Дэлхийтэй хамгийн ойрхон орших оддын систем дотор гариг нээлээ

Европын одонорон судлаачид дэлхийтэй хамгийн ойрхон орших оддын систем болох Нумын гялааны системд дэлхийтэй тун адилхан хэмжээтэй гариг уржигдархан олжээ. Тус гариг нь одоогоор нээгдээд байгаа өөр оддыг тойрсон гаригуудаас нартай төстэй одыг тойрон эргэж буй хамгийн жижиг хэмжээтэй нь юм. Уг гаригийг Чили улс дахь Ла Сила одонорон судлалын оргил (Европын Одонорон Судлалын Өмнөд Оргилуудын нэг) дээрх HARPS төхөөрөмжөөр нээсэн бөгөөд энэ сарын 17-нд тус нээлт Nature сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэгдсэн байна.

Энд дараад та тус нийтлэлийг татаж авж болно

Нумын гялаан од нь өмнөд тэнгэрт харагддаг хамгийн тод оддын нэг бөгөөд хүний нүдэнд нэг од мэт харагдах боловч угтаа биднээс 4.3 гэрлийн жилийн зайд орших 3 оддын систем юм. Нартай хамгийн ойрхон орших уг оддын системийн төв хэсэгт нь нартай тун төстэй 2 од (Нумын гялаан А болон B) бие биентэйгээ харьцангуй ойр зайнд нэг нэгнээ тойрон эргэлддэг бол системийн захад нь бүдэг жижигхэн улаан Нумын гялаан C од (заримдаа проксима гэж нэрлэгддэг) нөгөө хоёроо тойрон эргэнэ. Бүр 19-р зууны одонорон судлаачид уг оддын систем бидэнтэй хамгийн ойрхон орших тул тэдгээрийг тойрсон гаригууд байдаг эсэх, байдаг бол тэрэн дээр нь амьдрал байдаг эсэхийг маш их сонирходог байсан бөгөөд саяхныг хүртэлх хийгдсэн өндөр нарийвчлалын хэмжилтүүд нь юуг ч илрүүлээгүй байсан юм.

Нумын гялаанд шинээр нээгдсэн гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: ESO

Нумын гялаанд шинээр нээгдсэн гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: ESO

Европын судлаачидын баг Нумын гялааны Б одын гэрлийг олон жилийн турш нарийн хэмжиж түүнийг тойрон эргэх гаригын таталцалын нөлөөгөөр эх одных нь гэрэл хэрхэн өөрчилөгдөж байгааг илрүүлсэн юм. Тус гариг эх одоо тойрох зуураа маш бага хэмжээгээр бидэнтэй харьцангуй нааш цааш нь таталж түлхэлнэ, ингэх тоолонд тухайн одноос ирэх гэрэлийн долгионы урт нь бидэнтэй харьцангуй шахагдаж мөн тэлэгдэнэ. Гэвч энэ шинээр нээгдсэн гаригийн масс нь дэлхийнхээс үл ялиг том буюу эх одны масстай нь харьцуулхад маш жижиг тул, энэ гаригийн үзүүлэх нөлөө нь маш өчүүхэн, тиймээс энэ гаригийн нөлөөллийг олж илрүүлхэд ийм олон жилийн нүсэр хөдөлмөр шаардагдсан нь энэ. Яг хэмжилтийн утгыг нь харвал тус гариг эх одоо ойролцоогоор 3.2 өдрийн давтамжтайгаар 51см/сек (1.8км/цаг)-ийн хурдтайгаар нааш цааш нь таталж түлхэлдэг буюу жаахан хүүхдийн мөлхөхтэй ойролцоо хурдаар тэрхүү одыг нааш цааш хөдөлж байхыг нь гэрлээр нь олж илрүүлсэн хэрэг.

Нумын гялааны Б од нь манай нарнаас үл ялиг жижиг ба ба ялимгүй бүдэг, ер нь л бүх үзүүлэлтээрээ тун ойролцоо. Шинээр нээгдсэн гариг маань эх одоосоо ойролцоогоор 6 сая км-ийн зайд буюу манай нарны аймгийн буд гаригаас ч илүү ойр зайд тойрон эргэдэг гэсэн үг (харьцуулхад дэлхий нарнаас ойролцоогоор 150 сая км-ийн зайд тойрон эргэдэг). Нумын гялааны А од нь тэр гаригаас Б одтой нь харьцангуй хэдэн зуу дахин хол зайд орших ч хэрвээ бид энэ гариг дээр очоод харвал А од нь тэнгэрт нь маш тодоор харагдана.

Нумын гялааны системд дэлхийтэй хэмжээгээрээ төстэй гаригийг олж нээсэн дуран нь Чили улс дахь Ла Сила одонорон судлалын оргил дээр байрлана. Зохиогч: И. Белецкий

Нумын гялааны системд дэлхийтэй хэмжээгээрээ төстэй гаригийг олж нээсэн дуран нь Чили улс дахь Ла Сила одонорон судлалын оргил дээр байрлана. Зохиогч: И. Белецкий

Нартай төстэй одыг тойрсон гариг бүүр 1995 онд анх нээгдэж байв, түүнээс хойш одоогийн байдлаар 800 гаруй өөр оддыг тойрсон гаригуудыг тодорхой илрүүлээд байгаа ба бас 2300 орчим гаригтай байж болох өөр оддыг бид мэднэ (яг гариг байгаа эсэхийг нь хараахан нарийн шалгаагүй, гэхдээ гаригтай байж мэднэ гэсэн хэмжилтүүдтэй гэсэн үг). Тэдгээр тодорхой 800 гаригуудын ихэнх нь манай дэлхийгээс хамаагүй том бөгөөд, олон нь манай бархасбадиас ч том, тиймээс сүүлийн хэдэн жилүүдэд одонорончид нартай төстэй оддыг ус шингэн төлөвт байх яг тохирсон зайд тойрон эргэдэг дэлхийтэй хэмжээгээрээ төстэй гаригуудыг илрүүлхийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа юм. Яахав энэ шинэ нээгдсэн гариг нь эх одтойгоо хэтэрхий ойрхон орших тул түүн дээр бидний мэдэх амьдрал байх ямар ч боломжгүй тийм маш халуун байгаа, гэхдээ энэ аргаар манай нартай ойролцоо орших бусад оддын гэрлийг нарийн хэмжээд дэлхийтэй төстэй гариг нартай төстэй оддыг бидний мэдэх амьдрал үүсэж хувьсахад яг тохирсон зайд тойрон эргэж байхыг нь тун удахгүй нээн илрүүлнэ гэдэгт эргэлзэх юм байхгүй.

Шинээр нээгдсэн гариг маань Нумын гялааны Б одыг жаахан хүүхдийн мөлхөх хэмжээний хурдаар бидэнтэй харьцангуй нааш цааш нь таталж түлхэж байхыг илрүүлсэн HARPS төхөөрөмж. Зохиогч: ESO

Шинээр нээгдсэн гариг маань Нумын гялааны Б одыг жаахан хүүхдийн мөлхөх хэмжээний хурдаар бидэнтэй харьцангуй нааш цааш нь таталж түлхэж байхыг илрүүлсэн HARPS төхөөрөмж. Зохиогч: ESO

НАСА-ын сансарын Кеплер дуран нь бас л дэлхийтэй төстэй гаригуудыг олж нээх зорилгыг өвөртлөн ажиллаж байгаа бөгөөд одоогоор гаригтай байж болох 2300 гаруй оддыг илрүүлээд байна. Гэхдээ Кеплер дурангийн гариг илрүүлэх арга техник нь арай өөр, бидэнтэй харьцангуй оддын гэрэл шахагдаж тэлэгдэхийг нь бус бидэнтэй харьцангуй тухайн одыг тойрсон гариг эх одоо хиртүүлэх үзэгдэлийг хайж хэмжидэг ба саяхан 4 одтой систем дотор тус дурангийн хэмжилтийг ашиглан мэргэжлийн болон сонирхогч одонорончид гариг илрүүлсэн тухай нийтэлж байсан билээ.

Advertisements

2 comments

  1. сонирхогч · · Хариулах

    Нумын гялаан гэж Alpha Centauri байсан юм уу? Оддын нэрийг огт Монголоор нь мэддэггүй юм байна. Оддын нэрийг Монголоор хэрхэн орчуулдаг тухай нэг нийтлэл бичвэл мань мэтийн хүмүүст нэлээд сонирхолтой байх.

  2. tiim l bolj taarjiindaa, alpha centauri… neeree mongol nershiliig n medku yum bn

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: