Нарны аналема

Хэрвээ та бүтэн жилийн турш өдөр бүр яг нэг цагт тэнгэрт нарны харагдах байршилыг бүтэн жилийн дотор буюу 365 орчим хоногийн турш тэмдэглэвэл ямар дүр зураг үүсэх вэ? Манай дэлхийн нь тэнхлэгээрээ ойроцоогоор бүтэн 365 удаа эргэх бүрдээ нарыг нэг бүтэн тойрдог билээ. Гэвч дэлхийн эргэлтийн тэнхлэг нь тойрог замынх нь хавтгайтай тэгш өнцөг үүсгэдэггүй учир өдөрүүдийн утр богино болон тухайн өдөр нарны тусах өнцөг нь өөр өөр байх ба үүний ачаар л дэлхий дээр улирал солигдож цаг агаарын олон янзын үзэгдэл түүнд зохицон явагддаг. Яг адилхан шалтгаанаас үүдэн хэрвээ та өдөр бүр яг нэг цагт нарны байршилыг нь бүтэн жилийн турш тэмдэглээд нийлүүлээд харвал 8 тоо шиг дүрс үүсэх ба түүнийг аналема гэж нэрлээд байгаа юм.

Азербайжан улсын Баку хотоос гэрэл зурагчин хагас жилийн хугацаанд 17 удаа яг өглөөний 7 цаг 31 минутанд нарны зургийг нь авч байршилыг нь тэмдэглээд тэдгээрийгээ нийлүүлэн уг зургийг бүтээсэн юм. Дээрээсээ баруун тийш 3 дахь нарны зургийг 6-р сарын 5-нд сугар гариг нарыг хиртүүлэх үеэр авсан бөгөөд, хэрвээ та зурган дээр дараад томруулаад харвал урд нь жижиг хар цэг байгааг харж болно. Зохиогч: Тунч Тизель

Азербайжан улсын Баку хотоос гэрэл зурагчин хагас жилийн хугацаанд 17 удаа яг өглөөний 7 цаг 31 минутанд нарны зургийг нь авч байршилыг нь тэмдэглээд тэдгээрийгээ нийлүүлэн уг зургийг бүтээсэн юм. Дээрээсээ баруун тийш 3 дахь нарны зургийг 6-р сарын 5-нд сугар гариг нарыг хиртүүлэх үеэр авсан бөгөөд, хэрвээ та зурган дээр дараад томруулаад харвал урд нь жижиг хар цэг байгааг харж болно. Зохиогч: Тунк Тизель

Дээрх зургийг бүтээхийн тулд гэрэл зурагчин Азербайжан улсын нийслэл Баку хотод Каспийн тэнгисийн “цаанаас” зүүн зүгт нар мандахыг энэ оны 4-р сарын 2-ноос 9-р сарын 16-н хүртэл 17 удаа яг өглөөний 7-31 минутанд зургийг нь авж нарны тэнгэр дахь байршилыг нь тэмдэглэсэн бөгөөд  хагас жилийн хугацаанд зургууд авсан тул “8” тооны эхний хэсэг нь буюу хагас аналема харагдаж байна. Тэнгэрийн хаяанд харагдаж байгаа 2 нарыг тус тус 3-сарын 20 болон 9-р сарын 22-нд авсан бөгөөд тэдгээр нь бараг өдөр шөнө тэнцэх үеийн нарны байршилууд гэсэн үг. Харин хамгийн дээд талын нар нь 6-р сарын 20-нд буюу хамгийн урт өдөр тохиох үеийн нарны байршил юм.

Зургийг томоор сайн харвал нэг маш сонирхолтой зүйл байгаа. Өнгөрөгч 6-р сарын 5-нд манай нарны аймгийн сугар гариг бидэнтэй харьцангуй нарны урдуур явж өнгөрөн хиртүүлсэн билээ. Тэгвэл энэ зургийг бүтээсэн гэрэл зурагчин тэр өдөр бас нарны байршилыг өглөө 7 цаг 31 минутанд тэмдэглэсэн бөгөөд та дээрээсээ баруун тийш 3 дахь нарыг сайн харвал (зургийг томруулж байгаад) нэг хар цэг харгдана. Тэр нь мэдээж манай нарны аймгийн 2 дахь гариг сугар юм:

Өмнөх зурагны дээд талын хэсгийг томруулаад харуулж байгаа нь. Энэ оны 6-р сарын 5-нд авсан нарны зураг дээр хар цэг байгаа нь сугар гариг юм.

Өмнөх зурагны дээд талын хэсгийг томруулаад харуулж байгаа нь. Энэ оны 6-р сарын 5-нд авсан нарны зураг дээр хар цэг байгаа нь сугар гариг юм.

Харин доорх зураг нь нарны бүтэн аналемаг харуулж байна. Гэрэл зурагчин Австрийн нэг газраас өдөр бүр үдээс жаахан өмнөхөн нэг цагт нарны байршилыг 2011.9.9-2012.9.19 хооронд 37 удаа авж тэдгээрийгээ нийлүүлэн уг зургийг бүтээжээ:

Гэрэл зурагчин Австри улсаас нарны байршилыг үдээс өмнөхөн бүтэн жилийн турш 30 гаруй удаа авч зургуудаа нийлүүлээд дээрх зургийг бүтээжээ. Бүтэн жилийн турш зураг авсан учир яг "8"-ын тооны дүрстэй бүтэн аналема харагдаж байгаа юм. Зохиогч: Роберт Пойлцл

Гэрэл зурагчин Австри улсаас нарны байршилыг үдээс өмнөхөн бүтэн жилийн турш 30 гаруй удаа авч зургуудаа нийлүүлээд дээрх зургийг бүтээжээ. Бүтэн жилийн турш зураг авсан учир яг “8”-ын тооны дүрстэй бүтэн аналема харагдаж байгаа юм. Зохиогч: Роберт Пойлцл

Энэ бичлэгийг бас сонирхоорой:

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: