Бодлого 2 – Террорист харь гаригийнхан

Блогийн уншигч Туяа уг сонирхолтой бодлогыг орууллаа:

Террорист харь гаригийнхан дэлхийн нараа тойрч эргэх хөдөлгөөнийг нь гэнэт зогсоонгуутаа өөрсдөө таг чиг алга болчихож. Дэлхийн иргэд бушуу ямар нэг арга олж хөдөлгөөнийг нь эргэж сэргээх юм хийхгүй бол дэлхий нарлуу шууд сорогдож сөнөх аюул нүүрлэв. Дэлхий тойрог хөдөлөөнөө зогссон мөчөөс нь эхлэн тооцвол эрдэмтдэд дэлхийг аврахад нь хир их хугацаа үлдсэн бэ? (Тодруулга – дэлхий наранд ойртоход хайлахгүй яахчгүй зөвхөн нартай яг тулхад л шууд устна гэж бодлогыг амарчилья, тиймээс тойрог хөдөлгөөн зогссон мөчөөс нарны гадрагад дэлхий хүрэх хүртэлх мөчийг эрдэмтэдийн эх гаригаа аврах цаг хугацаа гэж үзье)

Advertisements

20 comments

  1. 58 odor

    1. яаж ийм хариу гаргав?

  2. yaj hudulguh um bolomjgui shd zogsooh ch bolomjgui kkkkkk medehgui umaa

    1. технологи нь байвал зогсоож бас эргээд хэвийн хөдөлгөөнд нь оруулж болох байлгүйдээ, энэ бодлогын асуудал нь биш шүү. Яаж зогсоосон, яаж хөдөлгөх вэ гэдэг нь бус хир их хугацаа үлдсэн бэ гэдгийг нь л асууж байгаа юм

      1. deaglefx · ·

        aanhan ok

  3. Дэлхий нарыг тойрон эргэдэг хөдөлгөөнийг хэмжүүр болгон одоогийн бидний хэрэглэдэг цаг хугацааны тооллын нэгж анх үүссэн биз дээ? Нэг бүтэн тойрвол нэг жил гэх мэт…… Тэгэхээр яг байрандаа гацсанаар цаг хугацааг цаашид тоолох боломжгүй болчихно ш д.

    1. дээр үед, тодорхой ярьвал 60аад он хүртэл дэлхийн нарыг тойрох хөдөлгөөнөөр секундыг тодорхойлж байсан. Одоо бол хамаагүй нарийн атомын аргаар тодорхойлдог ба энэ аргыг олон улсад хүлээн зөвшөөрч бүгдээрээ дагадаг.

      цаг хугацааны нэгжийг ямар ч аргаар тодорхойлж болно, заавал дэлхийн нарыг тойрох хөдөлгөөнөөр гэсэн юм байхгүй. Өөр өөр аргууд өөр өөр нарийвчлалтай байна уу гэхээс биш туйлын зөв төгс ганц арга гэж байхгүй.

  4. Яг аль талаас нь асуусан бодлого юм бол доо? Ер нь бол тухайн тохиолдолд дэлхий нартай хэзээ ч мөргөлдөхгүй. Нар чинь өөрөө бас хөдөлгөөнтэй биет биз дээ… Тэгэхээр хязгааргүй хугацаа үлдсэн гэж хариулъя.хэхэ

    1. дэлхийн нарыг тойрох хөдөлгөөнийг нь зогсоочихвол хир хугацааны дотор наранд залгигдах вэ гэдгийг нь л асууж байгаа юм.

      нарны жишээ нь галактикийн төвийг тойрох хөдөлгөөн нь дэлхийн нарыг тойрох хөдөлгөөнд ямар ч нөлөөлөлгүй, мөн нар болон дэлхийн системийн массын төв нь бараг яг нарны төвд орших учир дэлхийн эргэлтийг агшин зуур зогсоогоод орхивол наранд залгигдана.

    2. tsag hugatsaag barimjaalah gj odor shono jiliig tooldog. Buh zuil hezee negen tsagt ustana harin gagtshuu neg l zuil ustahk ter ni tsag hugatsaa.
      jishee ni chinii zurhnii tsohiltoor tsag hemjdeg bailaa gj bodoe tgd zurh chine zogswol tsag zogsohk ywdagaaraa l ywna.

  5. Bodoltiig ni sornirhoj baigaa hun baival end baina. http://www.scribd.com/doc/106707596

  6. хэхэ зүгээр бодлогыг бодоочдээ. Сүрхий цэцэрхсэн хүмүүс байхын. “Тэглээ гэж бодьё” гэж байгаад л бодолтыг хийдэг биздээ

  7. 61.8 өдөр

  8. Нарны татах хүчийг л хоорондын зайтай нь авч үзэх ёстой юм бишүү?

  9. Эркардо · · Хариулах

    Хачин хачин юм асуугаал байхын. асуулт тодорхой л байшдээ. Физикчид дор нь бодох байх. Тодорхой өндөрөөс тодорхой масстай бие хэдий хугацаанд унах вэ гээл арван жилд бодуулдаг байсан. Нютоны арга байдаг даа. Нарны масс дэлхийн масс мэдэгдэж байгаа хоорондох зай мэдэгдэж байгаа тээл бодход ок шдээ.

  10. narnii tatah huchnii hurdatgal heregtei narluu oirtoh tusam hurd ni ihesne.

  11. нютоны аргаас өөр манай ангид ийм зүйл үзээгүй л байна

  12. Энд дандаа харь гаригийнхан цугларч харь гаригийн бодлого бодож солиорцгоодог юм байна

  13. Даваахүү · · Хариулах

    facebook-д яаж холбогдох вэ

  14. Насантогтох · · Хариулах

    Дэлхий наранд хүртлээ хугацаа туулна биз дэлхийн маань масс наранд татагдах хүч эсэхгүүцэх хүч харин байх болву Нөгөө сар маань арай татаж жаал цаг олгохн биш виз гэтэл дэлхийн дагуул учир бас хэцүү дэлхий нар 2ын зайг тооцож үзээд ер нь боломжийн юм байна эрдэмтэд тогтоолгүй яадгийн

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: