Гариган мананцар РК 164 +31.1

Манай нар 5 тэрбум жилийн дараа яаж өөрчилөгдөх вэ? хариулт нь – доорх гайхалтай зурган дээр үзүүлж буй шиг болсон байх тун магадлалтай. Уг зураг нь сансар уудамруу тэлж буй аврага том бөмбөлгөн хийг харуулж байгаа бөгөөд энэ биетийг гариган мананцар РК 164 +31.1 гэнэ. Манай нар шиг хэмжээтэй од цөм дахь устөрөгчийн түлшээ барж дуусгаад сансарт өөрийн гаднах давхрагаа цацалж шидэлсэнээр ийм гариган мананцарууд бий болдог билээ.

Гариган мананцар РК 164 +31.1 нь манай нар 5 тэрбум жилийн дараа цөм дахь устөрөгчийнхоо түлшийг шатааж барсаны дараа ямархуу байдалтай байхыг дүрсэлж байгаа юм. Зохиогч: Висент Перис, Жэк Харви

Гариган мананцар РК 164 +31.1 нь манай нар 5 тэрбум жилийн дараа цөм дахь устөрөгчийнхоо түлшийг шатааж барсаны дараа ямархуу байдалтай байхыг дүрсэлж байгаа юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Висент Перис, Жэк Харви

Энэ мананцарын төв хэсэгт нь цэнхэр тод байж байгааг анзаараарай, тэрхүү маш халуун бас маш нягт од нь цагаан одой төрлийн од ба ерөнхийдөө энэ мананцарыг анх бий болгосон одны үлдэгдэл цөм нь юм. Тэрхүү эх одных нь гаднах давхрага нэгэн зэрэг шууд сансарт шидэгдсэн бус аажимаар хэдэн мянган жилийн турш хэсэг хэсгээрээ сансарт цацагдсан тул уг мананцар нь ийм нүсэр бүтэцтэй харагдаж байгаа гэж ойлгож болно. РК 164 +31.1 гариган мананцарыг заримдаа Jones-Emberson 1 хэмээн нэрлэдэг ба ирэх хэдэн 1000 жилийн дараа гэхэд энэ аврага хийн бөмбөлөг бүр цааш тэлэн хөрч бараг харагдахгүй болтолоо бүдгэрнэ. Харин түүнийг бий болгосон эх одны цөм нь буюу үлдэгдэл цагаан одой од нь олон тэрбум жилийн турш маш аажимаар хөрөн оршсоор байна.

Энэ биет нь шөнийн тэнгэрт монголоор утгын үлэмжит одны ордны  (Lynx) ойролцоо биднээс 1,600 гаруй гэрлийн жилийн зайд орших ба түүний гадрагын гэрэлтэлт нь маш бүдэг учир ихэнх сонирхогчдын дуранд харагдахгүй. Дээрх зургийг Испани улс дахь Калар-Алто одонорон судлалын оргилоос авсан бөгөөд манай галактикийн маш олон одод мөн алс зайд орших хэдэн галактикууд зургийн зүүн-доод хэсэгт харагдаж байгааг анзаараарай.

Зургийг энд дарж томоор үзээрэй.

Өөр бусад гариган мананцаруудын тухай миний бичиж байсан нийтлэлүүдийг эндээс үзээрэй.

Advertisements

5 comments

  1. Муурын одны орд буюу lynx -ийг Монголчууд Утгын үлэмж одны орд гэж нэрлэдэг байжээ.

    1. за би залруулж бичье

      1. заавал залруулах шаардлагагүй байлгүй дээ, угаасаа одоо хаана ч олон улсын нэршилээр нь хэрэглэж байхад.

      2. яахав монгол нэрнийх хажууд хаалтанд нь гадаад нэрийг нь бичээд явах нь зөв байх

  2. Bayrallaa . Amjilt

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: