Цайвар цэнхэр цэг

Шинжлэх ухааны үнэ цэнэ ач холбогдолыг олон нийтэд ойлгуулах гэж насаараа зүтгэсэн алдарт одонорон судлаач Карл Саганы бичсэн зүйлийг сийрүүлж орчуулаад доорх зургийг бүтээв. “Pale blue dot” буюу цайвар цэнхэр цэг хэмээх уг зургийг НАСА-ийн Вояжер-1 хөлөг 1990 онд манай нарны аймгийг орхин явах замдаа дэлхийгээс 6,000,000,000 гаруй км-ийн цаанаас Карл Саганы хүсэлтээр авсан юм. Тийм хол зайнаас та бүгдийн харж байгаачлан дэлхий маань өчүүхэн жижиг ганцхан цэг мэт л харагдана, тиймээс энэ зурганд шинжлэх ухааны шинжилгээ судалгаа хийх үнэ цэнэ гээд байх юм байхгүй. Гэхдээ тэр цэгэнд бүртгэгдсэн гэрлийн бөөмийн долгионы урт болон туйлшралыг нь хэмжээд энэ зурган дээрх дэлхийг харуулж буй нарны гэрэл дэлхийгээс ойх үед манай гаригийн гадрагын хэдэн хувь нь үүл, ус болон цасаар бүрхэгдсэн байсныг тооцооллох боломжтой, за тэр мэр энд хамаагүй. Хамгийн гол нь энэ зураг нь сансар огторгуйд хүний эзлэх байр суурийг – та энэ ертөнцөд ерөөсөө чухал хэн нэгэн бус, ердөө л ганцхан жижиг цэг дээр амьдарч байгаа өчүүхэн амьтан гэх – ихэнх хүмүүс итгэж хүлээж авхаас эрс татгалздаг үнэхээр бодит байдлыг хүнд харуулж байгаа нь хамгийн гол зүйл юм.

Карл Саган 1994 онд “Цайвар цэнхэр цэг – хүний сансар огторгуй дахь ирээдүй” хэмээх ном гаргасан ба тус номны удиртгалд энэ зургийн талаарх өөрийн бодлоо бичсэн байдаг. Түүний удиртгалын хэсгийн үгнүүдийг аваад дараах зургийг бүтээв. Өөрсдийгөө онцгой мундаг оюуны гоц өндөр потенциалтай, тэнгэрээс гаралтай энэ тэр гэж их ярьцгаах болсон өнөө цагт та бүхэн энэ зургийг хүмүүстэй боломжоороо хуваалцаарай гэж хүсэж байна:

Түүний номны бүрэн удиртгалаар нь хийсэн энэ бичлэгийг хэлтэй устай хүмүүс нь сонирхоорой бас:

 

Advertisements

8 comments

  1. хэлээд юухэв дээ гэхдээ, хэт ийнхүү үнэнг өгүүлэхээр зарим нөхдүүд бүүр нөгөө талд нь гарч депресс, ирээдйдээ итгэх итгэлгүй болж бас баларах юм даа. Яг л өнөөгийн нийгэм тэнцвэрээ олж чадаагүй сэтгэлгээнүүд, нэг бол үзэн ядна үгүй бол алга ташин шүтнэ гэх мэт.

  2. Гоё мэдээ бна. Ингээд бодохоор л хамаг юм утгагүй санагдаад явчдийн… Бид ер нь юуны төлөө үхэн хатан амьдарч бгаан бэ…хэхэ

  3. buh yum haritsangui shde. Bidnii neej chadahgui bgaa neutron protonii dotor bgaa egel buumsiin dotor buhel buten otgorgui ergunts ch baij boloh… eniig hen ch ul medne.

  4. chimedsuren · · Хариулах

    end neg ym gaihaad bna l da. ooroor helbel suun zamiin dotor haragdaj bgaa ter tod tseg l gaihal turuuleed bna. yagaad nar bish delhii tiim tod baidag bilee…

    1. сүүн замын дотор гэж хаана аль зургийг хэлээд байна?

      1. chimedsuren · ·

        aan ter bosoo zuraasiin suun zam ym boluu gej bodsiin (ta end bgaa) gesen deer.

      2. chimedsuren · ·

        yag unen de bol bi odon ornii medleg bhgui l de. odon oron gedeg chin yagal hiimii elmentuud shig tsomoo toirood electron ntr n eregdeg shig adilhan sanagdaad bdiin. tegeed magadgui tend bichil esvel bur jijig quantiin yurtuntsch bj bolhiin geed hun hariin tolgoi erguuleed yarchidiin kkk.

  5. босоо зураас нь нарны гэрэл энэ зургийг авсан камерын толинд хугарж ойсоноос үүдэлтэй, тиймээс л “нарны гэрэлд дүүжлэгдсэн өчүүхэн тоосонцор” гэж байгаа юм. Энэ зурагийн эх хувь дээр нь сугар гариг бас жижигхэн цэг байдалтайгаар бас манай нар маш тод гарсан байгаа. Уг төхөөрөмжинд нар болон сүүн зам 2ыг нэгэн зэрэг хамтад нь дүрсэнд буулгах боломж байгаагүй (хэтэрхий удаан нарны хурц гэрлэнд хөшгөө нээчихвэл гэмтэнэ).

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: