Илүү сайн эмийн төлөөх “жингүйдэл”

Доорх бичлэг дээр харуулж байгаа зүйл нь ямар нэгэн ид шид бус харин үр дүн аль болох сайтай мөн эсрэг үйлдэл аль болох багатай эмийг бүтээхийн тулд эрдэмтэдийн ашиглаж буй ухаалаг технологи юм. АНУ-ын Аргони үндэсний лабораторийн судлаачид дууны долгионыг ашиглан янз бүрийн эмийн хольц бүхий дуслыг агаарт “жингүйдүүлэх” аргыг ашиглаж байгаа аж. Ингэж эмийн дусалыг агаарт “жингүйдүүлэх” нь түүний үр дүн болон эсрэг үйлчилэлд нь ямар хамаатай нь танд шууд ойлгомжтой биш байгаа байх, гэхдээ молекулын төвшинд эдгээр нь хоорондоо чухал хамааралтай юм.

Молекулын төвшинд аливаа эмийн (хатуу төлөвт орших) бүтэц нь аморфон эсвэл талтсан гэсэн хоёр төрлийнх л байна. Аморфон төрлийн эм нь уусах чадвар маш өндөртэй учир хүний биенд талстан төрлийн эмнээс хамаагүй үр дүнтэй шингэнэ, өөрөөр хэлбэл маш бага дозын аморфон эм нь хамаагүй их дозын талстан эмтэй адилхан үйлчилдэг гэсэн үг. Гэтэл өнөөдөр эмийн сангаар тараагдаж байгаа ихэнх эмнүүд талстан бүтэцтэй учир хүн заавал үр ашиггүй их дозоор хэрэглэж байж биендээ хангалттай хэмжээг шингээдэг байна.

Ихэнх хатуу эмийг бүтээхийн тулд эхлээд уусмалыг нь бэлдэж найруулчихаад, дараа нь ууршуулж тэгээд эргээд конденсацалж хатуу хэвэнд оруулдаг юм байна. Гэвч аморфон бүтэцтэй уусмалыг саван дотроос ууршуулхад дараа нь эргэж хатуу төлөвт орохдоо заавал талстан бүтэцтэй болдог ба нэг ёсондоо аморфон бүтэц нь талстан бүтэцтэй болохыг “үргэлж” тэмүүлж байдаг учир аморфон уусмалын молекулууд түүнийг агуулж байгаа савны жаахан хэсэгтэй нь л хүрэлцсэн байхад дараа нь гаргаж авах эм нь заавал шахуу талстан бүтэцтэй болдог байна. Тиймээс эрдэмтдэд яаж уусмалыг ямар ч саванд хийхгүйгээр ууршуулах вэ гэсэн асуудал тулгарсан аж. Мэдээж аливаа шингэн нь агуулагдаж байгаа савныхаа хэлбэрт ордог тул энэ нь бараг шийдэгдэшгүй мэт асуудал байсан боловч, олон жилийн өмнө НАСА-ийн эрдэмтэд бичил-таталцалын орчинг бүрдүүлж судалгаа хийхээр ашиглаж байсан дууны долгионоор бага жинтэй биетийг “жингүйдүүлэх” технологийг эм бүтээгч эрдэмтэд “зээлж” авжээ. Эмийн уусмалыг ийм “жингүйдэлийн” байдалд боловсруулж байх явцад нь судлаачид маш өндөр энергитэй гамма туяагаар буудаж тухайн уусмалын талстжилт нь хэрхэн хувьсаж өөрчлөгдөж байгааг шууд судлах боломжтой болж байгаа юм.

Тус төхөөрөмж нь 2 талдаа 2 жижиг чанга яригчтай бөгөөд хоёулангаар нь нэгэн зэрэг ойролцоогоор 22 килогерцийн давтамжтай дууны долгионыг бууддаг аж. 22 килогерц гэхээр хүний чихний сонсож чадах долгионы мужийн яг гадна гэсэн үг. Хоёр чанга яригчийг нарийн тохируулсаны дараа тэдгээрээс гарах долгионууд нь бие биентэйгээ урвуу давхцаж тогтонги долгионыг бий болгоно. Тус тогтонги долгионы зарим цэгүүд дээр ямар ч энергийн шилжилт байхгүй бөгөөд дууны долгионы даралт нь таталцалын нөлөөг бүрэн эсэргүүцэж чадах тул хөнгөн жинтэй биетүүдийг тэдгээр тодорхой цэгүүд дээр тавихад “жингүйдэж” байгаа юм.

Одоохондоо их хэмжээний уусмалыг жингүйдүүлж чадахгүй байгаа ч маш олон бусад лаботариуд уг технологийг сууршуулж хөгжүүлэхийг сонирхож байгаа юм байна.

Advertisements

One comment

  1. aimar ain

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: