Улаан аалзан мананцар

Энэ удаа ахин нэг үзэсгэлэнтэй гариган мананцарын тухай хальт бичье гэж бодлоо. Доорх зурган дээр харуулж буй маш нүсэр бүтэцтэй мананцар нь бусад гариган төрлийн мананцаруудын адилаар манай нар шиг од хөгшрөөд гаднах давхрагаа сансарт цацаж шидэлсэнээс л үүдэлтэй. Бидэнтэй харьцангуй тодорхой хэмжээний тэгш хэмтэй харагдах уг мананцарыг үзэгдэх байдлаас нь үүдэн “улаан аалзан” мананцар хэмээн нэрлэдэг (каталог нэр нь NGC6537) ба түүнийг үүсгэсэн одны үлдэгдэл цөм нь (зурган дээр сайн харагдахгүй байгаа) бидний мэддэг хамгийн халуун цагаан одой төрлийн од юм.

Нумын одны ордонд орших маш үзэсгэлэнтэй улаан аалзан мананцарын зургийг Хаббл сансарын дуран авсан нь. Зохиогч: НАСА, Хаббл

Нумын одны ордонд орших маш үзэсгэлэнтэй улаан аалзан мананцарын зургийг Хаббл сансарын дуран авсан нь. Зурган дээр дарж томоор үзээрэй! Зохиогч: НАСА, Хаббл

Энэ мананцарыг хараахан сайн судалж шинжилж амжаагүй бөгөөд төвийн халуун цагаан одой од нь хос оддын системийн гишүүн гэж таамаглагддаг, өөрөөр хэлбэл тэр цагаан одой одыг тойрсон өөр нэгэн од байж магадгүй гэсэн үг. Биднээс хир хол оршдогийг нь ч яг сайн мэдэхгүй, шөнийн тэнгэрт нумын одны ордны зүгт ойролцоогоор 4,000 гаруй гэрлийн жилийн цаана байх хэмээн барагцаалагддаг. Сүүлд хийгдсэн судалгаагаар уг мананцарын төвд орших оддын “салхи нь” 1000 гаруй км/сек-ийн хурдтайгаар гадагшилж байгааг илрүүлсэн ба ийм өндөр хурдтай салхи нь их хэмжээний ойр орчмын материйг халааж гадагш нь давалгаалуулдаг юм. Сансарлуу ингэж өндөр хурдтайгаар шидлэгдсэн халуун хий болон тоосонцорын шинэ давалгаа бүр нь өмнөх сансарт цацагдсан материалтай ширүүн мөргөлдөж улам цааш нь түрж бас бидэнд энэ зурган дээр харагдаж буй гэрлийг бий болгож байгаа юм.

Advertisements

One comment

  1. Гайхалтай юм аа

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: