Ирээдүйн зөгнөлүүд

Ойрын мянга гаруй жилийн түүхэн замналыг Ванга эмээ зөгнөсөн гээд л манайхан бас оросууд одоо хүртэл их сүйд майд болж дэмийрцгээдэг, тэгвэл бидний өнөөгийн мэдэж буй шинжлэх ухааны мэдлэг дээр суурилсан тодорхой зөгнөлийг та бүгдэд хүргэж байна:

Одоогоос

  • 8,000-13,000 жилийн дараа өмнөд тэнгэрт орших Эта Карина од дэлбэрнэ
  • 20,000 жилийн дараа Чернобылийн газар нутаг ямар ч аюулгүй болно
  • 33,000 жилийн дараа Росс 238 од нартай хамгийн ойрхон од болно (3.1 гэрлийн жилийн зайд)
  • 40,000 жилийн дараа НАСА-ийн Вояжер-1 хөлөг улаан одой АС+79 3888 одны ойролцоо явж өнгөрнө
  • 50,000 жилийн дараа КЕО капсул эргэж дэлхий дээр унана
  • 100,000 жилийн дараа гэхэд мэлхийн одны орд дахь аврага улаан од VY нь дэлбэрч манай галактикийн түүхэндээ үзэж байгаагүй тод хүчтэй хэт-шинэ одны дэлбэрэлтийг бий болгосон байна
  • 200,000 жилийн дараа гэхэд шөнийн тэнгэрт харагдах оддын байрлал тэр чигтээ шал өөр болсон байна
  • 296,000 жилийн дараа НАСА-ийн Вояжер-2 хөлөг Хөхдэй мэргэн одны ойролцоо ирнэ (одоо тэнгэрт харагддаг хамгийн тод од)
  • 1,400,000 жилийн дараа Глизе 710 од манай нарны аймагтай хэт ойртсоны улмаас нарны аймгийн захад орших оортын үүлийг “бусниулна”.
  • 2,000,000 жилийн дараа НАСА-ийн Пионер-10 хөлөг үхрийн гялаан одны ойролцоо ирнэ
  • 4,000,000 жилийн дараа НАСА-ийн Пионер-11 хөлөг Бүргэдийн (Aquila) одны ордны ламбда одны ойролцоо ирнэ
  • 7,200,000 жилийн дараа гэхэд одоогийн АНУ-д байгаа 4 ерөнхийлөгчийн царайг сийлсэн Рашмор уул ус салхинд идэгдэж алга болсон байна
  • 7,600,000 жилийн дараа LAGEOS-1 хиймэл дагуул дэлхий дээр эргэж унана
  • 10,000,000 жилийн дараа гэхэд бидэнтэй харьцангуй ойролцоо орших нэгэн одны маш хүчтэй дэлбэрэлтээс болж дэлхийн гадрага амьд амьтан орших байхын аргагүй тийм их хэмжээний гамма туяаны цацаргалтаар бөмбөгдүүлнэ
  • 11,000,000 жилийн дараа ангарагийн Фобос дагуул байхгүй болсон байна
  • 30-40,000,000 жилийн дараа гэхэд 10-20км-ийн хэмжээтэй бага гариг дэлхийг мөргөсөн байна
  • 50,000,000 жилийн дараа гэхэд одоогийн Африк тив Европтой мөргөлдөж Гималайн нуруунаас ч өндөр том аврага уулын нурууг бий болгосон байна
  • 100,000,000 жилийн дараа гэхэд манай сүүн зам галактикийн оддын тойрог зам нь тэнцвэржсэн байна
  • 150,000,000 жилийн дараа Атлантын далай алга болж эхлэнэ
  • 225,000,000 жилийн дотор манай нарны аймаг сүүн зам галактикийн төвийг одоогоос бүтэн нэг тойрсон байна
  • 250,000,000 жилийн дараа дэлхийн гадрага дээр ганц том тив бий болж эхлэнэ
  • 600,000,000 жилийн дараа гэхэд манай сарны аажим холдох хөдөлгөөнөөс үүдэн дэлхий дээрх аль ч цэг дээр нарны бүтэн хиртэлт ажиглагдахаа болино
  • 750,000,000 жилийн дараа гэхэд одоо нумын одны ордонд байгаа сүүн замын дагуул одой галактик нь байхгүй болсон байна
  • 1,000,000,000 жилийн дараа гэхэд дэлхийн гадрага дээр ус шингэн төлөвт орших боложмгүй маш халуун болно
  • 3,800,000,000 жилийн дараа адаг чуулганы мананцар буюу андромеда галактик манай сүүн зам галактиктай мөргөлдөж эхлэнэ
  • 5,000,000,000 жилийн дараа гэхэд манай нар аврага улаан од болсон байна
  • 12,000,000,000 жилийн дараа манай нарны үлдэгдэл цөм нь маш ихээр хөрж хар одой од болсон байна
  • 100,000,000,000 жилийн дараа гэхэд охины одны ордны галактикийн аврага бөөгнөрөл ганц том аврага галактик болсон байна
  • 1,000,000,000,000 жилийн дараа одод шинээр үүсэх явц эрчимтэй багасч эхлэнэ
  • 2,000,000,000,000 жилийн дараа манай галактикийн бөөгнөрөлөөс цааших галактикууд хэзээ ч харагдахгүй болно
  • 20,000,000,000,000 жилийн дараа улаан одой одод гэрэлтэхээ болино
  • 100,000,000,000,000 жилийн дараа гэхэд одод байхгүй болно
  • 10,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 жилийн дараа гэхэд ертөнцөд хар одой одод, нейтронон одод мөн хар нүхнүүд л үлдсэн байна. Протонууд задарсан байх учир гариг дагуулууд янз бүрийн хий тоос тоосонцор гэж байхгүй болсон байна.
  • 100^{99} жил хүртэл ертөнцөд бие биенээсээ маш их алслагдсан хар нүхнүүд болон зарим бөөмсүүд үлдсэн байна
  • 100^{100} жилээс хойш хамгийн сүүлчийн хар нүхнүүд “ууршиж” дуусч ертөнцөд бие биентэйгээ харилцан үйлчлэлцэх ямар ч боломжгүй гэрлийн бөөм, нютрино бөөм, мөн электрон болон позитронууд л үлдсэн байна. Үүнээс цааш ертөнц тэлсээр л байх болно.

Мэдээж эдгээрийн аль нь ч яг тодорхой цаг хугацаанд яг тэгнэ гэж хэлж байгаа бус зөвхөн бидний өнөөгийн мэдлэг мэдээллэл дээр суурилаад юу юу болохыг маш тодорхой үндэслэл сууритайгаар урьдчилан тооцоолж байгаа хэрэг. Шинжлэх ухаан хөгжиж дэвшихийн хирээр ихэнх тоо баримтууд нь улам нарийсч ганц нэг цөөн хэд нь эрс буруу байсан бол засраад явна. Та аль нэгэн дээр нь эргэлзэх ч юм уу итгэхэд хэцүү санагдаж байвал өөрөө цааш нь судлаад сонирхоод үнэхээр тийм эсэхийг нь шалгаж шүүж үзэх бүрэн боломжтой. Шинжлэх ухааны урьдчилсан тооцоо болон хүний хууран мэхлэлт эсвэл солиорлоос гаралтай зөгнөл хоёрын ялгаа ийм л байна.

Дээрхийг энэ цахим хуудсан дээрх мэдээллээс сийрүүлэн бичив. Ингэхдээ зарим нэг хоцрогдсон мэдээллийг нь засаад явчихсан байгаа. Та бүгдэд аль нэг урьдчилсан тооцоо нь үнэхээрийн эргэлзээтэй санагдаж байвал, эсвэл илүү дэлгэрүүлж сонирхож байвал доор сэтгэгдэл үлдээгээрэй!

Advertisements

15 comments

  1. 6 dahi zugnuliig bid harj chaddag bol jinhene yosoor udriin odiig uzej chadah baih.

  2. Ariuntsetseg · · Хариулах

    sonirholtoi!!

  3. bvgdiig ni vzeh yumsan

  4. Аймаар аймаар цаг хугацаанууд бна. Гэхдээ Өмнөговь, Мексик нтр-ээс яс нь олдоод байгаа динозаврууд 40-50 сая, зарим нь бүүр 90 сая жилийн өмнө амьдарч байсан гэж бодохоор цаг хугацаа гэдэг цагаа тулахаар өчүүхэн ч юм шиг…….. Хамгийн сүүлийн зөгнөлийн тухай төсөөлөх гээд ч толгой хүрэхгүй юм бна…хэхэ

  5. Хүн өөрөө шуналтай учраас л өөрийнхөө байгаа цаг хугацаанд багтаж бүхнийг хийх гэж адгадаг гэтэл тэр ердөө гэрэл гялбах төдий үзэгдэл юм, харин энэ бүгдийг бодож, төсөөлөх оюун ухааныг биширье дээ,

  6. Ертөнц эргэж агших уу

    1. Өнөөдөр ерөнхийдөө дийлэнх космологичдын хүлээн зөвшөөрч буй загвараар бол ертөнц хязгааргүй тэлэх юм шиг байгаан. Тэгээд энэ загвараа “”flat universe” гэж нэрийдээд байх шиг байгаан. Геөметр талаасаа хавтгай гэдэг утгаар биш мөнхөд тэлнэ гэдэг утгаараа тэгж нэрлэдэг бололтой.

      1. хавтгай мөртлөө буцаад агшдаг ертөнц байж болно. Хавтгай, нээлттэй эсвэл гиперболлог гээд байгаа нь цаг хугацаа орон зайн континуумын шинж чанарыг хэлж байгаа болхоос биш зөвхөн ертөнцийн тэлэх агшихаас хамаарж тодорхойлогддог зүйл биш. Энэ талаар би энэ нийтлэлд дэлгэрэнгүй бичсэн байгаа.

    2. Гэхдээ Футурамагийн 5-ын 6-р анги дээр ертөнц буцаж агшаад шинээр дэлбэрдийнштээ XD

    3. Энэ асуултын хариулт ертөнцөд хир их хэмжээний “хар энерги” байгаагаас л шалтгаална. Энэ нь бөө лам нарын ярьж дэмийрдэг хар муу энерги бус, таталцалыг эсэргүүцдэг бидний одоо хүртэл сайн ойлгож амжаагүй нэгэн төрлийн энерги л гэсэн үг. Нэг ёсондоо масстай биетүүдийг хоорондоо таталцаж амжуулахгүйгээр бие биенээс нь үүрд мөнх холдуулсаар байх их хэмжээний энерги энэ ертөнцөд байгаа эсэхээс шалтгаална. Бидний одоог хүртэл хийсэн хэмжилт ажиглалтуудаар бол хангалттай байгаа л юм шиг байгаа гэж ойлгож болно.

  7. Хэдийгээр бид агуу их ертөнцийн өчүүхэн тоосонцор дээр амьдарч байгаа хэдий ч ертөнцийг анхааран судалж, ойлгон мэдэж, танин мэдэхүйн хүрээгээ байнга тэлж байдаг нь гайхамшиг юм. Өнөөдөр бид 100 жилийн өмнөх хүний нэг насандаа авч чадахааргүй мэдээллийг өдөр бүр авч байна. Үүгээрээ бид азтай хүмүүс. Бид маргааш юу болохыг мэдэж чадахгүй ч хэдэн арван сая жилийн дараа юу болохыг сансар огторгуйгаас харж, баттай хэлж чадна. Үүнд л астрономын шинжлэх ухааны гайхамшиг оршдог байх.

  8. ер нь эцсийн эцэст хүмүүс бурхантай уулзах л байх,тэгээд өөр ертөнцтөй холбоо тогтоож энд үлдэх нь үлдээд үлдэхгүй нь өөр ертөнцөд амьдрах байх.harry potter шиг ид шидийн ертөнц рүү явна биз.миний бодлоор бурхан заавал ид шидний ертөнцийг бүтээсэн байж л таараа.эсвэл зарим нь үхэхийг хүсэх байх

    1. юун бас бурхан вэ??

  9. есүс хаха

  10. Элий балай юмнууд чинь нөгөө бурхан энэ тэр юмнуудаа яриад байх шив, тийм юм байдаггүй юмаа малнууд минь, тэр чинь зүгээр л солиорол.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: