Вояжер-1-ийн аялал

Анх 1977 онд манай нарны аймгийн гадаад аврага хийн гаригуудыг судлахаар дэлхийгээс хөөрсөн НАСА-ийн Вояжер хөлгүүд тэдгээр гаригуудыг өнгөрөөд цааш сансар уудмын гүнрүү нисэн одсон юм. Вояжер-1 хөлөгтэй бид одоо хүртэл харилцаа холбоотой байдаг ба дэлхийгээс хөөрсөнөөс хойш 35 жилийн дараа тус хөлөг нь манай нарны гелиосфер болон од хоорондын орчины зааг дээр ирээд байна. Гелиосфер гэдэг нь манай нарны “салхи” болон соронзон орных нь нөлөөгөөр тогтоогдсон зааг юм, өөрөөр хэлбэл гелиосферээс цааш жинхэнэ утгаараа сансарын уудам эхэлдэг гэсэн үг. Тэгвэл Вояжер-1 хөлөг гелиосферээс гарсан гэдгийг бид яг яаж тодорхой мэдэх вэ?

Уг график нь Вояжер-1 хөлөг дээрх сансарын туяа бүтргэх төхөөрөмжийн сүүлийн жилийн хугацаанд хийсэн хэмжилтүүдийг харуулж байна. Босоо тэнхлэг нь нэг секундэд бүртгэгдсэн бөөмсийн тоог илтгэж байгаа бол хэвтээ тэнхлэг нь 2011 оны 9-р сараас 2012 оны 9-р сар хүртэлх хугацааг илтгэж байна. 2012 оны 5-р сараас хойш хэмжилтийн утга нь огцом өссөн нь тус хөлөг нарны гелиосферээс гарсан гэдгийг илтгэж байгаа юм. Зохиогч: НАСА, Вояжер төсөл

Уг график нь Вояжер-1 хөлөг дээрх сансарын туяа бүтргэх төхөөрөмжийн сүүлийн жилийн хугацаанд хийсэн хэмжилтүүдийг харуулж байна. Босоо тэнхлэг нь нэг секундэд бүртгэгдсэн бөөмсийн тоог илтгэж байгаа бол хэвтээ тэнхлэг нь 2011 оны 9-р сараас 2012 оны 9-р сар хүртэлх хугацааг илтгэж байна. 2012 оны 5-р сараас хойш хэмжилтийн утга нь огцом өссөн нь тус хөлөг нарны гелиосферээс гарсан гэдгийг илтгэж байгаа юм. Зохиогч: НАСА, Вояжер төсөл

Гелиосферээс гарсан гэдгийг нь мэдэх нэгэн арга нь тус хөлгийн сансарын туяаг хэмждэг багажийн хэмжилтүүдийн огцом өөрчлөлт аж. Манай галактик доторх олон тооны хэт-шинэ оддын нөлөөгөөр энерги ихтэй бөөмс дурааараа зүг бүрт тэнүүчилж байдаг ба тэдгээрийг бид сансарын туяа гэж нэрлээд байгаа юм. Тэдгээр бөөмсүүд манай нартай ойртож ирхэд нарны гелиосфер нь (соронзон орноороо) чиглэлийг нь өөрчилж мөн хурдыг сааруулдаг, өөрөөр хэлбэл та гелиосфер дотор сансарын туяаг хэмжихэд бөөмсүүд олноороо хэмжигдэхгүй бөгөөд, хэмжигдэж байгаа хэд нь хурд (энерги) багатай байна. Харин гелиосферээс гадна хэмжвэл асар өндөр энергитэй бөөмс маш ихээр хэмжигдэнэ гэсэн үг.

Тэгвэл дээрх график нь Вояжер-1 хөлөг дээрх сансарын туяаны 2011 оны 9-р сараас 2012 оны 9-р сар хүртэлх бүтэн жилийн хугацааны хэмжилтийг нь харуулж байгаа юм. Босоо тэнхлэг нь тус хөлөг дээрх багажийн нэгж секундэд бүртгэж авсан сансарын туяаны хэмжээг илтгэж байгаа бол хэвтээ тэнхлэг нь цаг хугацааг илтгэж байна. Тус график дээр 2012 оны 5-р сараас эхлэн багажинд бүртгэгдсэн сансарын туяаны хэмжээ нь гэнэт огцом нэмэгдэж эхэлсэн ба одоо хүртэл өссөөр байгаа нь тус хөлөг өнгөрсөн 5-р сарын хавьцаа гелиосферээс гарсан гэдгийг нь илтгэж байгаа юм. Вояжер-1 хөлөг нь одоогийн байдлаар дэлхийгээс 18 орчим тэрбум км-ийн цаана буюу гэрлийн хурдаар 17 цаг явж байж хүрэх зайнд оршиж байна. Дашрамд дэлхийгээс сарлуу гэрлийн хурдаар ойролцоогоор 1 секунд явж хүрэх бол, нар хүртэл ойролцоогоор 8.5 минут, нартай хамгийн ойрхон од бодох нумын гялаанруу 4 жил орчим явж хүрнэ. Тэхээр тус хөлөг биднээс ямар хол зайд байгаа нь төсөөлөгдөж байгаа байх.

Advertisements

One comment

  1. Төгөдлөр өө, Curiosity Rover-ын тухай шинэ мэдээ оруулаач. Дөнгөж сая нэг чулуунд хүрч дээж авсан бололтой.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: