Ертөнцийн хамгийн “гүн” зураг

Одонорончид сансарын Хаббл дуранг ашиглан ертөнцийн хамгийн гүнзгий өнгөт зургийг бүтээжээ. Уг гайхалтай зураг нь бидний дотор нь оршин буй ертөнцийн агуа том хэмжээг бас түүний эрт дээр үеийн төлөв байдлыг нь нэгэн зэрэг илэрхийлж байгаа юм:

Шөнийн тэнгэрт долоон бурхан одны ордны дээх нь орших харандааны үзүүр шиг жижигхэн хэсгийн зургийг сансарын Хаббл дуран 2 сая секундын турш бүртгэж уг тэнгэрийн хамгийн "гүнзгий" зургийг бүтээсэн юм. Уг зурган дээр ганц нэг манай галактикийн од харагдаж байгаа ба бусад бүх биетүүд нь нэг бүрнээ олон тэрбум оддыг агуулах авраг алсын галактикууд юм. Зарим нь манай ертөнцөд хамгийн анх бий болсон галактикууд ч байж мэднэ. Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч:  NASA, ESA, G. Illingworth, D. Magee, and P. Oesch (University of California, Santa Cruz), R. Bouwens (Leiden University), HUDF09

Шөнийн тэнгэрт долоон бурхан одны ордны дээх нь ордог харандааны үзүүр шиг жижигхэн хэсгээс ирэх гэрлийг сансарын Хаббл дуран 2 сая секундын турш бүртгэж уг тэнгэрийн хамгийн “гүнзгий” зургийг бүтээсэн юм. Уг зурган дээр ганц нэг манай галактикийн одод харагдаж байгаа ба бусад бүх хэдэн мянган биетүүд нь нэг бүрнээ олон тэрбум оддыг агуулах авраг алсын галактикууд юм. Зарим нь манай ертөнцөд хамгийн анх бий болсон галактикууд ч байж мэднэ. Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч: NASA, ESA, G. Illingworth, D. Magee, and P. Oesch (University of California, Santa Cruz), R. Bouwens (Leiden University), HUDF09

Энэ зургийн хамарж буй тэнгэрийн талбай нь долоон бурхан одны ордны ойролцоо орших ба хэмжээгэрээ харандааны үзүүр шиг жижигхэн юм. Тэнгэрийн тийм өчүүхэн жижиг хэсэгрүү сансарын Хаббл дуранг чиглүүлээд тасралтгүй 2 сая секундын турш тэр цэгээс ирэх гэрлүүдийг бүртгэн авч дээрх зургийг бүтээсэн байна. 2 сая секунд гэдэг чинь ойролцоогоор 23 өдөр, тэхээр ийм хугацаанд тасралтгүй зураг авсан гэж ойлгож болно!

Хаббл дуран нь тэнгэрийн яг энэ хэсгийг өмнө нь үзэгдэх болон инфра-улаан туяаны мужид бас маш удаан хугацааны турш гэрэл бүртгэж тухайн үеийн ертөнцийн хамгийн гүнзгий зургийг олон жилийн өмнө бүтээж байсан бөгөөд энэ шинэ зураг нь өмнөх тэр мэдээлэл дээр тэр үеэс хойш цуглуулсан мэдээллийг нэмж боловсуулж бүтээгдсэн юм. Энэ зурган дээр маш цөөн хэдэн манай галактикийн одод бий, бусад бүх биетүүд нь дор бүрнээ олон тэрбум оддыг агуулах маш алсын галактикууд. Энэ зурагны хувьд ойролцоогоор 5,500 галактикуудыг харуулж байгаа аж.

Та зургийг томруулж байгаад тухтай сайн хараад үзээрэй. Ихэнх галактикууд нь мушгиа болон бөмбөлгөн эллиптик энгийн хэлбэртэй байхад зарим нь зөв биш эрээвэр хураавар байгаа. Эдгээр нь эрт цагт “мөргөлдөж” бие биендээ таталцалаар хэт нөлөөлсөн галактикууд юм. Сайн харвал жижиг жижиг галактикийн хэлтэрхий гэлтэй биетүүд бас байгаа, тэдгээр нь манай ертөнцөд 13 гаруй тэрбум жилийн өмнө үүссэн хамгийн анхны галактикууд байж мэднэ, судлаачид тийм эсэхийг шалгаж үзэхээр ажиллаж байгаа.

Энд дарж зургийг томоор үзээрэй!!!

Бас нэг галзуу юм нь уг зурган дээрх хамгийн бүдэг биет нь 31-р хэмжигдэхүүнийх юм байна лээ. Энэ нийтлэл дээр тэнгэрийн эрхсийн гэрэлтэлтийг яаж одонорон судлалд хэмжигдэхүүнээр илэрхийлдэг тухай бичиж байсан, та гэрэлтэлтийн хэмжигдэхүүн гэж анх удаагаа сонсож байгаа бол энэ нийтлэлийг хальт уншаад үзээрэй. 31-р хэмжигдэхүүн гэдэг нь хүний нүд саргүй тас харанхуй цэлмэг шөнө тэнгэрт харж чадах хамгийн бүдэг одноос даруй 10,000,000,000 дахин бүдэг юм!

Тэнгэр дээрх ганцхан жижиг цэгний зургийг 23 өдөр шөнө тасралтгүй гэрлийг нь бүртгэж авхаар ийм их сонин хачин зүйл байна гэдэг нь бидний байгаа энэ ертөнц ямархуу үлэмжийн аврага том зүйл вэ гэдгийг танд сануулж өгч байгаа байх гэж найдаж байна.

Advertisements

5 comments

  1. ert deer ueiin tuluv baidliig ilerhiilj baigaa gedgiig neg l uhaj uguhgui baina daa

    1. jishee ni neg galaxy 6 terbum gerliin jiliin zaitai gey. tendees 6 terbum jiliin umnu naashaa garsan Gerel gedeg badarchin uchigdur manai delhii deer ireed za daa namaig garahad manai nutagt zunshlaga saihan baisan gebel ter 6 terbum jiliin umnuh yumiig yarij bnaa gesen ug. hehe.

  2. hehe goy tailbar bn

  3. tegvel bas sonoson bj boloh uu ter od n bi sn medku uchir asuuj bga shuu gerel n baivch ali deer sonoson bj boloh uu tiim yum bdag boluu

    1. Галактикууд байж л байгаа, хэлбэр хэмжээ нь бидний одоо хүлээж авж байгаа гэрлээс гэхдээ шал ондоо болсон байна. Зарим юу юугүй дэлбэрэх гэж байгаа оддын хувьд аль хэдийнээ дэлбэрчихсэн байж болно

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: