М7 – хилэнц дахь оддын бөөгнөрөл

Мэссиегийн каталогт 7-р биетээр тэмдэглэгдэн үлдсэн жижиг оддын нээлттэй бөөгнөрөл нь тэнгэрт энгийн нүдээр харж болох цөөн хэдэн оддын бөөгнөрөлүүдийн нэг юм. Тод хөх өнгийн гэрэл ялгаруулах аврага халуун оддоос тогтсон уг биетийг энгийн нүдээр харанхуй саргүй шөнө тэнгэрт хилэнцийн одны ордонд сүүл хавьцаа нь харж болно.

Хилэнцийн одны ордны сүүл хэсэгт орших М7 оддын нээлттэй бөөгнөрөл нь энгийн нүдээр харанхуй шөнө харагдах цөөн хэдхэн оддын бөөгнөрлийн нэг юм. Тус зургийг Африкийн Намиби улс дахь Хакос Фарм хэмээх одонорон судлалын оргилоос авчээ. Зохиогч: Диетер Вилаш

Хилэнцийн одны ордны сүүл хэсэгт орших М7 оддын нээлттэй бөөгнөрөл нь энгийн нүдээр харанхуй шөнө харагддаг цөөн хэдхэн оддын бөөгнөрлийн нэг юм. Тус зургийг Африкийн Намиби улс дахь Хакос Фарм хэмээх одонорон судлалын оргилоос авчээ. Зурган дээр дарж томоор үзээрэй. Зохиогч: Диетер Вилаш

М7 нь ердөө 100 гаруйхан оддыг агуулах бөгөөд тэдгээр нь нэгэн зэрэг ойролцоогоор 200 сая жилийн өмнө буюу манай гариг дээр жижиг биетэй үзэг гүрвэлүүд хувьсан бий болж байхад мөн дэлхий дээр Панжеа гэх ганц том тив оршдог байх үед бүрэлдэн бий болсон гэсэн үг юм. Тус биет нь биднээс 1000 орчим гэрлийн жилийн зайд орших ба өргөөшөө 25 гаруй гэрлийн жилийн орон зайг эзэлнэ.

М7-г эртний олон янзын соёл иргэншилүүд мэддэг байсан бөгөөд хамгийн эртнийх гэвэл манай эриний өмнөх 130 онд буюу одоогоос 2150 орчим жилийн өмнө эртний Грекийн сэтгэгч Птолемей уг биетийг ажиглаж байсан тухайгаа бичин үлдээсэн байдаг. Дээрх зурган дээр оддын бөөгнөрлийн тод оддоос гадна манай сүүн зам галактикийн төв хэсэгт орших сая сая одод, мөн тэр чиглэлд бидэнтэй харьцангуй харагдах аврага том хар молекулан устөрөгчийн үүлнүүд харагдаж байна.

Advertisements

One comment

  1. Уранзаяа · · Хариулах

    Оддын бөөгнөрөл нь ихэнхдээ 7-8 ш од байдаг гэж уншиж байсан юм байна.Бас тэнгэрээс энгийн нүдээр харагдаж байна лээ тэгэхээр энэ оддын бөөгнөрөл 100 гаруй од багтаж байгаа бөгөөд хамгийн их одтой оддын бөөгнөрөл гэсэн үг үү?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: