Морин толгойн мананцар

Шөнийн тэнгэрт харагдах маралын одны ордны зүгт маш олон одод шинээр үүсэн бүрэлдэж буй аврага молекулан үүлс хэд хэд оршдог ба тэдгээр нь манай нарны аймагтай хамгийн ойр орших оддын “өлгийнүүд” юм. Доорх гайхалтай зураг нь монголчуудын гурван марал хэмээн нэрлэж заншсан маралын одны орд дахь залгаа 3 од орчимын мананцар үүлсийг маш тодорхой харуулж байна. Одонорон сонирхогчид АНУ-ын шинэ мексик муж улсаас бүтэн 7 цагийн турш зөвхөн устөрөгчийн атомуудаас ирэх гэрлийг нь цуглуулан бүртгэж, тэрнийгээ дараа нь бодит өнгөөр 3 цагийн турш авсан кадртай нийлүүлэн тус зургийг бүтээжээ:

Гурван марал орчимын аврага молекулан үүлс. Эдгээр үүлс дахь устөрөгчийн атомуудын ялгаруулж буй зөвхөн нэгэн төрлийн гэрлийн бөөмсийг бүртгэн авч тус зургийг бүтээсэн юм. Зургийн төвөөс жаахан доох нь алдарт морин толгойн мананцар харагдаж байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Люис Гарэт

Гурван марал орчимын аврага молекулан үүлс. Эдгээр үүлс дахь устөрөгчийн атомуудын ялгаруулж буй зөвхөн нэгэн төрлийн гэрлийн улаан бөөмсийг бүртгэн авч тус зургийг бүтээсэн юм. Зургийн төвөөс жаахан доох нь алдарт морин толгойн мананцар харагдаж байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Люис Гарэт

Тус мананцараас үүссэн олон тооны аврага идэвхитэй одод хүчтэй “салхиараа“, мөн урьд нь тэнд үүсээд хэт-шинэ од болон “үхсэн” одод дэлбэрэлтээрээ мананцарын хэлбэр маягийг нь өөрчилж бидний энэ харж байгаа төрхийг нь бүрэлдүүлсэн гэж хэлж болно. Зурган дээр улаан өнгөөр харагдаж байгаа мананцарын гэрэл нь тэдгээр аврага одод хэт-ягаан туяагаараа ойр орчимын устөрөгчийн атомуудыг ионжуулсанаас үүдэлтэй ба харин хар хар хэсгүүд нь матери маш нягт шигүү оршиж буйгаас үүдэн цаанаас нь ирэх гэрлийг бидэнтэй харьцангуй халхалж байгаа хэсгүүдийг харуулж байгаа юм. Зургийн төвөөс жаахан доох нь харагдаж буй шовгор морины толгойн хэлбэртэй тийм нэгэн хар мананцар нь морин толгойн мананцар хэмээн одонорон сонирхогчидын дунд маш алдартай, бараг хамгийн их зураг нь авагдсан тэнгэрийн биетүүдийн нэг нь гэж хэлж болно. Яг аль хэсгийг нь морин толгой гээд байгааг тодруулах үүднээс арай тодорхой нэгэн зургийг доор толилуулж байна:

Морин толгойн мананцар. Тус мананцар нь устөрөгчийн атомууд маш шигүү нягт оршиж цаанаас нь ирэх гэрлийг бидэнтэй харьцангуй халхалж буйгаас үүдэн хар бараан харагдаж байгаа юм. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль:

Морин толгойн мананцар. Тус мананцар нь устөрөгчийн атомууд маш шигүү нягт оршиж цаанаас нь ирэх гэрлийг бидэнтэй харьцангуй халхалж буйгаас үүдэн хар бараан харагдаж байгаа юм. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль.

Гурван марал орчимд харагдах эдгээр аврага молекулан үүлнүүд нь биднээс ойролцоогоор 1500 гэрлийн жилийн зайд оршино.

Advertisements

4 comments

  1. Блогынхоо тоолуурыг ил болговол яасан юм бэ?

    1. нээх их хүн уншихгүй байгөө, өдөртөө нэг 200 гаруй л хандалттай байна одоогоор

      1. deaglefx · ·

        болж л байна шдээ тоолуур тавьчихаач

  2. tooluur tavih ni yund heregtei gej? bi haaya zav garhaaraa orj unshdag. site-aa goe design-tai bolgovol zugeer l bna blog shig l sanagdaad bh yum

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: