Маралын зүрхэнд хар нүх бий юу?

Шөнийн тэнгэрт маралын одны ордны зүгт биднээс ойролцоогоор 1,500 орчим гэрлийн жилийн зайд манай нартай хамгийн ойр орших шинэ залуу оддын өлгий болсон маралын мананцар хэмээх аврага том молекулан үүл байрлана. Доорх зургийг алдарт сансарын Хаббл дуран авсан бөгөөд маралын мананцарын төв хэсгийг нь харуулж байгаа юм. Саргүй харанхуй шөнө энгийн нүдээр уг биетийг ажиглаж болох ба жижигхэн дурангийн тусламжтайгаар энэ зургийн төв хэсэгт үзүүлж буй 4 тод одыг нь ч ялган харах боломжтой. Гэхдээ мэдээж Хаббл дурангийн авсан маш өндөр өнцгийн нарийвчлалтай зураг нь дэлхий дээрх хамгийн том хамгийн орчин үеийн төхөөрөмжүүдээр л зөвхөн бүртгэн авах боломжтой тийм нарийн янз бүрийн деталиудыг харуулж байна, та бүхэн зурагны тайлбарын сүүлд байгаа холбоос дээр дарж зургийг томоор заавал үзээрэй, үнэхээр солиотой!

Маралын мананцарын төв хэсэг. Уг төв хэсгийг түүний төвд орших 3хан сая жилийн настай Трапецэн бөөгнөрлийн 4 тод од гэрэлтүүлдэг ба сүүлийн үеийн судалгаагаар уг бөөгнөрөл дотор манай нарнаас 100 гаруй дахин их масстай аврага хар нүх оршиж байж мэднэ гэж дүгнэгдээд байна. Зохиогч: Хаббл Сансарын Дуран

Маралын мананцарын төв хэсэг. Уг хэсгийг түүний төвд нь орших гуравхан сая жилийн настай Трапецэн бөөгнөрлийн 4 тод од гэрэлтүүлдэг ба сүүлийн үеийн судалгаагаар уг бөөгнөрөл дотор манай нарнаас 100 гаруй дахин их масстай аврага хар нүх оршиж байж мэднэ гэж дүгнэгдээд байна. Энд дарж зургийг томоор заавал үзээрэй! Зохиогч: Хаббл Сансарын Дуран

Энэ 4 маш халуун аврага одод нь бидэнтэй харьцангуй трапец маягийн хэлбэрээр харагддаг учир тэр хавийн оддын бөөгнөрлийг нийтэд нь Трапецэн бөөгнөрөл хэмээн нэрлэж заншсан. Хамгийн тод аврага дөрвөн од маань ердөө 1.5 гэрлийн жилийн радиус бүхий орон зай дотор байрлах боловч, уг зурган дээр харуулж байгаа мананцарын төв хэсгийг тэр чигт нь гэрэлтүүлж байгаа юм, ялангуяа энэ дөрөвийн хамгийн тод бас том нь болох Тета-1С одноос ялгарж буй хэт-ягаан туяаны ионжуулах гэрэл нь энэ зургийг бий болгож байгаа бараг бүх үзэгдэх мужийн гэрлийн эх үүсвэр нь гэж хэлж болно. Трапецэн бөөгнөрлийн энэ дөврөн том тод одод мөн бусад олон тооны жижиг одод нь бүгдээрээ ойролцоогоор 3 сая жилийн өмнө үүссэн юм.

Шинэ залуу одод олноороо бүрэлдэн бий болж байгаа уг мананцар нь бидэнтэй хамгийн ойр оршдог нь учираас одод яаж хэрхэн үүсэн бүрэлдэдгийг судлах нэг ёсны сансарын лаборатори юм. Сүүлийн 70-80 жилийн дотор зөвхөн энэ биетийн тухай судалгаа хийсэн хэдэн 10,000 нийтлэл хэвлэгдсэн ба одоог хүртэл маш олон судлаачид улам илүү ихийг олж мэдэхээр ажилласаар байна. Хамгийн сүүлд хийгдсэн нэгэн сонирхолтой нээлт гэвэл судлаачид энэхүү Трапецэн бөөгнөрлийн олон тооны оддын хөдөлгөөний олон жилийн туршийн хэмжилт дээр тулгуурлаад энэ бөөгнөрөл хэрхэн 3 сая жилийн дотор хувьсан өөрчилөгдсөн бэ гэдгийг загварчлахыг оролдсон юм. Үр дүнд нь иймэрхүү бөөгнөрлүүд анх үүсэн бүрэлдэж байхад нь олон одод хоорондоо хэт ойрхон оршиж байсан бөгөөд зарим нь мөргөлдөж нэгдэн нийлсээр 3 сая жилийн дотор манай нарнаас 100-150 дахин их масстай хар нүхийг бий болгосон байх магадлалтай гэж дүгнэжээ. Ийм масс ихтэй биет байдаггүй байсан бол одоо цагт бидний энэ ажиглаж байгаа уг бөөгнөрлийн оддын асар өндөр хурдыг өөрөөр тайлбарлах маш хэцүү юм. Тус судалгааны нийтлэлийг та доорх холбоосоор үнэгүй сонирхож болно:

http://arxiv.org/abs/1209.2114

Европын болон АНУ-ын 2 баг бие даасан өөр өөр аргуудаар үнэхээр ийм нягт масс ихтэй биет оддын бөөгнөрөл дотор байдаг эсэхийг шууд хэмжилтээр илрүүлхийг зорин ажиллаж байгаа бөгөөд хэрвээ тийм гэдэг нь тогтоогдвол манай нарны аймагаас 1,500 гэрлийн жилийн зайд буюу хамгийн ойрхон орших хар нүх болж таарна.

Advertisements

One comment

  1. Har nuh zalgih geed bgaa ni yag yu gesen ug we? Hiin bumbuluguud gj hatuu biyt bish yumuu?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: