Сансараас авсан цээж зургууд

Доорх гайхалтай зургийг олон улсын сансарын станц (ОУСС) дээрх Японы нисгэгч Аки Хошидэ нь өнгөрсөн 9-р сарын эхээр авжээ. Түүний ар талд нар болон түнэр харанхуй сансар байхад, түүний малгайн хамгаалалтан дээр бидний эх дэлхий, түүнийг тойрон буй аврага том нүсэр сансарын станц, сансарын нисгэгчийн 2 гар мөн энэ зургийг авсан “сансарын” камерны дүрс ойсон байдалтай харагдаж байна, зургийг томруулаад үзээрэй! Энэ гайхалтай зураг нь түүхэнд мөнхрөн үлдэх сансараас авсан бусад цээж зургуудын эгнээнд орно гэж олон хүмүүс үзэж байна:

Түүхэнд мөнхөрөн үлдэж магадгүй уг цээж зургийг японы сансарын нисгэгч Аки Хошидэ ОУСС-аас саяхан авсан байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: 32-р баг, ОУСС, НАСА

Түүхэнд мөнхөрөн үлдэж магадгүй уг цээж зургийг японы сансарын нисгэгч Аки Хошидэ ОУСС-аас саяхан авсан байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: 32-р баг, ОУСС, НАСА

Японы нисгэгч Аки нь ОУСС-ын 32-р экспедициэр нилээд хэдэн сар ажиллаад, өнгөрсөн сарын 17-нд хугацаа нь дуусч дэлхий дээр Казахстан улсын нутагт Оросын Союз хөлгийн газардах капсулаар амжилттай газардсан байна.

Өөр бусад алдартай сансарын цээж зургууд гэвэл:

1969 онд Аполло-12 хөлгөөр саран дээр очсон АНУ-ын сансарын нисгэгч Чарльз Конрадын авсан цээж зураг. Зурган дээр байгаа нөхөр нь Адам Бин гэж хамт явсан нисгэгч харин түүний толгойн хамгаалалтан дээр ойж дүрс нь гарсан хүн нь Конрад өөрөө юм. Зохиогч: Аполло-12, НАСА

1969 онд Аполло-12 хөлгөөр саран дээр очсон АНУ-ын сансарын нисгэгч Чарльз Конрадын авсан цээж зураг. Зурган дээр байгаа нөхөр нь Адам Бин гэж хамт явсан нисгэгч харин түүний толгойн хамгаалалтан дээр ойж дүрс нь гарсан хүн нь Конрад өөрөө юм. Зохиогч: Ч. Конрад, Аполло-12, НАСА

2008 оны 1-р сарын 23-нд ОУСС дээр 15-р экспедицээр ажиллаж байсан АНУ-ын сансарын нисгэгч Андерсэн Клэйтоны авсан зураг. Зургийг энд дарж томоор үзээрэй! Зохиогч: А. Клэйтон, 15-р экспелиц, НАСА

2008 оны 1-р сарын 23-нд ОУСС дээр 15-р экспедицээр ажиллаж байсан АНУ-ын сансарын нисгэгч Андерсэн Клэйтоны авсан зураг. Зургийг энд дарж томоор үзээрэй! Зохиогч: А. Клэйтон, 15-р экспедиц, НАСА

2006 оны 7-р сарын 19-нд АНУ-ын нисгэгч Майкл Фоссумын бас ОУСС-с авсан зураг. Зохиогч: М. Фоссум, STS-121, НАСА

2006 оны 7-р сарын 19-нд АНУ-ын нисгэгч Майкл Фоссумын бас ОУСС-с авсан зураг. Зохиогч: М. Фоссум, STS-121, НАСА

Advertisements

One comment

  1. сонирхолтой юм

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: