Муурны нүдэн мананцар 2

Саяхан хэдхэн хоногийн өмнө муурны нүдэн мананцарын тухай нийтлэл бичиж байсан билээ. Тус нийтлэлд манай нартай хэмжээгээрээ ойролцоо оддын үхэл хэрхэн үзэсгэлэнтэй гариган төрлийн мананцарыг бий болгодог тухай бичиж байсан бол энэ нийтлэлээр сүүлийн үед олноороо шинээр нээгдэж байгаа тэрхүү гариган мананцарыг бүрхэн орших хамаагүй том гэхдээ хамаагүй бүдэг бас сийрэг бүрхүүл хэсгийнх нь тухай бичиж байна (гэхдээ та анзаарсан бол өмнөх нийтлэлийн төгсгөлд нь орших бичлэг дээр тэрхүү сийрэг том бүрхүүлийн зураг гардаг). Доорх гайхалтай зураг нь муурны нүдэн мананцарын гадуур нь диаметрээрээ бараг 6 гэрлийн жил орчим зайг хамран орших маш бүдэг сийрэг хийн материалыг харуулж байгаа юм. Өмнөх нийтлэл дээр харуулсан яг гариган мананцар нь асар өндөр тэгш хэмтэй байсан бол энэ гадуурх бүрхүүл нь тэгш хэмээ олон жилийн хугацаанд тийм ч “сайн” хадгалж чадаагүй байгааг анзаараарай.

Өмнөх нийтлэлээр бичиж байсан муурны нүдэн хэмээх гариган төрлийн мананцар нь энэ зурагны төв хэсгийн жижиг бөөрөнхийдүү биет юм. Харин саяхан шинээр нээгдсэн гадуурх аврага том бүрхүүл нь тус од гариган мананцарыг үүсгэхээс өмнө нь сансарт шидэлсэн материалаас тогтож байгаа ба гариган мананцарын хэсгээс хамаагүй хөгшин учир илүү том хэмжээтэй, илүү сийрэг бас хамаагүй илүү бүдэг байгаа юм. Зохиогч: Дон Голдман

Өмнөх нийтлэлээр бичиж байсан муурны нүдэн хэмээх гариган төрлийн мананцар нь энэ зурагны төв хэсгийн жижиг тод биет юм. Харин саяхан шинээр нээгдсэн гадуурх аврага том бүрхүүл нь тус од гариган мананцарыг үүсгэхээс өмнө нь сансарт шидэлсэн материалаас тогтож байгаа ба гариган мананцарын хэсгээс хамаагүй хөгшин учир илүү том хэмжээтэй, илүү сийрэг бас хамаагүй илүү бүдэг байгаа юм. Зурган дээр дарж томоор үзээрэй. Зохиогч: Дон Голдман

Мананцарын цэнхэр туяатай хэсэг нь давхар ионжсон хүчилтөрөгчийн хийнээс цацарж байгаа бол ионжсон устөрөгч болон азотын хий нь улаавтар туяаг ялгаруулж байгаа. Ерөнхийдөө муурны нүдэн мананцар шиг биетүүдийг манай нар шиг оддын амьдралын хамгийн сүүлийн үе мөч гэж ойлгодог, гэвч сүүлийн үеийн судалгаагаар бидний мэддэг гариган мананцар бүр нь энэ зурган дээр харуулж байгаа шиг гадуураа маш бүдэг бас сийрэг гэхдээ аврага том хэмжээтэй мананцараар бүрхэгдсэн байдаг нь илэрсээр байна.

Нар шиг одод гол устөрөгчийн түлшээ олон тэрбум жилийн турш шатааж дуусгаад цөмдөө цааш нь гелийг шатаах хэмжээний температуртай болтол цөм нь агшин халж, түүнээс үүдэн гаднах давхрага нь огцом тэлж эхэлнэ. Яваандаа цөм нь хангалттай өндөр температуртай болж гели нь шатаж эхлэнэ, гэхдээ гели нь устөрөгч шиг “чимээгүй” аажуухан шатах бус маш тэсрэлттэйгээр огцом огцом шатах бөгөөд үүнээс үүдэн од маань үе үе маш тогтворгүй болно. Амьдралынхаа сүүлийн 90,000-50,000 жилийн турш тогтворгүй болох бүрдээ гаднах давхрагаасаа их хэмжээний материйг сансарт шидлэх ба энэ шидэгдсэн материал нь аажмаар сансарт тархан түгэж яваандаа маш бага нягт болон температуртай болно. Харин амьдралынхаа эцсийн мөчид буюу сүүлийн 10,000 жилийн турш үлдсэн гаднах давхрагаа бараг тэр чигт нь сансарт шидэлж бидний ажигладаг гариган мананцарыг бий болгодог гэсэн үг.

Advertisements

2 comments

  1. uhel gedeg chine amid amitand l hamaatai, od amitan bish bolohoor uhne gej baihgui, amigui od garigt amidral gej baidaggui yum, ooroo ih mundag surhii angli heltei bololtoi, gehdee iimerhuu modon orchuulga hiij mongol helee alj baisanaas ogt hiihgui baisan chine deer, ternii orond mongol helee iluu sain davtval taarna.

    1. medeej amd bie organism bish, gehde yag l amd organism shig ehleltei tugsgultei. Ehleles tugsgul hurtelee nariin tuwugtei nuser baidlaar todorhoi huuliudiin daguu huwsan uurchlugddug. Mini medehin angli, yapon, german bas spani helend surah bichig der n ch ter ‘amdrah’ ‘uheh’ gesen ugsig ashiglaj tailbarladag, busad oor mash olon helend ingej l tailbarladag, ene bol mash niitleg zuirlel.

      Mini ene blogiig bichdeg gants zorilgo n humuust uuriin uran tsetsen mongol helee gaihulah bish harin yanz burin physikiin nariin nuser oilgoltuudiig engin uger tailbarlah. Yumiig zuirlej tailbarlana gedeg bol hamgin shildeg tailbarlah argudin neg n shu de. Hel gedeg bol hunii l zohioson zuil shude, oilgulay hurgey gesen sanaagaa hund chuluutei hurgej bwl yaj ch helsen hamaagui, aliwaa zuiliin gadnah ner tudii ylnguya hunii uurin zohioson nernees, tuhain zuiliin mun chanar n hamaagui chuhal.

      Jishe n tagtaa gej shuwuunii nerig n meddeg bh n chuhal bus, ter shuwuu ymar ungu turhtei ymr amdralin hew maygtai geh metiin medleg n tuunii ner tudihnus hamagui une tsenetei. Ner nershil bol medleg bish, yumig nerlene gedeg shinjleh uhan bish gedgig oilgooroi.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: