Тэнгэрийн заадас

Өмнө нь тэнгэрийн заадсын гайхалтай зургуудын тухай нийтлэлүүд хэд хэд бичиж байсан билээ. Энэ удаа ахин 2 гайхалтай зургийг та бүгдтэй хуваалцая гэж бодлоо. Эхний зургийг Австралийн баруун хэсэгт орших Пурнулулу хэмээх үндэсний паркаас авсан юм байна. Газар дээр харагдаж байгаа овгоруудыг Бангл-бангл гэх бөгөөд ойролцоогоор 350 сая жилийн өмнө бий болсон элсэн чулуу болон конгломератаас (монголоор юу гэдгийг нь мэдэхгүй нь) бүрдсэн геологийн тогтоцууд аж. Олон сая жилийн турш ус, салхинд идэгдсээр одоогийн овгор төрхөө олсон байх. Харин түүний дээгүүр сүүнэглэн харагдаж буй тэнгэрийн заадас маань одоогоос 10 гаруй тэрбум жилийн өмнө үүссэн дотроо 100 гаруй тэрбум одод, их хэмжээний молекулан үүл тоос тоосонцорыг агуулах аврага бүтэц билээ. Австрали нь дэлхийн өмнөд бөмбөрцөгт орших учир уг зурган дээр харагдаж буй тэнгэрийн заасдын ихэнх хэсэг нь Монголоос харагдахгүй. Сайн харвал зурган дээр гарсан тэнгэрийн заадас нь төв хэсгээрээ илүү тод бүдүүн оддоор шигүү байгаа, тэр нь манай галактик сүүн замын төв юм. Уг том панорам зургийг 8 тусдаа зургуудыг эвлүүлж бүтээжээ:

Тэнгэрийн заадас баруун австралийн пурнулулу паркаас. Зурган дээр даж томоор үзээрэй. Зохиогч: Майк Салвей

Тэнгэрийн заадас баруун австралийн пурнулулу паркаас. Зурган дээр даж томоор үзээрэй. Зохиогч: Майк Салвей

Хоёр дахь зургийг Итали улс дахь альпийн нурууны уулсаас өнгөрсөн сарын 24-нд авсан ба зургийн голд харагадаж буй хад чулуугийг Трэ Чимэ ди Лаваредо гэдэг юм байна. Энэхүү бүтэн 180 градусын панорам дээр тэнгэрийн заадас маань өмнөх австралийн зурган дээрх шиг тод гараагүй ч тэнгэрийн хаяа хэсэгт нь тод ногоон судалнууд гарсан байгааг анзаараарай. Эдгээр бүдүүн судалнууд нь туйлын туяа бус өчигдөрийн нийтлэлээр тайлбарлаж байсан агаарын гэрэл юм. Зургийг энд дарж томоор үзээрэй!

Тэнгэрийн заадасыг агаарын гэрэлтэлттэй хамт италийн альпын нуруунаас дүрсэнд буулгажээ. Зохиогч: Тамас Ладани

Тэнгэрийн заадасыг агаарын гэрэлтэлттэй хамт италийн альпын нуруунаас дүрсэнд буулгажээ. Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч: Тамас Ладани

 

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: