Одонорон судлалыг Монголд хөгжүүлэх төслүүд

Юуны өмнө олон өдөр алга болсондоо уншигчидаасаа хүлцэл өчиж байна! Ингэж таг чиг болох болсон гол шалтгаан нь гэвэл миний бие монголд одонорон судлалыг бүх шатанд хөгжүүлэх үүднээс баахан төсөл бичиж хэлэлцүүлэх гээд маш их завгүй байлаа. Олон улсын одонорон судлалын холбооноос (ОУОСХ) хөгжиж буй орнуудад одонорон судлалыг бүх түвшинд дэлгэрүүлэх зорилгоор нэг жижиг сан гаргасан юм байна, тэрнийг нь 3 долоо хоногийн өмнө хүнээс сонсоод тэгээд л гялс төсөл хүлээж авах хугацаа нь дуусхаас нь өмнө хэдэн юм биччихэе гээд баахан ийш тийшээ гүйлээ.

Худлаа үнэн одонорон гэж явдагийн хувьд аажмаар цаг нь болхоор монголд хийе гэж бодож явдаг юмс их байсан л даа. Сая зүгээр боломж гарсан учир одоо хичнээн жил хийнэ гэж хойшлуулах вэ гэж бодоод шууд л баахан юм эхлүүлчихлээ, яваандаа тэгээд болох биз дээ.

Ер нь монголд одонорон судлалын төвшин бол яг одоо бүх шатанд ноль дээрээ байгаа гэж хэлж болно. Судалгааны байгууллага бий л дээ – одонорон геофизикийн судалгааны төв – гээд. Миний харж үзсэнээр нэг л их цол гуншин болсон нөхдүүд яг хийсэн бүтээсэн юм байхгүй тийм л байдалтай байгаа. Яахав манайд нөхцөл байдал хэцүү боломж бололцоо байхгүй гэдэг үнэн ч гэсэн, миний бодлоор ядаж байгаа нөөц боломжоо ч ерөөсөө олигтой ашиглаж чададгүй.

Заавал одонорон гэлтгүй аливаа шинжлэх ухааны салбарын хөгжилийг ер нь нийгэмд 3 төвшинд л би авч үзээд байгаа. Нийтийн төвшин, боловсролын төвшин мөн мэргэжлийн төвшин – мэдээж энэ 3 маань хоорондоо нягт холбоотой. Монголд одонорны хувьд нийтээрээ ямар ч мэдлэггүй бас дээрээс нь сонирхож тоодогчгүй яагаад гэвэл боловсролын төвшинд маш бага заадаг ба тэр бага хэсгээ гурилддаг. Уг нь миний мэдэхийн зөвлөлтийн үед орост төгссөн одонорончид цөөн хэд бий, боломж бололцоогоор нь хангавал үнэхээр юм хийх мэдлэг чадвартай нэг хүнийг би лав мэднэ. Одоо тэгээд нас нь яваад тэгдгиймуу, эсвэл дээд талын дарга цэрэгтэйгээ таардаггүй ч юм уу нэг л учираа олж чадахгүй хэдэн хүмүүс байна. Дарга цэрэг дээр нь тулвал төсвийн цалинтай хирнээ хаус бариулчихсан ланд уначихсан явж байгаа нэг нөхрийг би лав мэднэ, нөгөө нэг хэсэг даргууд нь болхоор бөөн цол гуншин болсон гэхдээ яг хийсэн бүтээсэн юмгүй нэг тийм сонин хүмүүс бий. Товчхондоо бол монголд шинжлэх ухаан одонорныг хөгжүүлье гэсэн нэгдсэн зорилготой хүмүүс биш, тус тусдаа хувийн ашиг сонирхолтой тийм хүмүүсийн бөөгнөрөл гэж би хувьдаа дүгнэдэг. Саяын өдрүүдэд хэдэн хүмүүстэй холбогдож ажил хэрэг ярих гэсэн биш бөөн атаа жөтөө худал үнэн нь мэдэгдэхгүй яриа хүнд сурталд биеэрээ умбаад гарч ирлээ ёстой хэхэ.

За ингэж хүн амьтан муулаад ч яах билээ, миний хүсэл гэвэл энэ бүгдийг л ерөөсөө бүх шатанд өөрчилөх. Харамсалтай нь миний чадвар нөөц бололцоо хязгаарлагдмал учир шууд бүх юмыг өөрчилж чадахгүй, тиймээс л бага багаар доороос нь эхлэе гэж бодож байна. Юуны өмнө боловсролын төвшингөөс эхлэх нь зүйтэй байх гэж бодоод доорх хэдэн төслүүдийг хэдхэн цагийн өмнө боловсруулаад ОУОСХ-уу явууллаа:

  1.  Улсын ахлах сургууль бүрт сургалтын жижиг дуран тараах
  2.  МУИС-д сургалтын журмаар ашиглагдах дуран өгөх
  3.  Одонорны зуны сургалт
  4.  Улаанбаатар одонорон судлалын оргил дээрх нэг дуранг засах

Энэ 4 төслөөс гадна дунд болон ахлах сургуулийн, мөн их сургуулийн төвшиний одонорон физикийн сурах бичгийн материалыг бага багаар бэлдээд л явж байгаа.

Заза одоо нэг унтаж амрахгүй бол үхэх нь, маргааш эдгээрийн тухай дэлгэрүүлж танилцуулна аа.

Advertisements

2 comments

  1. hiij buteene geed yavj bgaa chen goyo shuu.. amjilt husii

  2. үнэхээр гоё мэдээллүүд байна. анх удаа л ийм сайт байдгыг мэдлээ цаашид байнга орж байх болнооо

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: