Дөрөвний нэг

Дөрөвний нэг гэж чухам ямар хэмжээс юм бэ? Мэдээж юуны тухай ярьж байгаагаас л шалтгаална. Жишээ нь үзэгдэх ертөнцийн хэмжээний дөрөвний нэг гэвэл гэрлийн хурдаар ойролцоогоор 7 тэрбум жил явж байж туулах зай гэсэн үг. Нарны массын дөрөвний нэг гэвэл дундаж хүний биеийн масснаас даруй 5,000,000,000,000,000,000,000,000,000 дахин их хэмжээг хэлнэ, нарны радиусын дөрөвний нэг гэвэл та машинаар 100км/цагийн хурдтайгаар 70 орчим хоног өдөр шөнө тасралтгүй давхиж байж туулах зайг хэлнэ. Тэгвэл хэн нэгэн хүний дөрөвний нэг гэж юу гэсэн үг вэ?

Саяхан манай алдарт нийтлэлч Баабар гуай өөрийн нэг хүнтэй хамтран орчуулж буй номны нэгээхэн хэсгийг цахим хуудсаараа дамжуулж нийтлэв. Тэрхүү номыг Бил Брайсон хэмээх хүн 2003 онд бичсэн бөгөөд янз бүрийн ш/у-ны ойлголт нээлтүүдийг тэдгээрийн нээгдсэн түүхэн замналаар нь энгийн үгээр тайлбарласан байдгаараа онцлог тиймээс ч бусад амжилт олсон “popular science” төрлийн номнуудын адилаар ялангуяа Европ-д олон хувь зарагдсан юм. Уг орчуулах гээд байгаа номыг та доорх холбоос дээр дараад үнэгүй англи хэл дээр .pdf форматаар татаж авж болно:

энд дарж номыг татаж аваарай

Харин Баабар гуайн орчуулга нийтлэлийг нь доорх холбоосоор уншиж болно:

Баабарын орчуулга нийтлэл

Би яг тулгаад үзсэн чинь энэ номны 125-133 хуудас хоорондох материалыг ум хум авж орчуулаад нийтэлсэн байна.

Миний хувьд яахавдээ худлаа үнэн одонорон физик гэж явдагийн хувьд уг нь хүмүүст үнэн зөв бодит мэдээллэл мэдлэг энэ талаар очиж байвал зөв юм уу гэж бодож явдаг юм. Тэр ч үүднээс буруу зөв мэдээллэл энэ тэнд гархаар нь засаж залруулаад сэтгэгдэл үлдээчихдэг, зарим тохиолдолд нийтлэл бичсэн зохиогчид нь шууд цахим шуудангаар хэлж л орхидог. Ганц нэг нь баярлалаа гээд засаад авна, гэхдээ ихэнх нь ердөөсөө хүлээж авдаггүй.

За юуны өмнө энэ Баабарын зөвхөн *орчуулганд* ямар ямар алдаанууд байгааг нь та бүгдтэй тодорхой хуваалцая. Хашилтан дотор номны эх өгүүлбэрийг нь бичээд, араас нь Баабарын орчуулгыг нь залгаж тавиад алдаатай хэсгийг нь улаанаар тодруулав:

(((1))) BB 125: “Nobody knows even approximately how many asteroids there are tumbling through space, but the number is thought to be probably not less than a billion.”

Баабар: “Сансарт хэдэн ширхэг астэроид хөвж байгааг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ тоо арай ч тэрбум хүрэхгүй байх.”

Засвар – нэг тэрбум хүрэхгүй бус нэг тэрбумаас илүү гэсэн санааг уг нь эх ном нь хэлсэн байна. Тайлбар – бид хичнээн бага гаригууд манай нарны аймагт байдгийг нь мэдэхгүй ч нийт бага гаригуудын масс нь хир их вэ гэдгийг нь сайн мэднэ, тэр нь манай сарны массын 4 орчим хувьтай тэнцэх хэмжээний масс. Нийт тоогоор нь харьцуулвал том хэмжээтэй бага гаригууд маш цөөн ба, ихэнх нь маш жижиг биетүүд юм.

(((2))) BB 125: “They are presumed to be planets that never quite made it, owing to the unsettling gravitational pull of Jupiter, which kept—and keeps—them from coalescing.”

Баабар: “Бархасвадийн сул татах хүчнээс болоод тэд гариг болж арай чадаагүй ч түүнд сулавтар байдлаар татагдсаар байгаа биет гэж үздэг.”

Засвар – Бархасбадь чинь манай нарны аймгийн хамгийн том гариг шүү дээ, түүний сул татах хүчнээс нь биш хүчтэй татах хүчнээс нь болоод эдгээр бага гаригууд нь одоо хүртэл гариг болж нэгдэн нийлэх боломжгүй байдаг гэдэг санааг л хэлсэн байна. Тайлбар – бидний одоогийн ойлголтоор бархасбадь нь аль дивангарын үес одоог хүртэл эдгээр бага гаригуудад хүчтэй таталцалаараа их хэмжээний энерги өгж хурдасгаж байдаг учир бага гаригууд мөргөлдөхөөрөө хоорондоо нэгдэж томрох бус задарч бутараад гариг болж томорж чадахгүй байгаа хэрэг.

(((3))) BB126: “Altogether it is thought—though it is really only a guess, based on extrapolating from cratering rates on the Moon—that some two thousand asteroids big enough to imperil civilized existence regularly cross our orbit.”

Баабар: “Манай дэлхийн ойр орчимд хоёр мянга орчим хангалттай том астэроид тогтмол эргэлдэж байдаг гэсэн тооцоо бий. Аль нь ч хүний иргэншлийг устгачихуйц аж.”

Засвар – саран дээрх солирын бөмбөгдөлтийн тогоонуудын насыг нь хэмжиж байгаад бөмбөгдөлтийн эрч түүхэнд хир их байсаныг судлаачид барагцаалж. Энэ барагцаалал дээрээ үндэслээд 2000 орчим хүн төрлөхтөнг сөнөөх хэмжээний том бага гаригууд дэлхийн тойрог замтай байнга огтлолцож байдаг гэж дүгнэсэн байна. Тайлбар – өмнөх параграфийг нь Баабар орчуулалгүй алгассан тул жаахан ойлгомжгүй байгаа байх. Зарим бага гаригууд нь нарны аймгийн төв хэсгээр дайрсан тойрог замтай байх ба эдгээрийг монголоор эрчимт аюулт биетүүд гэдэг санаж байна. Гэхдээ сансар маш уудам тул дэлхийн тойрог замтай огтлолцож байна гэдэг нь ойрын ирээдүй байтугай ойрын хэдэн 1000 жилийн дотор дэлхийг мөргөнө гэсэн үг биш юм шүү.

(((4))) BB 126: “According to Timothy Ferris, writing in the New Yorker, such near misses probably happen two or three times a week and go unnoticed.”

Баабар: “Иймэрхүү ойрхон зөрөлт ер нь долоо хоног бүр нэгээс хоёр болдог.

Засвар – хэн ингэж хэлсэнийг бичихгүй алгассан болохоор эрдэмтэд судлаад ингэж дүгнэсэн юм шиг сонсогдож байна. Энэ Тимоти Феррис гэж нөхөр чинь хуульч мэргэжилтэй сэтгүүлч хүн болхоос биш бага гариг судалдаг хүн биш. Тайлбар – 5-10м-ийн диаметертэй биет дэлхийтэй угаасаа ойрхон байнга зөрж л байдаг (энэ яриад байгаа 1991 ВА ч гэсэн 5метрийнх л байсан), жилд дундажаар нэг удаа дэлхийг мөргөдөг. Хэмжээ нь жижиг учир дээд агаар мандалд хүчтэй дэлбэрэлт бий болгоод л дуусна, тэрнээс биш гадрага дээр ирж амжихгүй. Дэлхийн гадрага дээр аюул заналхийлэх биет долоо хоногт хэд хэдээрээ дэлхийн ойролцоо зөрдөггүй, сайндаа л хэдэн 100-1000 жилд нэг удаа зөрнө.

(((5))) BB126: “An object a hundred yards across couldn’t be picked up by any Earth-based telescope until it was within just a few days of us, and that is only if a telescope happened to be trained on it, which is unlikely because even now the number of people searching for such objects is modest.”

BB 131: “I asked them how much warning we would receive if a similar hunk of rock was coming toward us today. “Oh, probably none,” said Anderson breezily. “It wouldn’t be visible to the naked eye until it warmed up, and that wouldn’t happen until it hit the atmosphere, which would be about one second before it hit the Earth. You’re talking about something moving many tens of times faster than the fastest bullet.”

Баабар: “Хэдэн зуун метр өргөнтэй обьектийг бидэн дээр ирэхээс нь хэдхэн хоногийн өмнө л дэлхий дээр байгаа телескопууд илрүүлж чадна. Гэхдээ хэрвээ тухайн телескоп дээр дадлага туршлагатай хүн ажиллаж байгаа бол шүү дээ. Дахин үүнтэй төстэй чулуу биднийг чиглээд ирвэл бид хэр эрт мэдэж чадах вэ? Бараг мэдэх боломжгүй. Халах хүртлээ астэроид энгийн нүдэнд харагдахгүй. Харин астэроид агаар мандалд орсныхоо дараа л халж, шатах болно. Түүнээс хойш бараг ганц секундын дараа л дэлхийтэй мөргөлдөх болно. Бид хамгийн хурдан сумнаас ч олон арав дахин илүү хурдтай зүйлийн тухай ярьж байна шүү дээ.”

Засвар – 5 хуудасын зайтай 2 өөр юмны талаар ярьж байгаа хэсгүүдийг нийлүүлж бичсэн байгааг анзаараарай! Эхний хэсэг дээр нь хэдэн 100 метр биш ойролцоогоор 100 метрийн биетийн тухай ярьж байна. Бас тухай дуран тэр биет дээр хэмжилт хийхэд тааруулагдсан бол гэж ярьж байгаа болхоос биш дуранг ажилуулж багйаа хүний дадлага туршлага энд ямар ч падлийгүй. 1991 ВА гэж 5 метрийн бага гаригийн тухай бичсэн параграфийн дараа нь шууд 2км-ийн өөр биетийн тухай ярьж байгаа зүйлийг бичингүүтээ үүнтэй төстэй гэж холбосон нь шал буруу ойлголт хүнд төрүүлнэ. Тайлбар – тухайн бага гариг мөргөхөөсөө өмнө нээгдэх магадлал нь түүний харьцангуй хэмжээнээс шууд квадрат хамааралтай. Тиймээс 100м эсвэл хэдэн 100м гэх нь маш өөр хоёр магадлалыг илэрхийлнэ. Дуранг шууд тэнгэрлүү харуулаад зураг аваад бага гаригийг нээчихгүй, аль зэрэг бүдэг, аль зэрэг хурдан хөдөлж байгаа биетийг ажиглахаасаа хамаараад төхөөрөмжүүдэд тохиргоо хийх хэрэгтэй. 5 хуудсын дараа ярьж байгаа 2км-ийн диаметертэй асар хурдтай дэлхийг мөргөсөн биет нь одоогийн АНУ-ын Иова муж улсын нутагт 70 гаруй сая жилийн өмнө унаж 40км-ийн диаметертэй тогоо үүсгэсэн байдаг юм, энэ биет 1991 ВА-аас зарчимын хувьд шал ондоо биет. Дашрамд хэлхэд одоо цагт ийм биет дэлхийг мөргөх гэж байгааг хэн ч мэдэхгүй өнгөрнө гэдэг бараг боломжгүй зүйл.

(((6))) BB 132: “Shoemaker-Levy 9 had been orbiting Jupiter in a fairly conspicuous manner since 1929, but it took over half a century before anyone noticed.”

Баабар: “Шүмэйкэр-Ливай-9 астэроид Бархасвадийг 1929 оноос хойш сэжигтэйгээр тойрч байсан ч ноцтой байдлыг нь хэн нэгэн ажиглах хүртэл хагас зуун жил өнгөрсөн байсан юм.”

Засвар – Шүмейкер-Леви-9 биет нь задарж олон хэсэг болсон сүүлт од байсан болхоос биш бага гариг байгаагүй (астероид биш). Хагас зуун жилийн дараа хэн нэгэн ноцтой байдлыг нь ажигласандаа биш, уг биет чинь өөрөө 1993 оны 3-р сард нээгдсэн юм, өмнө нь энэ биетийн талаар хэн ч юу ч мэдэдгүй байсан. Тайлбар – ШЛ9 биет нь нээгдсэнийхээ дараа жил буюу 1994 онд Бархасбадь гаригийг мөргөж агаар мандалд нь том том ул мөр үлдээж байсан, энэ талаар би энэ нийтлэлийг бичиж байсан. Бага гариг болон сүүлт од 2 нь зарчимын хувьд ондоо биетүүд юм. Бага гариг нь чулуулаг болон янз бүрийн металаас бүрдэх ба нарны аймгийн төв хавьцаа (ихэнхдээ Ангараг Бархасбадь 2ын дунд) оршино. Харин сүүлт од нь чулуулгаас гадна янз бүрийн мөс болон тоосонцороос тогтох ба манай нарны аймгийн захад оршино. Энэ нийтлэлийн хүрээнд гарч ирэх хамгийн том ялгаа нь сүүлт од болон бага гаригийн тойрог замын шинж чанарууд нь шал ондоо байдаг явдал юм. Сүүлт оддын нягт нь бага гаригаас бага боловч хамаагүй өндөр хурдтай нарыг тойрдог учир жижиг сүүлт од дэлхийг өндөр хурдтай мөргөх нь том бага гариг мөргөсөнтэй адилхан гэж барагцаагаар ойлгож болно.

Би энд энэ номны хуучирсан агуулгын алдааг бараг дурьдсангүй шүү, тэрийг нь дэлгэрүүлж бичнэ гэвэл энэ нийтлэлийг өнөөдөр бичиж дуусгахгүй нь. Дандаа л цэвэр орчуулагчийн алдаануудыг нь би түүгээд бичлээ. Энэ нийтлэлийг бичихдээ хамаагүй энд тэндээс нь ум хум авж буруу зөрүү орчуулсан юмаа жанхуу шиг нийлүүлчихсэн байгаа учир, үүнийг уншаад хүн лав зөв ойлголттой болно гэдэгт би лав эргэлзэж байна. Баабар сайн мэдэхгүй юм аа ингэж гурилдаж орчуулдаг уу, эсвэл арай бүх юмыг ийм байдалтай орчуулдаг юм биш биз гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна даа.

Энэ алдаануудын заримыг нь бас агуулгын хоцрогдсон байдлыг нь би дүгнээд Баабарлуу цахим шуудангаар нь явуулж орхилоо өчигдөр. Өмнө нь ч би ингэж алдаа мадагийг нь хэлж өгч л байсан (цахим шуудангаар), жишээ нь дээх нь бичигдсэн энэ нийтлэл дээрх алдаануудыг нь дэлгэрэнгүй тайлбарлаад бичиж өгж байв. Түүнээс ирсэн хариу нь үндэслэлгүйгээр өөрийгөө хаацаалсан маягтай, дээрээс нь бас болоогүй мухар сүсгийн хачин хачин юм биччихсэн тийм л хариу байв. (та бүгд хүсвэл би тэр үед солилцсон цахим шуудангуудаа хуваалцаж болно).

Өчигдөр алдаануудыг нь явуулчихаад дор нь бичсэн хүмүүсийн сэтгэгдэлүүдийг бас хальт уншиж үзлээ. Тэгсэн үнэн ч бай худлаа ч бай, зөв ч бай буруу ч бай Баабар л бичсэн бол шууд хүлээж авна гэх санааны сэтгэгдэлүүд хэд хэд байв. Өмнө нь ч би өөрөө Баабар тэгсэн юм чинь, Баабар ингсэн юм чинь гэж үндэслэлээ болгож ярьдаг хүмүүстэй тааралдаж байсан тул, бас дээрээс нь хүн алдааг нь өөрийг нь хүндэлээд шуудангаар бичиж өгөөд байхад хариуцлагтай хандадгүйг нь бодоод эгдүү хүрээд нэг алдааг нь ёжилсон маягтайгаар ганц сэтгэгдэл бичив:

Орой гэртээ ирээд шуудангаа шалгатал Баабараас ирсэн эхний шуудан ийм байв:

Өөрийнх нь хэлсэний дагуу өнөөдрийн энэ нийтлэлээр тэр номыг нь олж байгаад тулгаад нэг харлаа, та бүхэн өөрсдөө дүгнэлтээ хийнэ биз. Зүгээр номны хэсэг хэсгээс нь ум хум авж байгаа юмыг нь буруу орчуулаад хамагүй нийлүүлж хутгаж алдаатай юм хийснээ бас номруугаа чихих санаатай. Бас дээрээс нь энэ номыг дэлхийг шуугиулсан асар их лут гээд л эртээдээс хойш яриад байсан, яг үнэндээ дэлхийг байлдан дагуулсан ном биш шүү дээ. Англид 2006 оны байдлаар нийт 300,000 орчим борлогдсон юм уу даа, иймэрхүү хэмжээний амжилт олсон өөр зөндөө л “popular science” төрлийн номнууд бий. Энэ ном муу гэж байгаа юм биш шүү, гэхдээ дэлхийг байлдан дагуулсан хэмжээнийх лав биш гэдэг нь тодорхой. Яг дэлхийг байлдан дагуулсан гэж ярих гэж байгаа бол Карл Саган, Стивен Хоукинг, Ричард Докинс, Стивен Вайнберг, Рожер Пенроуз гэх мэт олон сая хувь борлогдож хэдэн 10 хэлэнд орчуулагдсан бүтээлүүдийг үзэх хэрэгтэй.

Би уг нь Баабарын нийтлэлүүдэд ерөнхийдөө дуртай байдаг. Түүх нийгэм улс төрийн талын нийтлэлүүд нь ер нь сонирхолтой өөр өнцгөөс харсан байдаг тул ихэнхдээ шимтэн уншдаг. Маргаантай санал нэгдэхгүй юм их гарна, гэхдээ улс төр нийгмийн асуудлууд мөн түүхийн дүгнэлтүүд чинь дандаа л субьектив байдаг болхоор надад тэрнийгээ Баабартай эсвэл өөр хэн нэгэнтэй хуваалцах сонирхол байдаггүй. Дээр үед Баабар Монгол хэл нь Солонгос хэлтэй Манж хэлээр холбогддогийг судлаачид тогтоочихсон аль хэдийнээ, бид бол түүхэн ах дүү амраг садан ард түмэн энэ тэр гэж Солонгост хийсэн нэгэн илтгэлээ нийтэлсэн байв. Би ч угаасаа энэ хэл зүйн талаар юугаа мэдхэв, гэхдээ ярьж хэлж байгаа нь надад эргэлзээтэй санагдсан тул сургуулийнхаа лингуист хүнтэй хүртэл энэ талаар уулзаж байлаа. Уулзсаныхаа дараа би Баабарын нийтлэл доор нь “та судалгааны эх сурвалжаа тодорхой хэлж болох уу” гэх ухааны ганц сэтгэгдэл бичиж байв… Нөгөө талаас Баабар бол Монголын нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж үргэлж би дотроо хүндэлж явдаг. “Дори Идэр дүүдээ”, “Нүүдэл Суудал” гээд түүх нийгмийн талын асуудлуудыг хөндсөн бүтээлүүд нь олон хүнд тэр тусмаа залууст хүрж амьдралд зүг чигээ олход нь сайнаар нөлөөлсөн байхыг би үгүйсгэж чадахгүй.

Ийм хүндлэлийг дотроо агуулаад цаг зав сэтгэл гаргаад өөртэй нь харьцдаг байхад нэг ийм шууданг надруу өчигдөр явуулсан байхыг нь хараад цочирдов:

Энэ нөгөө бидний мэддэг алдарт соён гэгээрүүлэгч монголын ганц сэхээтэн Баабар гуай мөн үү? хүний сэтгэгдэл ухаж ийм жижиг сажиг хэрүүл хийж явж байх ч гэж. Би ямар тэнд байгаа олон арван бусад сэтгэгдлүүд шиг “Баабар тэ,эг ман,гар пи,да ла,ар” гэж бичсэн бишдээ хараагаад байх юу байхавдээ, хийсэн нэг алдааг нь тодорхой цохож л хэлсэн төдий.

Тэгээд бас IP хаягаар надад интернет үйлчилгээ үзүүлдэг газрын хаягийг нь барагцаалсанаа надад гайхуулж байгааг нь харлдаа. Би хэнээс ч нуугдах гэж оролдоогүй, ямар сайндаа нэрээ “Т” гэж байхавдээ. Миний амьдралдаа Баабарын нийтлэлд бичиж байсан цөөн хэдэн сэтгэгдэл бүгд ийм хаягаас ийм нэртэй хийгдсэн. Энийг хараад миний толгойнд буусан хамгийн эхний зүйл гэвэл миний нэг танилыг Г. Арслан гэж нөхөр их алиа байдлаар дээр үед сүрдүүлж байсан явдал юм. Сонгууль болхоор л үхэр тэргэн дээр суугаад чарлаад байдаг нөхөр Фейсбүүк дээр Чингис хааны хуудсын админ нь болчихсон тэгээд тэндээ өөрийн улс төрийн юмнуудаа тавиад байхлээр миний нэг танил болиочээ гээд хэлчихэж л дээ. Арслангийн хариу нь ийм байв:

РС-р сурдаг гэж байна шүү хаха!

РС-р сурдаг гэж байна шүү хаха!

Дараа нь нэг мэдсэн тэр Баабарын цахим шуудангийн зургийг хүмүүс твиттер дээр аваачаад Баабартай хэрэлдэж уралцаж байгааг харлаа. Намайг сэтгэцийн өчтэй, наад хүнээ та нар хайрла өрөвд энэ тэр гэснийг нь уншаад миний инээд л хүрсэн хэхэ.

Залуу хүний хувьд энэ бүгдээс гурван зүйлийг сайтар ойлгож авлаа. Тэр нь (1) яаж ч хөгширж зөнөсөн бай хүний үгийг тэр дундаа шүүмжлэлийг хүлээж авж эргэцүүлдэг байх, (2) хэзээ ч нэг хэдэн хүн намайг бялдуучилсанд нь хөөрж өөрийн хэлсэн ярьсан болгоныг туйлын зөв мэтээр эсвэл өөрийгөө нээх их өндөр уул мэт болсонд бодохгүй байх эцэст нь (3) юм хийвэл дараа нь хэний ч өмнө нүүр улайхааргүйгээр сэтгэлээсээ хийх.

Энэ хэруул уруул энэ тэр яахавдээ, гол болсон зүйл нь Баабарын орчуулсан гэх нийтлэлд нь тодорхой алдаанууд нилээд хэд байна. Тэрнийгээ засах байтугаа хүлээн зөвшөөрхөөс мань хүн татгалзсан. Хичнээн шинжлэх ухааны чиглэлийн ном орчуулаад гаргах гэж байгаа нь сайхан үйл ч гэсэн ийм 2ын хооронд юм хийгээд байвал ямар хэрэг байх вэ дээ. Надаас асуусан бол би дуртайяа засаад хэлээд л өгөх байсан, эсвэл нийтлэл дор нь сэтгэгдэл бичиж олон хүний өмнө нэр хүндийг нь би гутаасан болчихов уу?? Миний мэддэг юмандээр иймэрхүү алдаанууд байгаа юм чинь миний мэдэхгүй хэсгүүд дээр нь өөр ямар алдаанууд ч байх юм билээ. Ер нь тэгээд алдаагаа эр хүн шиг хүлээн зөвшөөрөөд засчих “хоншооргүй” хүний дөрөвний нэгд нь хүрэхийн төлөө залуу хүмүүс зүтгэх хэрэгтэй ухааны юм хэлсэн байна, тэхээр Баабарын дөрөвний нэг гэж юу байж болох талаар та бүгд өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийнэ биз дээ.

Advertisements

19 comments

  1. aan iim yum bolsiimuu.. uchigdur FB group deer baahan yum bichsen bhaar n neeh anzaaraagui yum….

  2. hehehe baabar guai IP location finder geed chamaig olson bhdaa

  3. mmm. iim yum bolsiimuu. orchuulsan nomnoosoo tuuverlej bichsen n aldaatai bgam bol buten nom n ymar bgam bol doo… ugaasaa ymar sonirhoj bsan ch bish dee… harin ene nomiig angliar n neg unshaad uzvel uzeh l ym bna. tsag gargaj niitlel bichsend tnx. it paints a much clearer view of what happened. My take is that: with so many followers and readers reading Baabar’s article, all the more responsibility should follow. So he probably should not take criticism as personal attack and bother to fact check what he’s writing with professionals in that field.

  4. .. bid tsoohon mongolchud, ah n ch ter, duu bid nar n ch ter aliva zuil zov handlagat bgasai gj husej bn. Zalugin handlaga ok gj bodoj bn. Baabar guain nitlelig tsagta bs unshdag hardag, tungadag bsan, yer n teged alivag yalgaj salgaj oilgoj bhgui bol huni bichsend het neg talig n barij itgeher tuuh baitugai soyol ergenshil hurtel gajudah bh gj bi boddog. Baabar guai mundag tom sedvuder, tom ch butel zondo l hisen, nadad gants ergelze bdg n buh ishlel, eh survalj n unen bol u, esvel uzel surtalin shinjt huvi huni dugnelt u gdgt.. Bidni zalus ene buhnig shinjleh uhani undest, mergejlinhe dagu delhide bish gehed, Mongolinho tuuh soyol, ulamjlalt shinjleh uhan, Mongol uhaanar denselsen butel hih ch bh, hih ch heregt gj boddog. Bugded n talarhaya!

  5. Uuriiguu aldaa gargasan geheer l ikh buhimdaad biagaa um shig bn l da uuriiguu neeh mundag amitan geed bur bodson bn l da tegeed humuus ch tiim bolgoodg biz bas ugaasaa bichsen nom umnuud ni dandaa huniig doosh hiisen baidag l da jishee ni lenin g tuhain yedee bsan neg jijig uls turch ch biluu sonin zuirlej bichsen bsaniig ni unshij bsan. Lening uuruusuu jijig gej boddog hun ch chamaig ingeh ni argagui l de. denduu biye tooson hun umda

  6. Баабар үнэхээр ингэж хариулсан бол хэцүү л нөхөр юм байна. Өмнө нь нэг нийтлэл дээрээ нэг залууд хандаж ах нь чамайг бодвол доктор шуу гэсэн утгатай зүйл бичсэнийг хараад ямар онгироо юм бэ л гэж бодож суув.

  7. Түвшээ · · Хариулах

    Баабар их зөрүүд хүн шиг харагддаг. Тийм байж байж аливаа юмыг өөр өнцөгөөс хардаг биз. Би Баабарт дургүй гэх нь хаашаа юм, лав л хүндэлдэггүй. Бичсэн юманд нь тоо,чанар 2-н зөрүүтэй маш олон логик алдаанууд явдаг. Тархи угаахдаа бол сайн хүн лдээ.

  8. Баабар гуайг арай ч ГАНАА МН шиг нөхөр гэж бодсонгүй. Энэ тал дээр сайх 2 нэг тэрэгний дугуйнууд байж. Дори идэр дүүдээ хандах нь, Нүүдэл суудал 2той юу ярих уу. Харин Муу хүн гэж байдаггүй муу зүйл хийсэн хүн байдагтай ижил сайн хүн гэж байдаггүй, сайн зүйл хийсэн хүн гэж байдаг гэдгийг санаж явцгаая даа.

  9. Сайн бна Төгөлдөр өө. Би хэдийгээр одон орны талаар чам шиг сайн мэдэхгүй ч гэсэн тэр Баабарын бичсэн дотор зарим нэг худлаа тоо баримт яваад байх шиг санагдсан. 1993 онд Дэлхийтэй ойрхон зөрсөн солирыг 145 000 км зайтай зөрсөн гэсэн байсан. Энэ үнэн үү Төгөлдөр өө? Миний бодлоор энэ хэтэрхий ойрхон зай шиг санагдаад бгаан….

    1. 1991 оны 1-р сарын 18-нд “1191ВА” хэмээх бага гариг үнэхээр ойролцоогоор 160,000км-ийн зайд өнгөрсөн. Сар дэлхийг ойролцоогоор 380,000 км зайд тойрон эргэдэг тул энэ зайны бараг талтай нь ойролцоо зайд л өнгөрсөн гэсэн үг. Иймэрхүү зөрөлтүүд байнга л шахуу болдог, нийтлэл дээрээ 1991ВА шиг 5-10метрийн биетүүд дундажаар жилд нэг удаа дэлхийн агаар мандалд орж ирж дэлбэрдэгийг хэлсэн байгаа.

  10. Бичсэн санаа чинь ойлгомжтой бн.
    Бид бусдад таалагдах гэсэн бас алдар нэр хуртэх очуухэн ч гэсэн санаа агуулахгуй явах нь зов. Тэгж чаддаггуй хун бусдаас дээр гэж оорийгоо бодсоноор атаархуу болдог бас энэ нь сайн юмыг харах хараанд нь нолоолдог болтой. Харамсалтай нь уунийгээ оороо шалгаад явж чадахгуй, заавал “намайг нэвтэлж буруу зøвийг хэлж øгøх” мэдлэг хэрэгтэй бгаа юм. Бид тøгс бус учир одор бур толинд хардаг шиг сул талаа тогтмол шалган

  11. Бичсэн санаа чинь ойлгомжтой бн.
    Ямар ч хун нэр торд нь халдвал наанадаж сайхан санагдахгуй. Та нар нэг øpøøнд сууж байгаад яриагуй шуу дээ.
    Бид бусдад таалагдах гэсэн бас алдар нэр хуртэх очуухэн ч гэсэн санаа агуулахгуй явах нь зов. Тэгж чаддаггуй хун бусдаас дээр гэж оорийгоо бодсоноор атаархуу болдог бас энэ нь сайн юмыг харах хараанд нь нолоолдог болтой. Харамсалтай нь уунийгээ оороо шалгаад явж чадахгуй, заавал “намайг нэвтэлж буруу зøвийг хэлж øгøх” мэдлэг хэрэгтэй бгаа юм. Бид тøгс бус учир одор бур толинд хардаг шиг сул талаа тогтмол шалгах ” тольтой” болох торолхийн хэрэгцээ бгаа. Магадгуй энэ хэрэгцээ нь зарим хунд ” унтаа” бдалтай бдаг бх. Заримдаан оортоон найддаг. Аль нь ч оновчтой биш гэж бодж бн.
    Øøртøø илуу товлорвол?

  12. Цаадах чинь аль эртнээс мөнгөөр юм бичээд эхэлсэн байх. Дээрээс нь outsourcing хийдэг болоод нэрээ ашиглаад янз бүрийн хүний мэдээлэл өөрийн нэр дээр гаргах болсон. Ард түмэн сонсдог болчихсон бж үүрэг хариуцлагаа ухамсарламаар юм. Эсвэл мөрөөрөө далд орвол таарна!!!!!!!!!!!!!!!!!

  13. Хэрэв Баабар гуай Төгөлдөр хүүгийн дөрөвний нэг хавьцаа сэтгэдэг байсан бол эрдэм ном дээдэлсэн эрхэм дүүгийн өөдөөс балайрахгүй байсан. Хоосон мэдэмхийрч, худлаа хийрхэж,олон юм чалчсан ойворгон хөгшчүүдийн өмнөөс эрхэм дүү Төгөлдөрөөс уучлал гуйж байна.

  14. би зөвхөн эхний алдааг л уншлаа үнэхээр гайхлаа би англи хэлний багшийн анги төгссөн орчуулагч хийсэн туршлагагүй хүн л дээ гэхдээ Баабар ахын орчуулсныг үнэхээр гайхлаа буруу байна яалт ч үгүй англиар нь уншчихгүй юу дөө тэгвэл алдаа мадаг гарахгүй шүү дээ гэж зөвлөе дөө

  15. би өөрөө багш болох ёстой байсан боловч энэ мэргэжлээ солиод өөр мэргэжлээр дахин сурч байгаа яагаад гэвэл төгс хүн л багш болсон нь дээр байх гэж бодсон хэрэг …хэзээ нэгэн цагт Баабар ах шиг шавидаа мадлуулаад сууж байхаас айсан юм багш хүн шавидаа буруу мэдлэг өгч болохгүй

  16. sain baina t

  17. cangasan yedee saldgyi ynshdag blaa.syyliin yed neg l bish ee. Busdin zyild ceg,taslal,amisgaagaa nemeed. Ih yojilson,gytaasan,dord yzsen ,yramgyi tugs bish evgyi ynerteh yumaa.eniig ni hevlel,medeeleliinhen duuraihig ni yana.

  18. Ганхуяг · · Хариулах

    Жирийн хүн хариуцлагтай байх, Олон түмний танил хүн хариуцлагтай байх ондоо асуудал байх. Нэр хүндтэй болсон ч хариуцлага үүргээ ухамсарлах нь ухаан байх

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: