Никола Тесла

Та бүгд энэ хүний талаар урьд нь сонсож байсан байж магад. Миний хувьд маш их биширч хүндэлж явдаг хүмүүсийн нэг, үнэхээр л сүүлийн 200 жилд амьдарж байсан хүмүүсээс хамгийн этгээд хамгийн галзуу ухаантайнуудынх нь нэг нь гэж би хувьдаа боддог. Та энэ хүний талаар сонсож байгаагүй байсан ч тэр энэ хүний амьд ахуйдаа хийж бүтээсэн зүйл нь худалч хүнд одоо амьдарч байгаа дэлхий дээрх бүх хүнтэй холбогддог гэж ойлгож болно. Хэдий заримийнх нь хувьд яг зохиогч нь гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй тохиолдол байх ч хувьсах гүйдэл, радар, рентген туяа, усан цахилгаан станц, транзистор, алсын удирдлага, неон гэрэл, цахилгаан хөдөлгүүр, утасгүй холбоо гээд л хар мянган зохион бүтээлтэнд Теслагийн нэр заавал холбогддог. Ихэнх тохиолдолд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөөс маш олон жилийн өмнө олоод нээчихсэн л байж таардаг, ямар сайндаа л түүний патентуудаар нобелийн шагнал авсан хүн байхав дээ. Эдгээрээс гадна газар хөдөлгөгч машин, бөмбөлгөн аянга, одоо теслагийн гэж явдаг ороомог гээд сонин сонин зүйлийг  зохион бүтээж байсан. Түүний амьда ахуйдаа хийсэн бүтээсэнийг нь хүндэлээд олон улсын нэгжийн системд Теслагийн нэрээр соронзон орны чадлыг хэмжих нэгжийг нэрлэхээр 1960 онд тогтсон.

Хувь хүнийхаа хувьд бас их сонин нөхөр байсан юм шиг байна лээ. Хэзээ ч хүнтэй гэрлэж хайр сэтгэлийн холбоотой байж байгаагүй гэхдээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд нэг цагаан тагтаанд чин сэтгэлээсээ дурласан, жин ихтэй эсвэл ариун цэвэр муутай хүмүүст дургүй бас дандаа 3-т хуваагддаг тоон зүйл л ашигладаг гэх мэт. Бас тэгээд ном зомыг тэр чигээр нь цээжилчихдэг, 8 хэлээр ус цас шиг ярьдаг, янз бүрийн нүсэр машин механизм бүтээхдээ ерөөсөө зурж төлөвлөдөггүй бүгдийг нь толгойндоо деталь болгоноор нь дүрсэлж цээжилж чаддаг гэх мэт… мэдээж энэ хүний хийсэн ярьсан болгон нь зөв зүйтэй байгаагүй гэхдээ үнэхээрийн гоц ухаантай хүн байсан гэдэгтэй хэн ч маргашгүй.

За би энэ хүний талаар олон долоон юм нуршаад яахав, та бүгд өөрсдөө сонирхож уншиж үзэх хэрэгтэй. Саяхан явж байгаад доорх гайхалтай илтгэлийг олж үзэв:

Бас түүний талаарх дараах 2 нийтлэлийг уншиж сонирхоорой:

Теслагийн тухай хөгжилтэй нийтлэл

Теслагийн Вики хуудас

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: