Сарны панорам

Өмнө нь НАСА-ийн Curiosity хөлгийн газардангуутаа авсан ангараг гаригийн бүтэн 360 градусын панорам зургийг та бүгдтэй хуваалцаж байсан билээ. Тэгвэл энэ удаа өөр нэгэн “ертөнцийн” панорам зургийг хуваалцаж байна. Доорх зураг нь Аполло-11 хөлгийн багийнханы авсан хуучны зургуудыг өндөр нарийвчлалтайгаар сканердаад эвлүүлж бүтээгдсэн ба тус хөлгийн газардсан “эрх чөлөөний далай” (sea of tranquility) хэмээх сарны гадрагын хэсгийг харуулж байгаа юм. Саяхан нас барсан сансарын нисгэгч Нил Армстронг бүх зургуудыг Бүргэд хэмээх газардуулагч хөлгийн цонхоор авсан бөгөөд доорх панорамын хамгийн зүүн талын зураг нь хүний дэлхийгээс өөр тэнгэрийн биет дээр авсан хамгийн анхны гэрэл зураг юм:

Аполло-11 хөлөг газардсаны дараа газардуулагчийн цонхоор сансарын нисгэгч Нил Армстронг уг панорамыг бүрдүүлж буй зургуудыг авчээ. Зохиогч: НАСА, Нил Армстронг, зургуудыг Сид Бахтон эвлүүлэв.

Аполло-11 хөлөг газардсаны дараа газардуулагчийн цонхоор сансарын нисгэгч Нил Армстронг уг панорамыг бүрдүүлж буй зургуудыг авчээ. Зурган дээр дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Нил Армстронг, зургуудыг Сид Бахтон эвлүүлэв.

Зургийн зүүн доод хэсэгт Бүргэд газардуулагч хөлгийн тийрэлтэт хөдөлгүүрүүдийн хэсэг нь гарсан байгаа бол баруун хэсэгт нь газардуулагчийн сүүдэр нь тодорхой харагдаж байна. Баруун хэсэгт байгаа гүехэн солирын бөмбөгдөлтийн тогоо нь 12 орчим метрийн диаметертэй юм байна, тэхээр энэ зурганд харагдаж байгаа ойр орчмын чулуулаг болон бусад тогоонуудын хэмжээ нь ямархуу вэ гэдэг нь төсөөлөгдөж байгаа байх. Нисгэгчид сарны гадаргуу дээр буугаад нэг цаг хагасын дараа хэрвээ ямар нэгэн шалтгаанаас үүдэн төлөвлөснөөс эрт сарны гадаргыг орхиж нисэх шаардлага гарвал ойр орчин нь ямархуу нөхцөл байдалтай байгааг тэмдэглэж авах үүднээс Нил Армстронг нь эдгээр зургуудыг авсан аж. Зургуудыг бараг аваад дуусангуутааа шууд хөлгөөс гарч хүн төрлөхтний өөр “ертөнц” дээрх анхны хөлний мөрийг гишгэсэн юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: