Одонорон сонирхогчидын тусламжтайгаар 4 нартай гариг нээгдлээ!

Манай нарны аймгийн гаригууд нар гэсэн ганц одыг тойрдог бол өчигдөрхөн мэргэжлийн болон сонирхогч одонорончид хамтран 4 одтой систем доторх гаригийг илрүүлжээ. Тэрхүү алсын гариг нь нэг хос одыг зуйван тойрог замаар тойрон эргэх ба энэ 3ыг цаана нь 2 хос од бас тойрон эргэнэ, тиймээс тэр гаригийн тэнгэрт  зарим үед 4 нар зэрэгцэн харагддаг гэсэн үг (бусад үед 2 нь өдөр болж буй талд нөгөө 2 нь шөнө болж буй талд харагдана).

Шинээр нээгдсэн 4 одтой систем доторх гариг PH1-ээс тус системийн төвийн 2 од ойролцоогоор хэрхэн харагдахыг харуулж буй хиймэл зураг. Зохиогч: BBC

Шинээр нээгдсэн 4 одтой систем доторх гариг PH1-ээс тус системийн төвийн 2 хос од ойролцоогоор хэрхэн харагдахыг харуулж буй хиймэл зураг. Зохиогч: BBC

Одонорон сонирхогчид Planethunters.org цахим хуудсыг ашиглаж Англи болон Америкийн мэргэжилтнүүдтэй хамтран уг нээлтийг анх хийжээ. Нээлт үнэхээр гариг эсэхийг нь шалгахын тулд АНУ-ын Хавай муж улс дахь Кек дуранг ашиглан нэмэлт хэмжилтүүдийг хийсэн бөгөөд хуурамч сигнал бус жинхэнээсээ 4 одтой системийн гаригийг илрүүлсэн гэдгийг бататгажээ. Саяхан нийтлэлийг олон нийтэд ил болгосон бөгөөд та дараах холбоосоор сонирхож болно:

http://arxiv.org/abs/1210.3612

Шинээр нээгдсэн уг гайхалтай гаригийг PH1 гэж нэрлэсэн ба энэ систем нь биднээс ойролцоогоор 5000 орчим гэрлийн жилийн цаана оршино. Хэмжилтүүдээс үзхэд уг гариг нь далай ван гаригаас үл ялиг том буюу дэлхийгээс 6 дахин том гэж одоогоор гарч байгаа юм байна.

Уг зураг нь НАСА-ын Кеплер дурангийн 250 гаруй өдөрийн турш энэхүү 4 одтой систем дээр хийсэн хэмжилтийн хэсгүүдийг харуулж байна. Босоо тэнхлэг нь гэрэлтэлтийг харуулж байгаа бол хэвтээ тэнхлэг нь хугацааг одрүүдээр харуулж байна. Ийм графикийг гэрлийн муруй гэх бөгөөд ердөөсөө л тухай гэрлийн эх үүсвэрийн гэрэл нь цаг хугацааны туршид хэрхэн бүдгэрч тодорч байгааг харуулж байгаа юм. Бие биенээ ойр зайд тойрон эргэх 2 хос одыг нилээдгүй зайд ахин нэг хос од бас тойрон эргэдэг нүсэр систем учир системийн голд орших 2 оддын хиртэлтээр уг гэрлийн муруй дүүрэн байна. Компьютерийн нүсэр алгоритмийн олж чадаагүй уг систем доторх PH1 гаригийн хиртэлт буюу маш жижигхэн гэхдээ үечилсэн хиртэлтийг 2 одонорон сонирхогч олж харж уг нээлтийг хийсэн байна. Зохиогч: Schwamb et al. 2012

Уг системийн төвд нь 2 од бие биентэйгээ маш ойрхон түргэн хугацаанд тойрон эргэлддэг байхад нилээн хол зайд нөгөө 2 од нь бас бие биенээ тойрон эргэх байдалтайгаар нөгөө хосыг бас давхар тойрон эргэнэ. Ийм 4 биеийн систем нь динамикийн үүднээс авч үзвэл маш нүсэр бөгөөд, ийм орчинд урьд өмнө нь гариг байх боломжтой тогтвортой тойрог зам оршино гэж хэн ч төсөөлж байгаагүй учир энэ нээлт үнэхээрийн гайхалтай зүйл болж байна.

Энэ хар цагаан урвуулсан зургийг 0.9метрийн дурангаар дээр үед авж байсан юм. Ийм дуранд уг системийн од бүр нь ялгарч харагдахгүй бөгөөд системийн төвд болон захад орших 2 хос одод нэг од мэт харагдаж байна. Зурган дээр захын хос оддод төвийн хос оддыг яаж тойрдогийн (шараар), мөн тэрхүү тойрог зам дотор PH1 гариг хэрхэн системийн төвд орших хос оддыг тойрон эргэдгийг (цэнхэрээр) барагцаалан дүрсэлэв. Эх зургийн зохиогч: NGS

Энэ хар цагаан урвуулсан зургийг 0.9метрийн дурангаар дээр үед авж байсан юм. Ийм дуранд уг системийн од бүр нь ялгарч харагдахгүй бөгөөд системийн төвд болон захад орших 2 хос одод нэг од мэт харагдаж байна. Зурган дээр захын хос оддод төвийн хос оддыг яаж тойрдогийг (шараар), мөн тэрхүү тойрог зам дотор PH1 гариг хэрхэн системийн төвд орших хос оддыг тойрон эргэдгийг (цэнхэрээр) барагцаалан дүрсэлэв. Эх зургийн зохиогч: NGS

Өмнө нь бичиж байсанчлан ертөнцөд орших ихэнх одод маань манай нар шиг ганцаараа бус хосоороо бие биенээ тойрон оршдог билээ. Тиймээс хос оддын системүүд бол хаа сайгүй маш элбэг боловч бид одоогийн байдлаар тийм хос оддыг тойрдог ердөө 6 гаригийг л мэднэ. Гэтэл энэ 6-гийн алиныг нь ч дахиад 2 од цаана нь тойрон эргэж байдаггүй.

PH1 гаригийн нээлтэнд АНУ-ын 2 одонорон сонирхогчид оролцсон бөгөөд нэг нь Сан Франциско хотын оршин суугч Киан Жэк харин нөгөө нь Аризона муж улсын Коттонвүүд хотын оршин суугч Роберт Гаглиано байсан аж. Тэд НАСА-ийн Кеплер сансарын дурангийн хэмжилтүүдийг нүдээрээ анхааралтай ажиглаж, тухайн гариг бидэнтэй харьцангуй эх оддыгоо хиртүүлэх үед бий болох маш жижиг үечилсэн бүдгэрэлтүүдийг олж харжээ. Тэдний ололтыг сонссон даруйдаа мэргэжлийн одонорончидын баг дэлхийн хамгийн том дурангуудын нэг болох Хавайн арал дээрх Кек дуранг ашиглан нэмэлт хэмжилтүүдийг хийж үнэхээр гариг мөн байна гэдгийг бататгасан аж.

Уг график нь Кек дурангийн хийсэн хэмжилтийг харуулж байгаа юм. Тухайн системийн төвд орших 2 хос оддын аль нэг нь нөгөөсөө үлэмжийн том биш учир бие биенээ дундын массын төвөөр тойрон эргэхдээ нэг нэгнээ нааш цаас татлан чангаана. Ингэж таталж чангаах бүрд бидэнрүү ирэх гэрэлийн долгион нь бидэнтэй харьцангуй шахагдаж эсвэл сунгагдах (доплерийн эффект) ба Кек дуран нь ерөөсөө л тэрхүү гэрлийн долгионы өөрчлөлтийг нь ажигладаг юм. Уг системд PH1 хэмээх гариг үнэхээр байдаг бол энэхүү 2 одыг маш өчүүхнээр (масс нь одтой харьцангуй маш жижиг учир) таталж чангаах ба уг график дээр харуулж буй 4 ажиглалт бүрт эх оддын бие биенээ татаж чангаасан сигналаас (гол овгор) гадна PH1 гаригийн үзүүлж буй жижигхэн чангаалт (гол овгорын орой дээрх жижигхэн төмбгөр) нь бүртгэгдсэн байна. Зохиогч: Schwamb et al. 2012

Planethunters.org нь 2010 онд нээгдсэн бөгөөд НАСА-ийн Кеплер дурангийн олон нийтэд ил болгосон датануудыг одонорон сонирхогчидын тусламжтайгаар ахин нягталхыг зорьдог юм. Мэдээж датануудыг олон нийтэд ил гаргахаас өмнө мэргэжлийн хүмүүс нарийн компьютерийн алгоритмоор гаригуудын хиртэлт байгаа эсэхийг шалгана, гэвч хүний зохиосон програм маань төгс бүтээл биш болохоор энэ нээлтийнх шиг нүсэр систем доторх хиртэлтийг анзаарахгүй өнгөрөөсөн байгаа юм. Харин хүний нүд болон тархи нь нарийн ширийн зүй тогтолыг олохдоо маш гарамгай тул энэ нээлтийг одонорон сонирхогч хүмүүс тэдгээр оддын гэрлийн муруйг удаан хугацаанд анхааралтай ажиглаад л олсон нь тэр. 2010 оны 12-р сараас хойш нийтдээ 170,000 гаруй сайн дурын одонорон сонирхогчид уг цахим хуудсаар орж Кеплер дурангийн датануудыг шалгажээ.

PH1 нь үнэхээр 4 одтой системийн гариг гэдгийг бататгасан хэмжилтийг Англи болон АНУ-ын мэргэжлийн баг Хавайн аралын орой дээрх 10метрийн гол тольтой дэлхийн хамгийн том дурангуудын нэг Кек дурангаар хийсэн юм. Зохиогч: SPL

Манай монголчууд ч гэсэн уг сайн дурын үйл ажиллагаанд оролцож өөр оддыг тойрон буй гаригуудыг илрүүлэх боломжтой бөгөөд, магадгүй ирэх зун хийх одонорон физикийн сургалтандаа энэ цахим хуудсыг хэрхэн ашиглах яаж нээлт хийх тухай ярьвал хүмүүст сонирхолтой байж болох юм, та бүхэн юу гэж бодож байна? Бас нөгөө хүрэл тогоотын дуранг засаад ашиглалтанд оруулвал ийм өөр оддыг тойрсон гаригуудын хиртэлтийг илрүүлэх ажилд дайчлах санаа надад байгаа.

Advertisements

8 comments

  1. сайхан мэдээ бна. 5000 гэрлийн жилийн зай гэхээр л аймаар санагдаад байх юмаа…

    1. 4 гэрлийн жилийн зайд буюу нартай хамгийн ойр оршдог Нумын гялааны оддыг тойрдог бүр дэлхийтэй төстэй гариг дөнгөж саяхан бас нээсэн байна. Маргааш энэ талаар бичье.

  2. ene garagiin tuhai unshsan l daa, chamaig bichih bh gej bodood l huleej bsiim, alpha Centauri-d biluu?

  3. Tiim 4n gerliin jiliin zaid gesen, bi teriig bichih geed anduurchij…

  4. Сонирхолтой нийтлэл байна баярлалаа, Ийм их нийтлэлийг яаж ингэж хурдан оруулаад байна аа?

  5. яг урд нь миний асуусан асуултын дагуу сайхан нийтлэл байна. Баярлалаа ер нь ийм системүүдийн талаар дараа сайхан дэлгэрэнгүй бичиж өгөөч

  6. minii bodloor dongoj odon oron sonirhogch bolj bui huuhed zaluusdaa iimerhuu nariin hemjiltuud bolon tuunii yaj hiih argiig zaah ni arai l ahadsan yvdal boloh baihaa. ug ni bolohgui ch um baihgui l dee. Yahav zuhas duridaad ongorvol boloh l baih. U ch gedgiin herwee ta buhen ene chigleleer tsaashdaa gunzgiiruulen suraltsaval ireeduid oorsdiin gesen neeltuudiig hiih bolomjuud baigaa shuu geh met.

  7. Minii huvid yagaad ch um galactic-uudiin tuhai sudlah, tedgeeriin goy goy zurguudiig uzeh ni iluu sonirholtoi sanagddagiin. Suuliin ued het shine odnii delberelt bolon tuunees ulbaalan herhen baigaliin baylaguud bolon suuri elementuud uusdeg bas daraa ni u bolj ulddeg talaar mash ih sonirhoj baigaa. Er ni ehnii eeljind engiin mortloo huuhduudiin sonirholiig tatahuits zuiluudiig zaaval yamar ve?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: