Curiosity – шинэ мэдээллэл

Curiosity хөлгийн тухай олон уншигчид сонирхож байгаа тул тус хөлгийн талаарх шинэ мэдээллүүдийг 1-2 долоо хоногт бөөнөөр нь бус цаг тухайд нь тусдаа бүлэгт бичиж байхаар боллоо. Энэ удаа юу ч гэсэн хамгийн сүүлд бичиж байснаас хойших хугацаанд ямар ямар шинэ мэдээллэл гарсан тухай товч бичиж байна.

Хэдэн долоо хоногийн өмнө Curiosity хөлгийн тухай 8-р сарын 31-н хүртэлх мэдээллийг энд дэлгэрэнгүй бичиж байсан билээ. Тэрнээс хойш бараг өдөр бүр Curiosity хөлөг Гленелг хэмээх нарийн судалгаа хийх эхний байруугаа бага багаар ойртсоор байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар замынхаа талыг нь туулж бараад байна. Замдаа хэд хэдэн удаа зогсож өөрийн роботон гар дээрх олон янзын төхөөрөмжүүдийн шалгалтуудыг хийж дуусгасан аж.

Curiosity хөлгийн байршил. Цэнхэр цэг нь анх буусан Брэдбүри хэмээх газар харин улаан цэг нь Гленелг хэмээх анхны нарийн судалгааны бай газар. Зурган дээрх тоонууд нь ангараг гаригийн өдрүүдийг (дэлхийн өдрөөс ойролцоогоор 40 минут урт) илтгэж байгаа юм. Curiosity хөлөг газардаснаас хойших 43 дахь өдөр нь дэлхийн 9-р сарын 19. Зохиогч: НАСА

Curiosity хөлгийн байршил. Цэнхэр цэг нь анх буусан Брэдбүри хэмээх газар харин улаан цэг нь Гленелг хэмээх анхны нарийн судалгааны бай газар. Зурган дээрх тоотой цэгүүд нь ангараг гаригийн өдрүүдийг (дэлхийн өдрөөс ойролцоогоор 40 минут урт) илтгэж байгаа юм. Curiosity хөлөг газардаснаас хойших ангарагийн 43 дахь өдөр нь буюу дэлхийн 9-р сарын 19 гэхэд анх газардсан цэгээсээ 290 метр зайг туулаад байна. Зохиогч: НАСА

Манай гаригийн сар дэлхийтэй харьцангуй нарыг хаяа бүтнээр, гэхдээ ихэнхдээ хэсэгчилсэн байдлаар халхалан өнгөрч нарны хиртэлтийг бий болгодог билээ. Тэгвэл ангараг гариг нь Фобос болон Деймос хэмээх 2 жижиг дагуултай бөгөөд  9-р сарын 13-нд Curiosity хөлөгтэй харьцангуй нарны жаахан хэсгийг Фобос дагуул нь хиртүүлэх үед хөлөг маань аяллаа түр азнаад уг сонирхолтой үзэгдэлийг дүрсийг бичиж дэлхийрүү явуулсан юм. Доорх зургуудыг хөлгийн MastCam камер 100мм-ийн фокусын зайтай линзийг тусгай нарыг ажиглах фильтерийн хамт ашиглаж авчээ. Зургуудыг анхааралтай ажиглавал наран дээрх нэгэн том толбо хүртэл харагдаж байна:

 

Фобос дагуулын нарны хагас хиртэлт. Зургуудыг MastCam камерын 100мм-ийн телефото линзийг нарны тусгай филтерийн хамтаар авсан бөгөөд уг зургуудаас фобосын тойрог замын хэмжилтүүдийг хийж улмаар ангараг гаригийн дотоод бүтэцийн тухай мэдээллэл гаргаж авах юм. Зохиогч: НАСА, Caltech

Фобос дагуулын нарны хагас хиртэлт. Зургуудыг MastCam камерын 100мм-ийн телефото линзийг нарны тусгай филтерийн хамтаар авсан бөгөөд уг зургуудаас фобосын тойрог замын хэмжилтүүдийг хийж улмаар ангараг гаригийн дотоод бүтэцийн тухай мэдээллэл гаргаж авах юм. Зохиогч: НАСА, Caltech

 

2 минут орчим үргэлжилсэн уг хиртэлт нь нарны гэрлийн ердөө 5 орчим хувийг хамгийн оргил үе дээрээ халхалсан бөгөөд яг хиртэлтийн үед нарны хэт-ягаан туяаны цацаргалт мөн 5 орчим хувиар буурсаныг хөлөг дээрх цаг агаарын REMS станц бүртгэн авсан байна. Ингэж хиртэлтийг ажиглаж байгаа нь зүгээр нэг сонирхолтой үзэгдэл гэдэг утгаараа бус цаанаа чухал шинжлэх ухааны үнэ цэнийг агуулж байгаа юм. Учир нь фобос дагуулын тойрог зам нь маш аажуухнаар “агшиж” байгаа бөгөөд яваандаа маш удаан хугацааны дараа уг дагуул нь ангараг гариг дээр унах “тавилантай”. Ингэж тойрог зам нь агшиж байгаа нь бидний одоо хүртэл сайн мэдэдгүй ангарагийн дотоод бүтэцтэй шууд холбоотой ба гаригийн дотор масс хэрхэн тархаж байгааг бид сайн мэдэхгүй учир жишээ нь саяны хиртэлтийг нарийн урьдчилан хэлж чадаагүй. Харин ийм зургуудаас хиртэлтийн эхлэл болон төгсгөлийг нь нарийн хэмжиж болно, тэр хэмжилтээс тойрог замыг нь илүү нарийнаар тооцоолно, харин тэр тойрог замын мэдээллэлээс ангараг гаригийн дотоод бүтэцийн тухай илүү ихийг мэдэж авах бололцоотой юм.

Гленелгийн чиглэлд явж байгаад энэ сарын 19-нд нэгэн сонирхолтой чулууг замдаа олж харсан байна. Судлаачидын “эгдүй” нь хүрээд уг чулуундээр роботон гараараа анхны хэмжилтүүдийг хийе гэж шийдээд Curiosity хөлгийг уг чулуунаас 2.5метр орчимын зайд аваачин түр “парклжээ”. Өргөөшөө 40см өндрөөрөө 25 орчим см хүрэх том чулууг саяхан өнгөрсөн сарын 20-нд нас барсан НАСА-ийн алдарт инженер Жейк Матиевикийн нэрээр нэрлэсэн байна:

Гленелг хүрэх замдаа уг том чулуутайй таарч түүн дээр роботон гараараа анхны хэмжилтүүдийг хийхээр судлаачид шийджээ. Уг чулууг саяхан нас барсан НАСА-ийн алдарт инженер Жейк Матиевикийн нэрээр нэрлэжээ. Зургэн дээр дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Caltech

Гленелг хүрэх замдаа уг том чулуутайй таарч түүн дээр роботон гараараа анхны хэмжилтүүдийг хийхээр судлаачид шийджээ. Уг чулууг саяхан нас барсан НАСА-ийн алдарт инженер Жейк Матиевикийн нэрээр нэрлэжээ. Зурган дээр дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Caltech

Ингээд 9 сарын 22-нд анх удаа роботон гараараа улаан нүдэн гаригийн чулуунд хүрч, бүтэн 2 хоногийн турш хэд хэдэн төхөөрөмжөөр хэмжилтүүд хийсэн байна. Тухайлбал рентген-туяаны APXS спектрометрээр чулууны найрлагыг тогтоож мөн роботон гар дээрх MAHLI камераар өндөр нарийвчлалтай зургуудыг авсан байна. Бас дээх нь чулууруу лазераар галлан маш жижиг хэсгийг нь ууршуулж найрлагыг нь судалж байсан ChemCam төхөөрөмжөөр Жейк чулууруу бас галлаж рентгэн-туяаны APXS төхөөрөмжтэй адилхан хариу гаргаж байгаа эсэхийг нь шалгажээ.

9-р сарын 22-нд анх удаа роботон гараараа ангараг гаригийн чулуунд хүрэв. Зохиогч: NASA/JPL-Caltech

9-р сарын 22-нд анх удаа роботон гараараа ангараг гаригийн чулуунд хүрэв. Зохиогч: NASA/JPL-Caltech

Роботон гар дээрх MAHLI камераараа Жейк чулууруу ойртон авсан 3 зургийг зэрэг харуулж байгаа юм. Суурь зургийг 25см-ийн зайнаас авсан бол эхний дөрвөлжин дэх зургийг 5см-ийн зайнаас харин хамгийн жижиг дөрвөлжин доторх зургийг ердөө 2.5см-ийн заанаас авчээ. Суурь зурган дээрх хэмжээс нь хааш хаашаа 4 орчим см аж. Зохиогч: NASA/JPL-Caltech

Роботон гар дээрх MAHLI камераараа Жейк чулууруу ойртон авсан 3 зургийг зэрэг харуулж байгаа юм. Суурь зургийг 25см-ийн зайнаас авсан бол эхний дөрвөлжин дахь зургийг 5см-ийн зайнаас харин хамгийн жижиг дөрвөлжин доторх зургийг ердөө 2.5см-ийн заанаас авчээ. Суурь зурган дээрх хэмжээс нь хааш хаашаа 4 орчим см аж. Зурган дээр дарж томоор үзээрэй. Зохиогч: NASA/JPL-Caltech

Жейк Матиевикийн MastCam-аар авсан бас нэгэн "хөрөг зураг". Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Жейк Матиевикийн MastCam-аар авсан бас нэгэн “хөрөг зураг”. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Advertisements

2 comments

  1. medelluudiig chi unshih durtai shu!

  2. dahin shine medee oruulaarai

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: