Ангарагийн дагуул Фобос

Манай гариг сар гэж ганц том байгалийн дагуултай байдаг байхад улаан нүдэн буюу ангараг гариг маань Фобос болон Деймос хэмээх 2 жижиг дагуултай. Манай сартай харьцуулхад хэмжээгээрээ хамаагүй жижигхэн бөгөөд эх гаригаа хамаагүй ойр зайд тойрон эргэнэ. Доорх зурган дээр харуулж буй Фобос дагуулын хувьд ердөө л 10 гаруй км-ийн диаметертэй буюу дэлхий дээрх дундаж хотын хэмжээтэй л гэсэн үг юм. Манай сар ойролцоогоор 380,000км-ийн зайд дэлхийг тойрон эргэдэг бол фобос нь ангараг гаригийн гадрагаас ердөө 6,000 орчим км-ийн зайд тойрон эргэнэ.

Ойролцоогоор 100 сая жилийн дараа гэхэд алга болох тавилантай ангараг гаригийн Фобос дагуул. Маш өндөр нягтралтай эх зургийг энд дарж үзээрэй! Зохиогч: НАСА, HiRISE, Аризонагийн Их Сургууль

Ойролцоогоор 100 сая жилийн дараа гэхэд алга болох тавилантай ангараг гаригийн Фобос дагуул. Маш өндөр нягтралтай эх зургийг энд дарж үзээрэй! Зохиогч: НАСА, HiRISE, Аризонагийн Их Сургууль

Сартай харьцуулхад адилхан олон тооны солирын бөмбөгдөлтийн тогоогоор бүрхэгдсэн биет хэдий ч хэлбэр галбирын хувьд бөөрөнхий биш, ийш тийшээгээ товойсон зөв биш хэлбэртэй байгааг анзаараарай. Ангарагийн нөгөө дагуул деймос нь ч гэсэн бүр жижигхэн бас нэг иймэрхүү хэлбэртэй. Одоогоос 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий анх бүрэлдэн бий болж байх үедээ маш том биеттэй мөргөлдөж үр дүнд нь дэлхий-сар гэсэн систем бий болсон гэж үздэг бол ангарагийн энэ 2 дагуул хаанаас яаж яваад энэ гаригийг тойрон эргэдэг болсон тухай одоо хүртэл сайн ойлголтгүй хэвээрэй. Ерөнхийдөө олон судлаачид энэ 2 дагуул нь ангараг болон бархасбадь гаригийн хооронд орших бага гаригийн гол бүснээс “хулгайлагдсан” хоёр бага гариг гэж үздэг байхад, бүр эрт дээр үед ангараг гаригт “баривчлагдсан” нарны аймгийн захаас гаралтай биетүүд ч гэж үздэг хүмүүс бий.

Энэ бичлэг нь ангараг гариг дээр ажиллаж байсан НАСА-ийн Opportunity хөлгийн авсан зургуудаар фобос дагуул хэрхэн нарыг хиртүүлж буйг харуулж байгаа юм.

Фобосын талаар бидний тодорхой мэдэж байгаа цөөн хэдэн зүйлийн нэг нь түүний тойрог зам нь улам агшсаар байгаа явдал юм (ангараг гаригруу бага багаар ойртсоор байгаа гэсэн үг). Одоогоос барагцаагаар 100 сая орчим жилийн дараа гэхэд энэ дагуул нь эх гаригтайгаа хэт ойртсоны улмаас гадрагыг нь мөргөж эсвэл гадрагыг нь мөргөхөөсөө өмнө задарч ангарагийг тойрсон тоос чулуулгийн бүслүүр бий болгоно.

Пиксель болгон нь 7 метрийн өргөнг хамрах маш өндөр ялгаралтай дээрх гайхалтай зургийг ангараг гаригийг тойрон эргэж буй НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрх HiRISE камер авсан юм байна.

Зургийн бүр том хувилбарыг эндээс үзэж болно.

Advertisements

3 comments

  1. Aguulagdaj bui chuluulgiin nairlagaar n garal uusliig n togtooj boloh baih. hunguntsagaan ihtei baij magadgui yum

  2. Ангарагийн хоёр дагуулын монгол нэршил нь ч бас айж эмээсэн утгатай байдаг юм байна. Phobos нь Айгуурс, Deimos нь Имээгүр гэдэг ажээ.

  3. Бархасбад, Санчирын дагуулуудын талаар мэдээлэл оруулж өгөөч. Их сонирхолтой дагуулуудтай юм шиг санагддаг. Агаар мандалтай, идэвхитэй галт уултай, мөсөн бүхэвчтэй гэх мэт

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: