Эллиптик М60 болон Мушгиа NGC4647

Сансарын Хаббл дурангийн авсан уг хурц зурган дээрх эллиптик галактик М60 болон мушгиа галактик NGC4647 нар нь бие биедээ таараагүй хос мэт харагдна. Ертөнцөд галактикууд замбараагүй хамаа намаагүй орших бус сайн анхааралтай судалгаагаар зөгийний үүр маягийн бүтэцтэйгээр хэсэг хэсэг газраа бөөгнөрөн байрладгийг бид мэдэж авсан байгаа. Бидэнтэй хамгийн ойр орших галактикийн том бөөгнөрөл нь шөнийн тэнгэрт охины одны ордны зүгт байрлах ба доорх зурган дээрх 2 том галактик цаана нь жижгээр харагдах олон галактикуудын хамт  тус охины ордны бөөгнөрлийн баруун захад нь байрладаг юм.

Тэнгэрт охины одны ордонд орших бидэнтэй хамгийн ойр аврага том галактикийн бөөгнөрлийн баруун захад М60 болон NGC4647 нь байрлана. Нэг нь биднээс 54 сая болон 63 сая гэрлийн жилийн цаана тус тус орших ба ирээдүйд хоорондоо хэт ойртож таталцалаар хүчтэй харилцан үйлчлэлцэнэ гэж таамагдагддаг. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА

Тэнгэрт охины одны ордонд орших бидэнтэй хамгийн ойрхон аврага том галактикийн бөөгнөрлийн баруун захад М60 болон NGC4647 нар нь байрлана. Биднээс 54 сая болон 63 сая гэрлийн жилийн цаана тус тус орших ба ирээдүйд хоорондоо хэт ойртож таталцалаар хүчтэй харилцан үйлчлэлцэнэ гэж таамагдагддаг. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА

М60 нь биднээс ойролцоогоор 54 сая гэрлийн жилийн цаана орших бөгөөд түүний өндөг шиг бөмбөлгөн хэлбэр нь замбараагүй хөдөлгөөн хийх маш олон тооны (хэдэн 100 тэрбум) хөгшин шар оддоор бий болсон байхад NGC4647-ийн залуу хөх одод мөн их хэмжээний хий болон тоос тоосонцор нь хамаагүй илүү замбараатайгаар хавтгай дискийг тойрон эргэж мушгиа хэлбэр үүсгэсэн байгаа нь энэ юм. Судалгаагаар мушгиа NGC4647 нь бидэнтэй харьцангуй М60-аас арай цаана ойролцоогоор 63 сая гэрлийн жилийн цаана байгаа гэж тогтоогдсон байгаа.

Энэ хоёр “хос” галактикуудыг Arp116 гэж бас нэрлэх ба ирээдүйд бие биенээ татсаар хоорондоо мөргөлдөнө гэж таамаглагддаг (мөргөлдөнө гэхээр одод нь хоорондоо мөргөлдөх юм ердөөсөө байхгүй, харин таталцалаар хүчтэй харилцан үйлчлэлцэж бие биенийхээ хэлбэр хэмжээг маш ихээр өөрчилнө). М60 нь барагцаагаар 120,000 гэрлийн жилийн диаметертэй бол NGC4647 нь 90,000 орчим гэрлийн жил буюу манай сүүн зам галактиктай хэмжээгээрээ тун ойролцоо гэсэн үг.

Advertisements

2 comments

  1. Аймаар аймаар…

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: