Манай галактикийн төвд орших хар нүх

Манай сүүн зам галактикийн төвд биднээс 27,000 орчим гэрлийн жилийн зайд массаараа манай нарнаас 4,000,000 дахин том хар нүх оршин буй. “Нумын А од” хэмээх уг биет нь бидний мэддэг өөр зарим галактикуудын төвийн маш их идэвхитэй аврага хар нүхнүүдийн хажууд хамаагүй тайван байдлаар ойр орчиноосоо матери “иддэг” харьцангуй намуухан гэж хэлж болхоор хар нүх юм. Гэхдээ хааяа хааяадаа гэнэт их хэмжээний матери “залгилсанаас” нь болж идэвхжих тохиолдол бий.

Манай галактикийн төвд орших 4 сая нарны масстай аврага хар нүх нь хааяадаа гэнэт идэвхжиж ойр орчны залгих гэж буй материэс рентген туяаг цацруулдаг ба саяхан болсон ийм нэгэн үзэгдэлийг шинэхэн сансарын дуран NuSTAR бүртгэн авчээ. Зохиогч: НАСА, Caltech, NuSTAR

Манай галактикийн төвд орших 4 сая нарны масстай аврага хар нүх нь хааяадаа гэнэт идэвхжиж ойр орчны залгих гэж буй материэс рентген туяаг цацруулдаг ба саяхан болсон ийм нэгэн үзэгдэлийг шинэхэн сансарын дуран NuSTAR бүртгэн авчээ. Зохиогч: НАСА, Caltech, NuSTAR

Саяхан хэдэн цагийн турш идэвхжсэнийг нь дэлхийг тойрон буй НАСА-ийн цөмийн спектроскоп дуран (NuSTAR) хэмжилтүүдээрээ илрүүлжээ. Уг дуран нь өнгөрсөн 7-р сарын 13-нд тойрог замруу хөөрсөн бөгөөд Чандра болон ХММ гэх өмнөх хоёр рентген туяаны дурангуудын хэмжиж чадахгүй их энергитэй гэрлийн бөөмсийг бүртгэн авч чаддагаараа онцлог юм. Хоёр өдрийн турш хийсэн хэмжилтэнд нь хэрхэн манай галактикийн төв рентген туяаг гэнэт хэдэн цагийн турш их хэмжээгээр цацаргуулан идэвхжсэнийг дээрх зурагний баруун гар талд байгаа босоо гурван зургаар дүрсэлж байна. Энэ их хэмжээний рентген туяа нь манай галактикийн төвд орших аврага хар нүх ойр орчиноосоо их хэмжээний материйг “сорон залгихдаа” бараг гэрлийн хурдлуу хурдасгаж температурыг нь 100 сая кельвин (харьцуулхад манай нарны гадрага ердөө 6,000 кельвин) хүргэхэд цацарна. NuSTAR дурангийн авсан рентген туяаны зурагнууд дээрх тод цагаан цэг нь их хэмжээний матери хар нүхний амруу орхоосоо өмнө бөөгнөрөн халж буйгаас үүдэлтэй гэнэтийн цацаргалтыг илэрхийлж байгаа юм. Рентген туяны зурагнууд нь хааш хааш 100 гэрлийн жилийн орон зайг илэрхийлж байгаа юм байна.

Advertisements

7 comments

  1. har nuh yag har bish gedgiig tailbarlaad uguuch, esvel hav har yum uu?

    1. [LichKingwars] bitbang · · Хариулах

      har nuh chini haw har shdee anda. deeres n sorohgui yum gej baihgu gerel dulaan duuu hooloi ged barag bugdiig sorno. bas ch zuger gui ee yumiig atomoor n zadalj sordog. tegwel ooroos n tom od nariig zadalj l sorno lol. nad gerel chini sorson gerel dulaana garagj bga zurag n

  2. Milky Way – Тэнгэрийн заадас гэж тогтсон монгол нэр бий дээ

    1. тэнгэрийн заадас гэдэг маань манай галактикийн гол диск дэлхийн шөнийн тэнгэрт зураас болон дүрслэгдэж байгааг л нэрлэж байгаа юм. Яг галактикаа тусад нь сүүн зам гэж ялгаж нэрлэж явсан нь илүү ойлгомжтой байх.

      1. Altman · ·

        Сүүн зам ч гэсэн тэр зурвас хэсгийг харагдах байдлаар нь нэрийдсэн хэрэг л дээ. Тогтсон монгол нэр бий л гэж хэлэх гэсэн юм шүү. Зөв ойлгоорой.

      2. milky way galaxy гэж байгаа чинь milky way гэдгээс өөр зүйл шүү дээ. Нэг нь яг биетийнх нь нэр, нөгөө нь шөнийн тэнгэрт харагдах тусгал. “Тэнгэрийн заадас галактик” гэх нь утга төгөлдөр биш гэдэгтэй санал нэгдэх байлгүй.

  3. Гэхдээ сайхан блог байна өө. Үнэхээр танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой сайт болжухуй.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: