Агаарын гэрэл

Агаар гэрэлтдэг үү? хариулт нь тийм, гэхдээ гэрэлтэж буй агаарыг ажиглах нь маш хэцүү. Энгийн нүдээр ажиглана гэсэн ойлголт бараг байхгүй, гэхдээ нөхцөл нь бүрэлдсэн байвад өргөн өнцгийн линз бүхий камераар хангалттай удаан хөшгөө нээж зураг авхад дэлхийн гадрагаас 90 орчим км-ийн өндөр дахь агаарын гэрэлтэж буйг нь бүртгэн авах бололцоотой:

Өргөн өнцгийн дурангаар удаан хугацаанд гэрэл бүртгэж авсан энэ зурган дээр манай гаригийн агаар мандалын дээд хэсэгт орших атомууд нарнаас ирэх хэт-ягаан туяагаар өдөөгдөөд бүдэг ногоон өнгөөр гэрэлтэж буй нь тодорхой гарчээ. Зохиогч: Жэнс Хакман

Өргөн өнцгийн дурангаар удаан хугацаанд гэрэл бүртгэж авсан энэ зурган дээр манай гаригийн агаар мандалын дээд хэсэгт орших атомууд нарнаас ирэх хэт-ягаан туяагаар өдөөгдөөд бүдэг ногоон өнгөөр гэрэлтэж буй нь тодорхой гарчээ. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Жэнс Хакман

Энэ зурган дээрх түм буман оддын наана харин онгоцны гэрлийн гаргасан улаан зураасан мөрний цаана нь харагдаж буй бүдэг ногоон туяа нь агаарын гэрэлтэлт юм. Уг ногоон гэрэл нь манай гаригийн агаар мандалын дээд хэсэгт орших атомууд (ихэнхдээ хүчилтөрөгчийн) нарнаас ирж буй хэт-ягаан туяаны гэрлээр өдөөгдөж буйгаас үүдэлтэй бөгөөд хөндлөн зурваснууд маягтай харагдаж байгаа нь дээшээ тархаж буй агаар мандалын таталцалын долгионуудаар бий болсон агаарын нягтаршилын өөрчлөлтүүдээс болж байгаа. Энэ зургийг ХБНГУ-ын Вайкершайм хот орчимоос өнгөрөгч 7-р сарын дундуур авчээ.

Дээрх зургийг нилээн өргөн өнцгийн линзээр авсан учир зургийн төвөөс бусад хэсгүүдийн дүрс нь сунаж муруйсан байдалтай харагдаж байгаа юм. Хөшгөө удаан нээж авсан уг зурган дээр онгоцны гэрэл (улаан зураас), түм буман одод болон тэнгэрийн заадас тодорхой гаржээ. Мэссегийн 31 дэхь биет буюу манай сүүн замтай хамгийн ойрхон оршдог (2 гаруй сая гэрлийн жил) андромеда галактик, долоон бурхан одны орд болон алтангадас одыг доорх хуувилбар дээр тэмдэглэлээ:

 

Дашрамд сансарын нисгэгчидийн тойрог замаас дэлхийрүү доошоо харж авсан зургуудад агаарын гэрэлтэлт бүртгэгдсэн байх нь олонтаа:

Агаарын гэрэлтэлт олон улсын сансарын станцаас. Зохиогч: Вики

Агаарын гэрэлтэлт олон улсын сансарын станцаас. Зохиогч: Вики

Мөн мэдээж аянга болон нарны шуурганаас үүдэн (туйлын туяа татуулж) манай гаригийн агаар мандал гэрэлтдэг. Гэхдээ ийм үзэгдэлүүд нь агаар мандал дахь бөөмсийн мөргөлдөөнөөс үүдэлтэй ба энэ нийтлэл дээр өгүүлж буй агаарын гэрэлтэлтийн хажууд маш богино хугацаанд л харагдаад өнгөрдөг зурвасхан үзэгдэлүүд юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: