Мичид гэж юу вэ?

Монголд “Мичид” гэсэн нэртэй хүн олон байдгийн дээр хүмүүс шөнийн тэнгэрт харагдах эрхсүүдийг ерөнхийд нь “од мичид” хэмээн нэрлэн бичиж ярих нь элбэг. Харин мичид гэж чухамдаа яг юуг бид нэрлэдгийг нь мэддэг хүн тийм ч олон биш болвуу гэж бодож байна. Монголчуудын мичид хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хотын гэрлээс ч тэр энгийн нүдээр харах боломжтой нилээн тод оддын нээлттэй бөөгнөрөл юм.

Гадаадын олон соёл иргэншилд “7-эгч дүүс” хэмээх нэрээр алдаршсан байдаг ба Мэссиегийн каталогийн 45-д тэмдэглэгдсэн биет. Тэнгэрт хамгийн тод харагддаг бөөгнөрөл төдийгүй, уг оддын бөөгнөрөл нь биднээс “ердөө” 400 орчим гэрлийн жилийн цаана оршдог учир манай нарны аймагтай хамгийн ойрхон оршдог оддын бөөгнөрөл гэж хэлж болно. Доорх уртаашаа ойролцоогоор 13 гэрлийн жилийн орон зайг харуулж буй зурган дээр хэдэн 100 гишүүн одод нь харагдаж байгаа ч судлаачид нийтдээ 1000 гаруй оддыг агуулдаг гэдгийг нь тогтоосон байгаа. Манай нарнаас хааш хаашаа 13 гэрлийн жилийн зайд ердөө 20 хүрэхгүй тооны одод байдаг бол энэ бөөгнөрөл 1000 гаруй оддыг тийм жижигхэн зайнд агуулдаг гэсэн үг.

Монголчууд бидний "мичид" хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг бас манай нарнай аймагтай хамгийн ойрхон оршдог оддын нээлттэй бөөгнөрөл юм. Зохиогч: Роберт Гиндлер

Монголчууд бидний “мичид” хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг бас манай нарнай аймагтай хамгийн ойрхон оршдог оддын нээлттэй бөөгнөрөл юм. Зурган дээр дарж томоор үзээрэй. Зохиогч: Роберт Гиндлер

Өмнө нь манай галактикийн ихэнх одод (манай нар ч гэсэн) бөөнөөрөө аврага том молекулан үүлнээс зэрэг үүсч яваандаа таран бутардаг тухай бичиж байсан билээ. Мичидийн 1000 гаруй гишүүн одод нь ойролцоогоор 75-125 сая жилийн өмнө буюу манай гариг дээр үлэг гүрвэлүүд тэнүүчилдэг байх үед бүгдээрээ бараг нэгэн зэрэг аврага том молекулан үүлнээс бүрэлдэн бий болсон юм. Дээрх зурган дээр анх энэ бөөгнөрлийг үүсгэсэн аврага том молекулан үүлийн үлдэгдэл хэсэг нь зарим тод оддын гэрлийг нь ойлгосон байдалтай харагдаж байна (ийм мананцар хэсэг нь энгийн нүдэнд гэхдээ харагдахгүй). Зурган дээр тод харагдаж байгаа ихэнх одод нь аврага том хэмжээтэй удахгүй насаа барах гэж буй одод гэхдээ саяхан хийсэн нэгэн шинэ ажилаар уг бөөгнөрөл нь олон тооны бага масстай одод тэр дундаа олон тооны бор одойчуулыг (од гариг 2ын хооронд тодорхойлогдох одноос хамаагүй жижиг гэхдээ бархасбадиас хамаагүй том, маш бага хэмжээний халуун цөмийн урвалыг маш богино хугацаанд явуулдаг биет) агуулж байгааг нь илрүүлсэн. Мөн судлаачидын тооцоогоор одоогоос 250 сая орчим жилийн дараа гэхэд уг бөөгнөрөл олон удаа манай галактикийн бусад масс ихтэй биетүүдтэй таталцалаар хүчтэй харилцан үйлчлэлцэж бараг бүх гишүүдээ задгай сансарт алдаж дуусна.

Доорх зурган дээр мичидийг шөнийн тэнгэрт хэрхэн олохыг дүрсэлж байна. Ерөнхийдөө үхрийн одны ордоор барагцаалаад олох нь амархан. Ойрын хугацаанд бархасбадь гариг нь мичидтэй нилээн ойрхон байгаа тул тус гаригаас мөн барагцаалж болно:

Мичид буюу М45-ийг шөнийн тэнгэрт үхэр болон маралын одны ордуудаар барагцаалж олох нь хамгийн амархан юм. Хотын гэрэлтэй үед ч сайн харвал энгийн нүдэнд ажиглагдах уг биет нь энэ сард шөнийн 1 цагийн үед Улаанбаатарын тэнгэрт зүүн зүгт нилээн дээр гараад ирчихсэн байж байна. Зохиогч: Челси Имрок

Мичид буюу М45-ийг шөнийн тэнгэрт үхэр болон маралын одны ордуудаар барагцаалж олох нь хамгийн амархан юм. Хотын гэрэлтэй үед ч сайн харвал энгийн нүдэнд ажиглагдах уг биет нь энэ сард шөнийн 1 цагийн үед Улаанбаатарын тэнгэрт зүүн зүгт нилээн дээр гараад ирчихсэн байж байна. Зохиогч: Челси Имрок

Дашрамд аралын япон улсын субару гэж машин техник үйлдвэрлэдэг том компаний нэр нь монголоор мичид гэсэн үг юм байна лээ, тус компаний лого нь ч тэр:

Японы Субару компаний эмблем.

Японы Субару компаний эмблем.

Advertisements

7 comments

  1. afganii hazaruud michid gedeg ugiig od gej oilgodgiin bnle

    1. тийм уу сонирхолтой л юм

  2. Воооов гайхалтай

  3. Би орой ажлаа тараар 6 цагаас хойш одоо шөний 2 хүртэл уншлаа ханадаггүй өнөө шөнө нойргүй хонохнээээ

  4. yu ch bish naadaxiig chini shunu 4 tsag ungurtul unshaad ch xanaxguim bna lee.. tegeed buur 4,5 xonog urgeljluuldgiin, tegsnee daxiad exnees ni unshdgiin 🙂

  5. цаг зав сэтгэл гаргаад энэ бүгдийг уншиж байгаа та бүгдэд баярлалаа!

  6. Уранзаяа · · Хариулах

    Тэнгэрээс харж байсан.Мичид 6 гэж ерөнхийдөө нэрлэдэг биз дээ.Сансар огторгуйтай холбоотой нэгэн оньсогыг таагаарай.Атар хээр талд Арван түмэн адуу бэлчиж байна цойлсон 7 цугларсан 6 цуварсан 3 гэнэ.Энэ ямар ямар одод юм бол.Бидний тархины цангааг мэдээллээр дүүргэж хангаж байгаад тань баярлалаа.Хүн бүхний ажил үйлс хийгээд амьдрал ахуй нь гал мэт мандан бадарч,булаг шанд лугаа оргилон буцлах болтугай .

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: