Дараачийн зогсоол: Церера

3 долоо хоногийн өмнө НАСА-ийн Dawn (монголчилбол үүрийн гэгээ) хөлөг бүтэн жилийн турш Веста бага гаригийг судлах ажилаа дуусгаад дараачийн зогсоол Церераруу хөдөлж эхэлсэн юм. Dawn хөлөг нь манай нарны аймгийн ангараг болон бархасбадь гаригуудын тойрог замуудын дунд нь орших бага гаригийн гол бүсийн эдгээр биетүүд дээр очиж байгаа анхны робот юм. Доор харуулж байгаа зураг нь Dawn хөлөг Веста бага гаригийг бүтэн жилийн турш тойрон эргэж судлах явцдаа авсан олон зургуудыг нийлүүлэн бүтээгдсэн бөгөөд тус бага гариг нь манай нарны аймгийн маш эртний биетүүдийн нэг гэж хэлж болно.

НАСА-ийн Dawn хөлөг нь сүүлийн жилийн хугацаанд манай нарны аймгийн бага гаригийн бүсийн 2 дахь том биет Вестаг тойрон эргэж судалгаа хийсэн бөгөөд одоогоос 3 орчим жилийн дараа хамгийн том бага гариг болох Церера дээр очиж мөн судалгаа хийх юм. Зохиогч: НАСА, JPL-Caltech, Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль

Веста бага гариг. Уг зургийг авсан НАСА-ийн Dawn хөлөг нь сүүлийн жилийн хугацаанд манай нарны аймгийн бага гаригийн бүсийн 2 дахь том биет Вестаг тойрон эргэж судалгаа хийсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө хамгийн том бага гариг болох Церера дээр очиж мөн судалгаа хийхээр замдаа гарсан юм. Зохиогч: НАСА, JPL-Caltech, Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль

Вестагийн эртний гадрага нь манай дагуул сар шиг их хэмжээний солирын бөмбөгдөлтийн тогоогоор дүүрэн харагдаж байна. Гадрага дээр байгаа гүнзгий урт ангалууд нь маш хурц өнцөгөөр хүчтэй солирт мөргүүлсэний ул мөр гэж таамаглагддаг ба тус биетийн масс нь бага учир (таталцалын хурдатгал нь бага) зургийн доод хэсэгт харагдаж байгаа шиг аврага том (Эвэрестээс 2 дахин өндөр) уул толгодууд хэд хэдийг агуулдаг. Веста нь манай нарны аймгийн бага гаригийн бүсийн 2 дахь хамгийн том биет бөгөөд диаметер нь ердөө 500 орчим км (дэлхийн диаметер ойролцоогоор 6350 км). Харин Dawn хөлгийн дараачийн зогсоол болох Церера бага гариг нь диаметрээрээ бараг 1000 км хүрэх ба манай нарны аймгийн хамгийн том бага гариг юм. Хэрвээ бүх юм төлөвлөсөн ёсоор явагдвал Dawn хөлөг Церера дээр 2015 оны дундуур очих болно.

Dawn хөлгийн авсан зургуудаар бүтээгдсэн доорх бичлэг нь хэрвээ та Вестаг тойрон эргэх сансарын хөлгийн цонхоор харвал яаж харагдахыг дүрсэж буй юм:

Advertisements

3 comments

  1. церераг монголчилбол тариалан ван

    1. тийм уу сонсож байгаагүй юм байна. Чи хаанаас тариалан ван гэж олов?

  2. вестаг монголчилбол галын ван

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: