Хүр хорхойн мананцар

Тэнгэрт хунгийн одны ордны зүгт орших манай сүүн зам галактикийн дискний шигүү олон оддыг харуулж буй уг зураг нь өргөөшөө 4 ширхэг бүтэн сарыг багтаахаар буюу тэнгэрийн 2 градусын орон зайг дүрсэлж байгаа юм. Зургийн зүүн хэсэгт орших оддын өлгий болсон өнгөлөг мананцар араасаа урт хар сүүл дагуулсан мэт харагдана. IC 5146 гэх каталог нэртэй уг мананцар нь биднээс 4000 орчим гэрлийн жилийн зайд өргөөшөө 15 гэрлийн жилийн орон зайг хамран орших ба олон нийтэд хүр хорхойн мананцар гэх нэрээр алдаршсан юм.

Хунгийн одны ордонд орших уг мананцар нь дотроо оддыг олноор нь үүсэн бүрэлдүүлж буй аврага молекулан үүл бөгөөд бидэнд харагдах хэлбэрээсээ үүдэн хүр хорхойн мананцар хэмээх нэрээрээ алдартай.  Зохиогч: Фабиан Нейэр

Хунгийн одны ордонд орших уг мананцар нь дотроо оддыг олноор нь үүсэн бүрэлдүүлж буй аврага молекулан үүл бөгөөд бидэнд харагдах хэлбэрээсээ үүдэн хүр хорхойн мананцар хэмээх нэрээрээ алдартай. Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч: Фабиан Нейэр

Одод шинээр олноороо дотор нь үүсэж буй бусад оддын өлгий болсон мананцаруудын адилаар хөх болон улаан өнгөөр давамгайлж харагдаж байна. Тэдгээр нь мананцарын дотор шинээр үүссэн халуун залуу оддын хэт-ягаан туяаны гэрлээр өдөөгдсөн устөрөгчийн атомууд (улаан) болон оддын гэрлийг шууд ойлгож байгаа молезкулан үүлсээс (хөх) гаралтай юм. Мананцарын төвд оршиж байгаа тод одыг ердөө хэдхэн 100,000 жилийн настай маш залуу аврага од гэдгийг судлаачид тогтоосон байгаа ба тус од нь ирээдүйн олон 1000 жилийн турш хүтэй салхиараа ойр орчмын тоосонцорыг түрэн хөөж мананцарын төвд том хоосон орон зайг бий болгоно.

Хүр хорхойн мананцарын инфра-улаан туяны мужид авсан сансарын Хершэл дурангийн зураг. Дээрх үзэглэх гэрлийн зурган дээр хав хар харагдаж байсан сүүл хэсэг нь инфра-улаан туяаны зурган дээр дотроо олон тооны "нялх" дөнгөж бүрэлдэн бий болж буй оддыг агуулж байгааг тодорхой харуулж байна. Зохиогч: Дорис Арзуманян

Хүр хорхойн мананцарын инфра-улаан туяны мужид авсан сансарын Хершэл дурангийн зураг. Дээр байгаа үзэгдэх гэрлийн зурган дээр хав хар харагдаж байсан сүүл хэсэг нь инфра-улаан туяаны зурган дээр дотроо олон тооны “нялх” дөнгөж бүрэлдэн бий болж буй оддыг агуулж байгаа нь тодорхой харагдаж байна. Зохиогч: Дорис Арзуманян

 

Харин урт хар сүүл болон харагдаж байгаа мананцар нь хүр хорхойн манацарын нэг хэсэг бөгөөд (ийм урт өт шиг хэлбэртэй бидэнд харагддаг болхоор хүр хорхойн гэж нэрлэсэн нь тэр) бидэнрүү харж байгаа хэсэг нь нягт ихтэй учир цаанаас нь ирэх үзэгдэх гэрлийг бидэнтэй харьцангуй халхалж хар харагдаж байгаа юм. Үзэгдэх гэрлийг халхлах боловч аврага молекулан үүл нь инфра-улаан туяаг сайн халхалж чадахгүй. Тиймээс дээрх сансарын Хершэл дурангаар үзэгдэх гэрлээс бараг 100 дахин урт долгионы урттай гэрлээр авсан зураг нь тус хар хэсэг дотор олон одод шинээр үүсэн бүрэлдэж буй гэдгийг тодорхой харуулж байгаа юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: