Усан доорх цөмийн бөмбөгний тэсрэлт!

Санамсаргүй явж байгаад 1958 онд туршигдсан далай доорх цөмийн бөмбөгний тэсрэлтийн бичлэгийг олж саяхан үзээд, уг үнэхээр солиотой бичлэгийг та бүгдтэй хуваалцая гэж бодлоо:

Уг тэсрэлтээр хичнээн их хэмжээний энерги ялгарж байгааг толгойдоо буулгах нь төвөгтэй байж мэднэ. 1 метр куб ус 1 тонн буюу 1000 кг-ын масстай гээд бодоод үз, өөрөөр хэлбэл хүний дундаж жингээс арван хэд дахин их хэмжээний масс ганцхан шоо метр усанд бий. 1 тонны масстай ганц ийм шоо усыг агаарт хэдэн зуун метрийн өндөрлүү хэдэн зуун км/цагийн хурдаар авч шиднэ гээд төсөөлөөд үзээрэй.

Одоо энэ бичлэгээ ахин нэг хараад хичнээн ийм шоо куб ус агаарт асар өндөр хурдтайгаар шидэгдэж байгааг барагцаалах гээд үзээрэй. Хамгийн багаар бодход дор хаяж хэдэн сая шоо метр ус байна, өөрөөр хэлбэл уг бөмбөгний тэсрэлтээр хэдэн сая тонн масс агаарт маш өндөр хурдтай шидэгдэж байна гэсэн үг. Ингэж бодхоор аймшигтай их энерги ялгарсан нь тодорхой ойлгогдоно, гэхдээ танд сануулан хэлхэд уг бичлэг дээрх туршилтын бөмбөг нь 1945 онд японы хирошима хотод хаясан “Little Boy” бөмбөгтэй л ойролцоо хүчтэй байсан юм байна. Тэрнээс биш одоо цагт бидэнд байгаа том бөмбөгнүүдээс хэдэн 1000 дахин бага хүчтэй, хажууд нь нялх хүүхэд л гэсэн үг…

Би уг нь дэлбэрэлт тэсэлгээний физикийг маш их сонирходог, тиймдээ ч хэт-шинэ одны дэлбэрэлттэй холбоотой асуудлуудыг сүүлийн 4 жил гаруй судалж байна, цаашдаа ч энэ төрлийн ажил хийх байх. Мэдээж сансарт өрнөх тэдгээр оддын дэлбэрэлт нь хүний хийсэн ямар ч бөмбөгний хажууд үлэмжийн их энергитэй, гэхдээ л хүмүүс бидний хувьд ийм аймшигтай зэвсэгтэй байж байна гэдэг нэг бодлын санаа зовмоор. Ялангуяа 2012 онд дэлхий сөнөнө, солир мөргөнө, нибуру гариг ирж мөргөнө энэ тэр гэж солиорцгоож байгаа үед яг үнэндээ одоо цагт бидэнд нүүрлэж байгаа хамгийн том бодит аюул бол бид нар өөрсдөө гэдгийг бодолцож үзэх нь зүйтэй болвуу.

1946 онд бас усан дотор тэсэлсэн Baker бөмбөгийн дэлбэрэлтийн тосон зураг. Зохиогч

1946 онд бас усан дотор тэсэлсэн Baker бөмбөгийн дэлбэрэлтийн тосон зураг. Зохиогч

Advertisements

3 comments

  1. хэдэн зуун метр куб, хэн сая ширхэг энэ тэр гээд тоо баримт тодорхой бус байх юм. Жаахан судлаад тоо баримтуудыг нь тооцоод эсвэл олоод бичсэн бол илүү сонирхолтой нийтлэл болох байждээ. Зүгээр нэг санал шүүмж шүү зөвөөр ойлгоорой амжилт! бас үнсье!

  2. tiimee, humuusiig ustgah zuil bidend l bn odoogoor… tiim ih usnii potencial energy n gehed l aimaar biz???

  3. YSTOI AIMAR

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: