуулж дотор нь маш мэдрэг төхөөрөмжүүдийг байрлуулсан байдаг. Дээрх бичлэгийн эхэнд нааш цаашаа галт тэрэгний зам шиг юман дээр хөдөлөөж байгаа линз болон толинууд нь тэрхүү багажны хэсэгүүд юм.

Хавайн арал дээрх Кекийн хос дуран. Зохиогч: Рик Питерсон

Хавайн арал дээрх Кекийн хос дуран. Зохиогч: Рик Питерсон

Бас нэг сонирхолтой зүйл нь бичлэгийн сүүлийн хагаст дурангууд шөнө хэмжилт хийж байх үеэрээ тэнгэрлүү шар өнгийн лазерууд буудаж байгаа харагдана. Оддын гэрэл дурангийн толинд ойж цуглархаасаа өмнө манай гаригийн агаар мандалаар дайран гарах учир хүчтэй агаарын урсгалаас үүдээд маш ихээр сарнина (хүний нүдэнд од гялалзаж харагддаг нь бас л энэ агаарын урсгалаас болж байгаа хэрэг). Энэ асуудлыг ямар нэгэн аргаар шийдэхгүй бол хичнээн том дуран бүтээсэн ч гэсэн дэлхийн гадрагаас өндөр нарийвчлалтай хэмжилт хийх боломжгүй байна гэсэн үг.

Энэ асуудлыг шийдэх нэг зам нь сансарт агаар мандалын цаана дуранг тойрог замд тавих. Жишээ нь алдарт Хаббл сансарын дуран байна, тус дурангийн гол толь нь 2.5метр боловч дэлхий дээрх 6 метрийн дурангаас илүү өндөр нарийвчлалтай хэмжилтүүдийг хийж чаддаг. Даанч тойрог замд хүнд нүсэр дуран байрлуулах нь маш өндөр зардалтай тул хүмүүс өөр арга бодож олох хэрэгтэй болсон юм.

Хос дурангууд ажиглах гэж байгаа биетийнхээ ойролцоо (энэ зуран дээр бол манай сүүн зам галактикийн төв хэсгийг ажиглах гэж байгаа нь) лазераар агаар мандалруу буудаж агаарын урсгалыг хэмжээд, тэр хэмжилтэндээ үндэслэн дурангийн толины гадрагын хэвийг өөрчилж одны гэрэлд агаарын урсгалын үзүүлж буй нөлөөг эрс багасгаж байгаа юм. Зохиогч: Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль

Хос дурангууд ажиглах гэж байгаа биетийнхээ ойролцоо (энэ зуран дээр бол манай сүүн зам галактикийн төв хэсгийг ажиглах гэж байгаа нь) лазераар агаар мандалруу буудаж агаарын урсгалыг хэмжээд, тэр хэмжилтэндээ үндэслэн дурангийн толины гадрагын хэвийг өөрчилж одны гэрэлд агаарын урсгалын үзүүлж буй нөлөөг эрс багасгаж байгаа юм. Зохиогч: Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль

 

Тэрхүү шинэ шийдэлийг адаптив оптик гэх бөгөөд гол ажиллах зарчим нь гэвэл эхлээд агаар мандалруу лазер буудна (дээрх бичлэгэн дээр харагдаж байгаа шар өнгийн тэнгэрлүү тусгасан гэрлүүд). Уг тусгай лазер манай агаар мандалын хамгийн их урсгалтай хэсэгт очоод сарних бөгөөд тэрнийг нь дурангаараа ажиглаж агаарын урсгал ямар байгааг хэмжинэ. Энэ хэмжилтийг хийж дуусгамагцаа дуран дээрх гадрагын хэлбэрээ өөрчилдөг тусгай толины хэлбэрийг лазераар хэмжсэн агаарын урсгалд тааруулан өөрчилж агаарын урсгалын нөлөөг бараг байхгүй болгодог юм. Сансарт 10 метрийн дуран тавина гэвэл хэдэн арван тэрбум доллараар хэмжигдэнэ, харин иймэрхүү адаптив оптикийн систем нь сайндаа хэдэн сая доллараар л үнэлэгддэг учир өнөөдөр дэлхий дээрх том дуран бүр ийм төхөөрөмжийг ашиглаж байгаа.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: