Дунд сургуулийн одонорны сурах бичиг – товч агуулга

Монголд одонорон судлалыг бүх шатанд хөгжүүлэхийн тулд хэд хэдэн ажил хөөцөлдөж байгаагийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн програмд эргэн оруулах билээ. Үүнийг ажил хэрэг болгохын тулд ерөнхийдөө 3 зүйл шаардлагтай гэж ойлгож байгаа:

  1.  сурах бичиг хийж өгөх
  2.  дуран тарааж өгөх
  3.  багш нарыг нь сургаж дадлагжуулах

Энэ 3 зүйл болчихвол боловсролын яамтай жаахан хөөцөлдөөд хичээлийн програмд эргээд оруулах боломж бол байх шиг байна лээ. Хамгийн сүүлийнх нь хамгийн чухал хэсэг нь хэдий ч эхний 2 байхгүй бол бас болохгүй. Дурангийн хувьд ирэх зун гэхэд дор хаяж 100 улсын сургуульд дуран тараах тусдаа төсөл олон улсын одонорон судлалын холбооруу бичиж явуулсан байгаа билээ, харин сурах бичгийн хувьд боломжоороо бичээд л явж байна.

Хэдий сурах бичгийн эх материалыг нь бичээд эхэлсэн ч номны ерөнхий агуулгыг нь эцэслэн шийдэж амжаагүй явлаа. Янз бүрийн гадаад сурах бичгүүдийг харьцуулж үзсээр Чайсон болон МакМилан нарын “Өнөөдрийн Одонорон” хэмээх 2012 оны шинэ сурах бичгийн агуулгыг дагах нь зүйтэй гэж шийдээд доорх товч агуулгыг гаргалаа:

Сурах бичгийн товч агуулга

Хуучин ЗХУ-д төгссөн бас нэг Монгол одоноронч хүн сурах бичиг бараг бичээд дуусгаж байгаа гэж дээр надад хэлсэн, үнэн ч юм уу худлаа ч юм уу. Уг нь нэг юмыг зэрэг хийж байхаар агуулга талаас нь би туслаад тэр хүнийг монгол хэлний талаас нь редакторлоод сурах бичиг хамтраад гаргая гэж санал болгосон, даанч тэгье гэчихээд олон хоног таг чиг л байна… юу ч гэсэн хийх юм аа эндээ хийгээд л явж байя, эргээд холбогдовол тэр л биз.

Ер нь сурах бичгийг хийхэд надад хэд хэдэн асуудалууд тулгарж байна:

  • монгол хэлний үг зүйн алдаанууд (хэдэн сар энэ блогийг хөтлөөд миний монгол хэл сайжирч байгаа юм алга)
  • монгол нэршил нэр томьёонууд (гэхдээ заримдаа заавал монгол нэршил гэж явах нь жаахан утгагүй байдаг)
  • номны график дизайн (янз бүрийн зураг материалуудыг ямар стандартаар хэрхэн бэлдэх, яаж номны ерөнхий дизайныг хийх талаар надад А, Б ч алга)

Би яваандаа номныхоо материалыг хэсэг хэсгээр нь бэлэн болхоор нь энд нийтэлж, харин та бүгд боломжоороо алдаа мадагийг нь хэлж заавар зөвлөмжөө хуваалцаад байвал үнэхээр их тус болхоор  байна. Ер нь угаасаа дуусхаар нь энд шууд тавчихая л гэж бодоод байгаа. Яахав боловсролын яаманд тэр сургалтын програм баталдаг хүмүүсээр нь хэлэлцүүлхээр явуулж л орхие, баталвал тэр л биз батлахгүй байсан ч яахавдээ, үнэгүй ном байж л байг сонирхсон хүн нь аваад л үзнэ биз.

Ер нь энэ ажилыг яаж хийх талаар та бүгдэд ямар нэгэн санаа зөвлөмж байвал хуваалцаач гэж хүсэж байна!

.

.

.

Advertisements

9 comments

  1. mongol hel nairuulga, mongol nershiliin heseg deer mergejliin hun bish ch chadah yadahaar tuslana. uul ni maildee hariu huleej blaa.

    1. би танд удахгүй хариу бичнэ ээ ойрд жаахан цаг зав муу байна

  2. sain uu ene minii bodol shvv 4r angiin baigal shinjleliin nomnoos odon ornii tuhai suragchdad zaah aguulga eheldeg yum bnlee tegeed angi tevshih tusam aguulgiin hvree ni nemegdej bas odon ornii hicheeliin aguulgiin standart gedeg yum gargaad terniihee daguu suragchidiin nas angi zergees hamaarch aguulgaa garguul deer sanagdsan er ni bol physic iin hicheeleer odon ornii tuhai vzej baigaa hedii ch bagsh nariin medleg tutmagaas bolood zvgeer l huulan bichleg bolood duussaad bgan bagsh nart jil bvr surgalt hiideg yum uul ni boldog bol ehleed (1) suragchidiin nas angi zergiig hargalzaad aguulgiin standart gargaad ternii daguu angi tus bvrt vzeh aguulgiig tusad ni gargaval bvr oilgomjtoi boloh yum shig bnlee tegeed (2) surah bichig (standart deer tulguurlan gargasan aguulgiin daguu) duran material beldeh (3) bagsh nariig mergeshvvleh surgalt zaah arga zvi didaktikiig vndeslen herhen odon orniig sonirholtoi helbereer zaaj boloh jishee hicheelvvd yavuulj (4) surguuliudaar yavj odon orond sonirhol torhoor lekts surgalt seminar yavuulah systemteigeer. iim sanaanuud uul ni baigaal bgan bi uul ni ene chigleleer bas jaahan yum sudlaal bgan daan ch odoohondoo medleg tutmag l baina

    1. яваандаа ядаж ахлах сургуулид заадаг болчихвол дараа нь эртнээс нь эхлүүлдэг болгож болох байх. Таны хэлсэн (2),(3),(4)-ийг дараа зун хийхээр ер нь болж байгаа.

  3. mon ongorson jilees ih surguulid odon ornii chigleleer bolovson hvchin beldej ehleheer bolson gesen bas ih surguuliudad odon ornii hicheel songoj sudluulahaar tusgaj l bgaa gej sonsson

    1. би бас тэрийг сонссон, Улаанбаатар дээд сургуульд гэл үү дээ. Миний бодлоор дотооддоо мэргэжлийн одоноронч бэлдэх шиг утгагүй юм байхгүй. Тэгж сурсан хүмүүс төгсөөд ажилын байртай байх уу? үгүй. Гадаадад өрсөлдөх хэмжээнд ядаж ойртож очих чанартай боловсрол авах уу? үгүй. Ингээд л нэг 2ын хооронд гурилдаад өнгөрөх вий л гэж айж байна.

      Энэ дунд сургуулийн сурах бичгээс гадна, их сургуулийн төвшингийн материал би энд удахгүй тавьж эхлэнэ, яваандаа хэрэгтэй гэсэн хүмүүс нь аваад хэрэглэнэ биз дээ.

  4. Nomnii nershil, ner, helzuin talaas n zondoo dutagdal garah bhaa, ug n yag ene chigleliin sudlaach erdemted ni helzuin erdemtedtei oilgoltsoh heregtei gej bodjiin, Uuluh muulah humuus bol zahaasaa avaad l oldoh bh

  5. Nomnii hevlel, design, busad tuslaltsaa hereg boloh talaas n bid companiaraa oroltsoj demjleg uzuulj boloh ym. Odoo yag yamar nuhtsul baidaltai bn be? Alban yosnii salbar n demjihgui, demjih suhuugui bval zaaval tedniig ochij murguhguigeer huuhded zoriulsan online course bdlaar, social media ashiglaad oilgolt ugch bolmoor sanagdlaa. Youtube-eer Tuguldur uuruu hyalbar hicheel zaaj ch bolno shuu dee?

  6. minii bodloor ug n surah bichigt oruulah gej uzsen n deer dee. Negent l iim mergejliin ajillaj bgaagaas hoish,. Bi l lav zov bichgiin aldaa, nairuulga harj ogch chadna. Minii bodloor end shuud niitelj bolohgui, huulna shuu dee humuus.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: