Улаан “аянга”

Доорх сансараас авсан дэлхийн зурган дээр маш ховор өвөрмөц нэгэн зүйл гарсан байгааг та анзаарч байна уу? Олон жилийн турш домог, худал цуурхал хэмээн үзэгддэг байсан зүйлийг яг хаана нь харах вэ гэдгээ мэдэж байвал доорх зурганаас тодорхой харж болхоор байна. Уг зургийг өнгөрсөн 4-р сарын сүүлээр олон улсын сансарын станцаас (ОУСС) авсан ба зургийн зүүн талд нь станцын аврага том нарны цэнэг хураагуурын хэсэг, харин баруун талд нь станцын роботон гар гаржээ. Шөнө талаасаа харагдах манай гаригийн хэсэг нь зүүн өмнөд азийн малайз болон индонез хавийн нутгийг харуулж байгаа ба гадрага дээр олон том том хотууд мөн тэдгээрийг холбосон хурдны замууд гэрэлтэн харагдаж буй.

Олон улсын сансарын станцаас авсан уг зураг нь зүүн өмнөд азийн нутагт шөнө болж байх үеийг харуулж байгаа юм. Зургийн баруун дээх нь тод аянга үүлэнд гарсан байгаа, зургийг томруулаад сайн харвал тэр аянгын дээх нь улаан "аянга" хэмээх газрын гадрагаас 50-100км-ийн өндөрт бий болдог маш ховор үзэгдэл тодорхой гарсан байгаа. Уг үзэгдэл хэрхэн бий болдог, агаар мандалын дээд хэсэгт болдог бусад үзэгдэлүүдтэй хэрхэн холбогддог тухай бид одоог хүртэл сайн мэдэхгүй. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, ОУСС-ын 31-р экспедиц

Олон улсын сансарын станцаас авсан уг зураг нь зүүн өмнөд азийн нутагт шөнө болж байх үеийг харуулж байгаа юм. Зургийн баруун дээх нь тод аянга үүлэнд гарсан байгаа, зургийг томруулаад сайн харвал тэр аянгын дээх нь улаан “аянга” хэмээх газрын гадрагаас 50-100км-ийн өндөрт бий болдог маш ховор үзэгдэл тодорхой гарсан байгаа. Уг үзэгдэл хэрхэн бий болдог, агаар мандалын дээд хэсэгт болдог бусад үзэгдэлүүдтэй хэрхэн холбогддог тухай бид одоог хүртэл сайн мэдэхгүй. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, ОУСС-ын 31-р экспедиц

Зургийн баруун дээх нь маш тод аянга үүлэн дунд цахилж байгаа нь тодорхой буусан байгааг анзаараарай. Харин зургийг томруулж харвал тэр аянганы дээх нь улаан туяатай зүйл байгаа нь  маш ховор тохиолддог улаан аянга юм. Энгийн аянга гадрагаас ойролцоогоор 20 хүртэлх км-ийн өндөрт бий болдог бол энэ улаан аянга нь 50-100 км-ийн өндөрт маш богино хугацаанд (нэг секундыг сая хуваасны хэдхэн хором) бий болдог. Англи нэр нь “red sprite“, угтаа бол дээд агаар мандалын аянга шиг халуун плазмын үзэгдэл бус өөр механизмаар бий болдог хүйтэн плазмын үзэгдэл юм, би дур мэдээд улаан аянга гээд биччихлээ, монгол нэр энэ үзэгдэлд байдаггүй ч байж мэднэ. Сүүлийн бараг 300 гаруй жил шуурганы үеэр тэнгэрт ийм хурц улаан шаргал туяа маш хурдан татсаныг хүмүүс харж байсан тухай явган яриа явж байсан боловч уг үзэгдэл маш ховор учир 1989 онд нэгэн судлаач хальсанд буулгаж авах хүртэл зүгээр цуурхал домог бус жинхэнэ бодит үзэгдэл гэдгийг нь бид тодорхой мэдэдгүй байв. Одоо ч гэсэн уг үзэгдэл яг хэрхэн бий болдог, манай бөмбөрцөгийн цахилгаан хэлхээнд хэрхэн нөлөөлдөг, мөн бусад дээд агаар мандалын үзэгдэлүүдтэй хэрхэн холбогддог тухай бид нар бараг юу ч мэдэхгүй хэвээрэй.

Энгийн аянга болон улаан "аянга" хэрхэн асаад унтарж байгааг харуулж байна. Зохиогч: НАСА, ОУСС-ын 31-р экспедиц

Энгийн аянга болон улаан “аянга” хэрхэн асаад унтарж байгааг харуулж байна. Зохиогч: НАСА, ОУСС-ын 31-р экспедиц

Японы NHK телевизийн авсан улаан аянганы бичлэг болон дээрх зурагнууд дээр үзүүлж буй ОУСС-с авсан бичлэгийг сонирхоорой:

Advertisements

One comment

  1. Өнөөдөр яг энэ тухай үзсэн юм байна. BBC -ийн Invisible Worlds гээд баримтат кинон дээр гардаг.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: