Нарны аналема 2

Өмнөх нийтлэлээр дэлхийн эргэлтийн тэнхлэг түүний нарыг тойрох тойрог замын хавтгайтай тэгш өнцөг үүсгэдэггүйгээс үүдэн бүтэн жилийн буюу дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацаанд хэрхэн нарны тэнгэр дахь байршил өөрчилөгддөг тухай бичиж байсан билээ. Тэгвэл тэрхүү үзэгдэлийг өөр өнцгөөс харуулж буй бас нэгэн зургийг та бүхэнтэй хуваалцаж байна:

Хамгийн удаан гэрэлтэй, шөнтэй тэнцүү хэмжээний гэрэлтэй мөн хамгийн богино гэрэлтэй өдрүүдээр нарны байршилыг тэнгэрт цаг тутам тэмдэглэн бүртгэж уг зургийг Түркийн Бурса хотоос бүтээжээ. Зохиогч: Тунк Тизель

Хамгийн удаан гэрэлтэй, шөнтэй тэнцүү хэмжээний гэрэлтэй мөн хамгийн богино гэрэлтэй өдрүүдээр нарны байршилыг тэнгэрт цаг тутам тэмдэглэн бүртгэж уг зургийг Түркийн Бурса хотоос бүтээжээ. Зурган дээр дарж томоор үзээрэй. Зохиогч: Тунк Тизель

Өмнөх нийтлэл дээрх бүтээлийг хийсэн гэрэл зурагчин Тунк Тизель  дээрх зургийг бас авсан ажээ. Тэрээр Түрк улсын Бурса хотоос 3 өөр өдөр нарны тэнгэр дахь байршилыг цаг тутам өргөн өнцгийн дурангаар зурганд буулгаж авж нийлүүлээд уг зургийг бүтээсэн нь энэ юм. Энэ зурган дээр харуулж байгаа гурван эгнээ нарнуудын хамгийн доод талынхыг 2007 оны 12-р сарын 22-нд буюу хамгийн богино өдөр урт шөнө бүхий үед авсан бол дундах эгнээний нарнуудыг 2008 оны 3-р сарын 22-нд буюу өдөр шөнө тэнцэх үеэр, харин хамгийн дээд талын нарнуудыг 2008 оны 6-р сарын 22-нд буюу хамгийн урт өдөр богино шөнө тохиох үеэр авчээ. Зураг авсан өдөр бүр нарны зургуудыг цаг тутамд авсан учир энэ зурган дээрээс тухайн зураг авсан өдөрүүдэд хэдэн цаг нар тэнгэрт мандаж байсаныг барагцаагаар харж болно:

2007.12.22 – 9 цаг

2008.3.22 – 12 цаг

2008.6.22 – 15 цаг

Дэлхийн хойт бөмбөрцөгт оршиж байгаа улсуудын хувьд зуны улиралд нар ингэж удаан тэнгэрт “саатдаг” тул дулаан халуун уур амьсгал морилж, эсэргээр өвлийн улиралд маш цөөхөн цагаар нар тэнгэрт “саатах” учир хүйтэн уур амьсгал ирнэ. Харин дэлхийн өмнөд бөмбөрцөгт орших улсуудын хувьд мэдээж бүх юм эсэргээр байна – ө.х Монголд өвөл болж байхад Австралид зун болж байна.

Advertisements

One comment

  1. Куриоситигийн ажиллагааг түр зогсоосон байх юм. Тэр тухай бичээч андаа.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: