Одонорон судлалыг монголд хөгжүүлэх төслүүд 2

За амласан ёсоор энэ удаад төслүүдийнхээ талаар дэлгэрэнгүй бичиж байна:

1) Улсын ахлах сургууль бүрт сургалтын дуран тараах

Энэ төслийн хүрээнд улсын гэх тодотголтой хот хөдөөгийн ахлах сургууль бүрт жижиг авсаархан гэхдээ сургалтанд ашиглахад нэн тохиромжтой дуранг тараахыг зорьж байгаа юм. Миний ойлгож байгаагаар монголд хот хөдөөгийн нийт 300 гаруй сургууль байх шиг байгаа юм, тэгээд эхний ээлжинд ирэх зун гэхэд эхний 100 сургуульд дор хаяж дурангуудыг тараана гэж зорьж байна.

Дурангийн хувьд 100-150мм-ийн голч бүхий гол тольтой Ньютоны системийн дуран байх ба Добсон төрлийн суурийн дээр зоогдоно. Ийм дуран нь хэрэглэхэд маш хялбар бөгөөд зөөж тээвэрлэхэд ч тун авсаархан, хамгийн гол нь сургалтанд ашиглагдахад маш тохиромжтой. Өмнө жил олон улсын одонорон судлалын холбооноос (ОУОСХ) санаачилан дэлхий даяар тараасан хүүхдийн тоглоом шиг 50мм-ийн галилео дурангаас төө илүү хүчин чадалтай, хамаагүй илүү юм хүүхдүүдэд харуулах бололцоотой – сарны гадрага дээрх уул толгод, солирын бөмбөгдөлтийн тогоонууд, бархасбадийн агаар мандал болон дагуулууд, санчирын бүслүүр бас дагуулууд, буд болон сугар гаригийн үе, нарны толбо болон ихэнх тод гүн тэнгэрийн эрхсүүдийг (мананцарууд, оддын бөөгнөрлүүд, галактикууд) харах боломжтой.

Хуучин дуран хийж байсан туршлага дээрээ үндэслээд өнөө цагт ийм нэг дуранг ер нь 80 орчим ам.долларт босгох бололцоотой гэж тооцсон, харин яг яаж хаанаас эд материалуудыг нь авч яаж хийхээ яг таг шийдээгүй байна. Ерөнхийдөө АНУ эсвэл БНХАУ-аас гол эд ангиудыг нь авж монголруу ачуулаад ирэх зун багш нарт нь зааж өгөөд бүгдээрээ хамт угсарж болно. Хятадаас бүтэн дуран оруулж ирэх боломж ч бас байж магад, судалж үзэж байгаа. Гаднаасаа дуран маань нэг иймэрхүү загвартай харагдана:

Монголын ахлах сургууль бүрт тараахыг зорьж буй дуран нэг иймэрхүү загвартай байна.

Монголын ахлах сургууль бүрт тараахыг зорьж буй дуран нэг иймэрхүү загвартай байна.

Энэ төслийн гол зорилго нь одонорон физикийн сургалтын чанарыг сайжруулах, бас яваандаа одонорон судлалын хичээлийг сургалтын програмд эргэж оруулахад чиглэж байгаа юм. Төслийн энэ жилийн нийт зардал нь ойролцоогоор 9,000 ам доллар ба санхүүжилтийн хувьд энэ жил тараах дурангийн түүхий эдийн болон тээврийн нийт зардалын 50%-ийг ОУОСХ-оос гаргаж өгөөчээ гэж хүсэлт гаргасан, харин нөгөө 50%-ийг нь боловсролын яамнаас гаргуулахаар хөөцөлдөж байна. Хэрвээ төсөл энэ жилдээ амжилттай эхний хэдэн сургуулиудад хэрэгжвэл дараа дараачийн жилээс үлдсэн хэдэн сургуулиудыг хамраад явчихаж болох байх.

Мэдээж миний зүгээс дуранг ашиглах гарын авлага маягийн юм хийж өгнө, бас боломж нь олдвол ганц нэг багш нарт хамт хотоос гадагшаа шөнө явж байгаад сайн зааж өгөх бодол байна.

2) МУИС-д сургалтын дуран өгөх

Энэ төслийн хүрээнд МИУС-д өмнөх төслийн дурантай харьцуулхад арай өндөр түвшингийн дуран өгөхийг зорьж байгаа юм. МУИС дээр байрлах боловч, монголын аль ч сургуулийн багш болон сурагчид тодорхой өргөдөл өгөөд түүнийг ашиглаж болно.

Төхөөрөмжийн хувьд 200мм-ийн голч бүхий тольтой Ньютоны системийн астрограф дуран, мөрдөгч суурь мөн гэрэл бүртгэгч төхөөрөмжөөс тогтоно. Хэмжээний хувьд ахлах сургуулиудад тараах гээд байгаа дурангуудаас хамаагүй том бөгөөд гол нь зүгээр од нүдээрээ хархаас гадна зураг авч янз бүрийн хэмжилт хийх бололцоотой болно. Уг дуранд зориулагдсан тусдаа цахим хуудас байх ба тэр цахим хуудсаар МУИС болон бусад сургуулийн багш сурагчид өргөдөлөө өгч мөн бусад хүмүүсийн хийсэн туршилт хэмжилт ажилуудыг, мэдээж дуранг ашиглах заавар гэх мэтийг үзэж сонирхох боломжтой болно.

Энэ төсөл амжилттай нэг жил хэрэгжвэл (олон хүн ашиглаад) дараачийн жилээс нэмэлт төхөөрөмжүүдийг суулгаж хотоос гадна жижиг байранд тавиад бүрэн автоматжуулсан ч болно. МУИС-аас нэг оюутанг би ирэх зун дуранг авчирахдаа бүх юмыг нь нарийн зааж өгөх ба цаашид дуранг хариуцаж ашиглах гэж буй хүмүүст тэр оюутан тусалж дэмжиж ажиллана.

Энэ төслийн гол зорилго нь ахлах сургууль болон их сургуулийн түвшингийн одонорон физикийн сургалтын чанарыг нь сайжруулах. Хүн өөрөө нүдээрээ харж, зургийг нь авч хэмжилт хийж үзэх нь зүгээр ном интернэтээс юм уншаад байхаас шал өөрөөр хүнд хүрнэ. Төслийн нийт зардал нь ойролцоогоор 3,500 ам доллар ба санхүүжилтийн талыг нь монголын Хадгаламж банкны хамт олон гаргаж өгхөөр болсон байгаа. Харин үлдсэн хагасыг нь ОУОСХ-оос гаргаж өгөөчээ гэж хүсэлт гаргасан.

3) Улаанбаатар одонорон судлалын оргил дээрх дуранг засах

Бидний хүрэл тогоот хэмээн нэрлэж заншсан Богд уулын аман дээрх хэдэн байшингийн албан ёсны нэр нь Улаанбаатар одонорон судлалын оргил юм. Яг одоогийн байдлаар тэнд жинхэн утгаар нь судалгаа хийдэг дуран төхөөрөмж хүн амьтан гэж байхгүй гэж ойлгож болно, ялангуяа шөнийн цагаар ажилладаг дуран нэг ч байхгүй. Хамгийн сүүлд ажиллаж байсан 0.4метрийн гол тольтой дуранг 10 гаруй жилийн өмнө Аризонагийн их сургуулийн нэгэн лабораториос өгж байсан юм. Уг дуран 4 жил гаруйн хугацаанд гайгүй ажилаад байж байтал нэг лайтай өдөр аянганд ниргүүлээд дурангийн суурь нь будаа болсон. Суурийг нь засах гэж хэдэн удаа оролдоод бүтээгүй ба дуранг өгсөн лабораторийн хүмүүс тэгсхийгээд орхичихсон. Нэг ёсондоо тэрнээс хойш үнэгүй монголд орж ирсэн дуран үр ашиггүй хайрцаган дотор олон жил хэвтээд л байж байсан юм.

Энэ төслөөр би тэр дуранг засаж ажилд оруулахыг зорьж байгаа гэж хэлж болно. Орчин үеийн шинэ төхөөрөмж өөрсдөө худалдаж аваад ашиглах боломж бололцоогүй учир байгаа юмаа засаж янзалаад авах ажилаас гараагаа эхлэх нь зүйтэй болвуу. Одоо байгаа эвдэрхий суурь нь аянганд цохиулахаасаа өмнө монголын хүйтэн цаг агаарт таарахгүйн улмаас олон удаа асуудалд орж байсан учир ахиж тийм монголын нөхцөлд таарахгүй адилхан суурийг ягаагүй өндөр үнээр авчирж солих нь утгагүй юм (одонорон геофизикийн төвийн хүмүүс яг адилхан хөлийг шинээр авах тухай л бодож байсан), бас дээрээс нь үзүүлэлтийн хувьд авах юмгүй эд угаасаа. Тэрний оронд монголын нөхцөлд ямар ч асуудалгүй ажиллах чадвартай үзүүлэлт чанар сайтай орчин үеийн хөлийг авчираад хуучин эвдэрхий хөлний оронд суурилуулах нь тэр дурангийн хүчин чадалыг нь шавхаж ажиллая гэвэл зайлшгүй хийх ёстой зүйл юм.

Сүүлийн хэдэн хоногийн хугацаанд ямар ямар сонголтууд байгааг нарийн шалгаж үзсэн. Үзүүлэлт үнэ өртөг хүчин чадалаас гадна монголын нөхцөлд таарах эсэх, авсаархан байдал, түүнийг ашигладаг хүмүүсийн сэтгэгдэл, угсардаг компанийх нь үйлчилгээний чанарыг нь хүртэл харьцуулж үзэж байгаад нэг суурь бусдаасаа үнэхээр төө илүү юм байна гэдгийг нь ойлгосон. Шинэ суурийг доорх зурагнаас харж болно:

Аянганд цохиулж эвдэрсэн суурийг энэ шинэ төхөөрөмжөөр сольж дуранг ашиглалтанд оруулах бодолтой байна

Аянганд цохиулж эвдэрсэн суурийг энэ шинэ төхөөрөмжөөр сольж дуранг ашиглалтанд оруулах бодолтой байна

Энэ суурийг дэлхий даяар олон газар мэргэжлийн хүмүүс ашигладаг бөгөөд дэлхийн өмнөд туйл антарктидад хүртэл 3 ширхэг байдаг юм байна лээ. Антарктидийн нөхцөлд ажиллах чадвартай цөөн хэдэн төхөөрөмжийн нэг нь гэж хэлж болно, тиймээс хуучин суурь шиг хүйтэнд араа мотор нь хөлдөж царцана гэж айлтгүй.

Энэ төслийн нийт зардал нь ойролцоогоор 15,000 орчим ам доллар болж байгаа ба санхүүжилтын дор хаяж тал хувийг нь ОУОСХ-оос гаргаж өгөөчээ гэж хүсэлт гаргасан. Үлдсэн хэсгийг нь одонорон геофизикийн төв мөн боловсролын яамнаас гаргуулах ажилыг ойрын өдрүүдэд хөөцөлдөж байгаа.

Энэ дуран засагдсаны дараа түүний ажиллагааг шинэ зарчимаар явуулахыг зорьж байгаа. Ер нь одоо болон хуучин байгаа дурангууд яг л аль нэг хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хувийн өмч мэт явдаг байсан, энэ дуран хуучин ажилладаг байхдаа ч тийм байсан. Энэ төслөөр засагдах юм бол тэр асуудлыг өөрчилөх ёстой гэдгийг би албан байгуулагад нь ахин дахин сануулсаар байгаа. Товчхондоо уг төхөөрөмж нь хэн нэгний өмч бус улсын өмч тул хэн бүхэнд бүх талаараа нээлттэй байх ёстой. Судалгаа хийдэг хүмүүс нь юу хийдэгээ, яаж хийдэгээ бас яагаад хийдэгээ ил тод байлгаж, бас хамгийн гол нь сургуулиудын багш оутнуудад ашиглагддаг байх ёстой. Хуучин бол ерөөсөө хэн яаж юу хийж ашиглаад байгаа нь мэдэгддэггүй, оутан сурагч багш нарт хаалттай тийм л хачин байсан. Тэхээр энэ дуранд зориулагдаж бас цахим хуудас нээгдэх ба тэрүүгээр бүх мэдээллийг хэн бүхэнд нээлттэй ил тод болгоно.

4) Одонорон физикийн зуны сургалт

Ирэх зун монголд очихдоо 10 хоногийн одонорон физикийн зуны сургалт зохион байгуулахыг зорьж байна. Өмнө нь ОУОСХ 2 ч удаа монголд сургалт зохион байгуулж би тэрэнд нь оролцож л явлаа. Миний ажигласнаар мэдээж хэлний бэрхшээл оюутнуудад маань байсан бас хамгийн гол нь хичээл нь маш уйтгартай сурагчидын оролцоо гэж байхгүй зүгээр л хүн урд нь гараад тасралтгүй олон цаг ярисаар байгаад л дууссан.

Гол нь сурагч оюутнуудын сонирхолыг нь өдөөх үүднээс энэ сургалтыг шал өөр хэлбэрээр явуулая гэж төлөвлөж байгаа. Эхний 5 хоногт хэмжилтийн талын асуудлуудыг хамтдаа судална. Зүгээр би самбарын өмнө гараад худлаа баагаад байх биш бүгдээрээ (2)-р төсөлд яригдсан дуранг аваад хотоос гараад од нүдээрээ харна, зураг авна бас янз бүрийн хэмжилтүүдийг хийнэ. Маргааш нь бүгдээрээ хамт сууж байгаад өмнөх шөнө авсан зургуудаа мөн хэмжилтүүдээ боловсруулна. Ийм замаар оптикийн талаар, янз бүрийн төхөөрөмжүүдийн ажиллах зарчимын талаар мөн оддын үүсэл хувьсалын талаар жинхэнэ утгаар нь юм сурж авна. Дараагийн 5 хоногт нь өмнөх хэдэн хоногт нүдээрээ харж, зургийг нь авж гэрлийг хэмжсэн биетүүдийн тухай онолын талын асуудлуудыг хамтдаа судална. Бас би самбарын өмнө худлаа баагаад байх биш бүгдээрээ компьютэр дээр янз бүрийн сонирхолтой загвар тооцоонуудыг хийх замаар судална. Хэрвээ (3) төсөл хэрэгжихээр болвол бүгдээрээ хүрэл тогоотруу явж том дуран дээр бас ажиллана.

Үүнийг хэрэгжүүлхийн тулд МУИС-аас 20 компьютэртэй лабораторийг 10 хоног бидэнд гаргаж өгхөөр болсон. Би ганцаараа зохион байгуулж буй учир хэт олон хүнийг хамруулж чадахгүй, гэхдээ хувиараа зөөврийн компьютер олоод ирнэ гэсэн хүмүүс байвал оруулаад нийтдээ нэг 40 орчим хүүхэд байвал болох байх гэж бодож байна. Энэ сургалт хүүхдүүдэд үнэгүй байх ба ОУОСХ-оос миний зун монголруу явах зардалыг гаргаж өгөөчээ л гэж хүсэлт тавьсан.

Энэ сургалтын ганц том гол зорилго нь ердөөсөө л хүүхдүүдийн сонирхолыг нь өдөөх. Сургалт дууссаны дараа надтай холбоотой байя юм хум хамтдаа хийе гэвэл би энэ төслийг амжилттай болсон гэж тооцно. Үнэхээр сонирхож байгаа хүүхдүүдийг цааш нь тусалж дэмжиж мэргэжлийн судалгааны ажилд хүртэл татан оролцуулах бодол байгаа.

———————————————————————–

Удахгүй сар орчимын дараа миний төслүүдийн алиныг нь санхүүжүүлж хэрэгжүүлхийг дэмжиж байгаагаа надад мэдэгдэх байх. Энэ жилийн хяналтын хорооных нь нэг хүнийг сайн таньдаг болж таараад жаахан ярилцсан чинь чиний төслүүдийг бүгдээрэнг нь дэмжих байх л гэсэн, гэхдээ яахыг нь харж л байя. Үнэхээр дэмжигдэхээр болвол энэ блог дээр тусдаа хуудсуудыг нээж хэн бүхэнд нээлттэй ил тод байдлаар хариуцлагатай хийе гэж бодож байна. Яг төсөл хэрэгжих болоод ирвэл та бүгд санал бодлоо хуваалцаж дэмжиж ажиллах байх гэдэгт найдаж байна!

Энэ 4 төсөл болхоор ОУОСХ-уу энэ жил явуулсан төслүүд юм. Эдгээрээс гадна янз бүрийн түвшний одонорон физикийн сурах бичигийн материалыг бэлдэж байгаа, удахгүй бага багаар нь энэ блог дээр нийтлэх болно.

Advertisements

11 comments

  1. Uneheer goy goy zuiluud sanaachilsan baina. Bayar hurgie. Zunii surgaltiin talaar, Odon oron sonirhodog huuhduud hed myangaaraa baigaa bolohoor ehnii eeljind 40 hon huuded hurne gedeg ni jaahan haramsaltai. Tegeheer terhuu 40 orchim huuhdiig herhen songon shalgaruulah talaar yamar negen zuil hiilgeh heregtei bolov uu? Naana ni “yagaad odon orong sonirhoh bolson shaltgaan” essay giin uraldaan ch um uu, ali esvel uls hotiin physic, math-iin olympiadad bair ezelsen,huuhduud baij boloh um.

    1. Би харин наадхыг чинь бодоод л яваад байгаа, эссе бичихийг асуух нь сайхан санаа байна! Уг нь боломж нь байдаг бол аль болох олон хүүхдэд заамаар л байна, даанч хэт олуулаа болчихвол нэг хүүхдэд ноогдох чанар нь буурчихна…

  2. Deerees ni surgaltiin yvtsad garch boloh jijig sajig zardaluudiig (lunch, transportation,) geh met zuiluudiig tootsoolood bagahan hemjeenii fee avbal boloh l baih. Buur boldog bol aimag oron nutag burees neg neg huuhed oroltsuulbal ireeduid nogoo duran muran suuriluulah ajild duhumtei baih. Ene talaar bodoogui bish bodson baih tiim uu? Hamgiin gol deerh 40 huuhed tsaashdaa ene mergejil uruu gunziigen oroh sonirholtoi, hicheeltei huuhduud l bh heregeti dee. Es bogoos u

    1. Янз бүрийн жижиг сажиг чиний хэлж байгаа машин тэрэг хоол ундны зардалуудын хувьд найз нөхөд танил талаасаа боломж бололцоог нь харж байгаад туслуулах бодолтой байлаа. Хүүхдүүдээс мөнгө авна гэхээр нэг л муухай санагдаад байх юм, яахав ойр зуурын юманд нэг жаахан мөнгө авхад болох л байх л даа. Юу ч гэсэн хандивын данс нээе, тэгээр хир их мөнгө цуглархыг харая, тэгж байгаад яг яахаа шийдэе.

  3. Hi yunii omno chamd amjilt husye!!!
    Bi ingej bodloo: handviin dans neegeed ene blog deeree tavibal, gadaad dotoodod amidarch baigaa, dotorhoi hemjeenii bolomjtoi Mongoloo gesen humuus ih baga hemjeenii handiv ogch magad!!! $10 ehleed tegeed deeshee geh ch yum uu!!! hervee todorhoi hemjeenii handiv tsuglarval chi teriig ni yag haana, hend, yuund zartsuulsnaa ergeed niitelvel handiv ogogchided taalagdahaas gadna oor busad handivlagchdiig tataj magad. Ene blogt hun her ordogiig medehgui bna l daa geh bolj magad. Magadgui oor Mongol web site-tai yarij ajillaj boloh!!! Mongolchuud neg negnee demjee ajillahad yumnd hurne shuu!!!

    1. сайхан санаа байна, би ойрын өдрүүдээс хөөцөлдөж үзье. Хэрвээ монголын банкинд данс нээвэл гадаадад байгаа хүмүүс хандив өгөх бололцоотой юу? болно гэвэл би хэдхэн хоногийн дотор нээчихэж болно.

      Мэдээж хүмүүсийн өгсөн мөнгийг хариуцлагтайгаар зарцуулна. Эхний ээлжинд энэ хэдэн төслүүддээ нэмэр болгоход ашиглаад, үнэхээр боломжтой болж таарвал өөр бусад төслүүдийг хийсэн ч болно.

      1. Mongoliin Bank-d dans negeed, Gadaad baigaa humuus handiv ogch bolno l doo gehdee guivuulgiin shimtgel avch magad. Chi hervee bank-niihantai sain yarival, ted uul ni guivuulgiin shimtgel enee teree gej avahguigeer hiij boloh l yostoi yagaad gevel ene handviin bolon edu- chigleliin yum chini.

        Bas, chi handvaa paypall-r endee avaad tonog tohooromjoo avch bas bolno sht. Negentee Mongoloos tonog tohooromjoo avahguigees hoish! Paypall-n fee ni arai baga bhaa (bi yag hed bdagiig ni medehgui bna)

  4. Bi saya Mongold-doh Golomt bank-niihantai yarilaa. Chinii ene tosliin talaar helsen chini bas demjij bolno. Tosoloo yavuulaach Marketing-n hund ni ogch haruulya gej bna. Chi sonirhoj bna uu? (buteh butehguig ni sain medehgui bgaa shuu!)

  5. Төгөлдөр өө, сайхан санаа байна. Амжилт хүсье. Төсөл чинь хэрэгжээд эхэлбэл хамтарч ажилласан ч болно шүү.

  6. Миний бодлоор юун түрүүн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдээр шинэчилж гаргасан алдаа мадаггүй сурах бичиг гаргаж бүх сургуульд тараах хэрэгтэй болов уу, ахлах сургуулийн физикийн багш нарыг сургалт, семинарт суулгаж, сурах бичигээ танилцуулж, сургалтын хөтөлбөрийг хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөгөө өгч, гол нь үндсэн, зөв мэдээллээр сайн хангах ёстой байх. Зааж байгаа багш нь өөрөө бүрэн мэдэхгүй бол хүүхдүүд яагаад ч сурахгүй нь тодорхой.

  7. Saihan sanaa baina, yerunhi buduuvch garchee. Guitsetgelin tuluvluguu ch jigdreh shatanda baiga baih, yag zohion baiguulah uyed hun huch, technique, sanhugin tuslaltsa ih shaardagdana ter bugded chadah chinegerei hamtarch oroltsoh huseltei baina. Medleg bolovsrol tugeeh uilsed sain duraaraa gar biye oroltsoh zaluus zunduu bi. Amjilt huseye

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: