Хилэнцийн өнгөт зүрх

Хэрвээ хүний нүдний хүүхэн хараа нь маш том, дээрээс нь гэрлийг маш мэдрэгээр хүлээн авдаг байсан бол шөнийн тэнгэр дахь хилэнцийн одны ордны зүрхэн тушаа хэсэг нь маш өнгөлөг харагдах байсан. Доорх гайхалтай зураг нь хилэнцийн одны ордны гялаан од Антаресын ойр орчимд харагдах янз бүрийн мананцар тоосонцорын гэрлийг дүрсэлж буй юм:

Хилэнцийн одны ордны төв хэсгийн өнгөт мананцарууд. Өөр өөр өнгөнүүд нь янз бүрийн тоосонцор, хий болон тэдгээрийн гэрэлтэй хийх харилцан үйлчлэлээс үүдэлтэй. Уг зурган дээрх ихэнх одод нь биднээс ойролцоогоор 500 гэрлийн жилийн зайд оршдог бол зургийн баруун-доод хэсэгт харагдаж байгаа оддын бөмбөрцөгөн бөөгнөрөл нь хамаагүй хол зайд орших маш эртний биет юм. Зохиогч: Том О'Донохю

Хилэнцийн одны ордны төв хэсгийн өнгөт мананцарууд. Өөр өөр өнгөнүүд нь янз бүрийн тоосонцор, хий болон тэдгээрийн гэрэлтэй хийх харилцан үйлчлэлээс үүдэлтэй. Уг зурган дээрх ихэнх одод нь биднээс ойролцоогоор 500 гэрлийн жилийн зайд оршдог бол зургийн баруун-доод хэсэгт харагдаж байгаа оддын бөмбөрцөгөн бөөгнөрөл нь хамаагүй хол зайд орших маш эртний биет юм. Зохиогч: Том О’Донохю

Зурган дээр цэнхэр туяатай харагдаж байгаа хэсэг нь нарийн ширхэгтэй тоосонцор одны гэрлийг ойлгож буйгаас үүдэлтэй. Харин улаан туяатай харагдаж байгаа хэсэг нь одны хэт-ягаан туяаны гэрлээр ионжсон ихэнхдээ устөрөгчийн атомуудаас ирж байгаа гэрэл бол хар бараан хэсэг нь их хэмжээний нягт тоос болон тоосонцор оддоос ирэх гэрлийг бидэнтэй харьцангуй халхалж буйгаас үүдэлтэй. Доод хэсэгт нь байгаа тод шаргал өнгөтэй од нь хилэнцийн гялаан буюу Антарес од бөгөөд уг аврага (массаараа 12 дахин, радиусаараа бараг 1000 дахин том) од нь шөнийн тэнгэрт харагддаг хамгийн тод оддын нэг юм. Уг од зурган дээр ойр орчимын тоос тоосонцорыг улаан-шаргал туяагаар гэрэлтүүлж гарсан байна, мөн зурган дээр тодорхой харагдахгүй байгаа ч хилэнцийн гялаан нь манай нар шиг ганц од бус бие биенээ тойрон эргэлддэг 2 оддын систем бөгөөд жижиг дурангаар түүний ногоондуу өнгөтэй дагуул одыг төвөггүй нүдээрээ харж болно.

Антаресын баруун талд байгаа биет нь Мэссиегийн каталогт 4-р биетээр тэмдэглэгдэн үлдсэн маш хөгшин оддын бөмбөрцөгөн бөөгнөрөл юм. М4 нь биднээс ойролцоогоор 7000 гаруй гэрлийн жилийн зайд орших ба ихэнхдээ хөгшин цагаан одой оддоос бүрдэнэ. Сүүлд хийгдсэн судалгаагаар уг бөөгнөрлийн маш олон цагаан одой одод нь бараг 10 орчим тэрбум жилийн настай болох нь тогтоогдсон байгаа.

Advertisements

4 comments

  1. tsagaan odoi odod ni manai nar shig dund zergiin oddiin uldegdel gej oilgoj boloh uu? tegvel tend baisan buh dund zergiin odod tulshee duusgaad tsagaan odoi odod bolson gej uzeed ene oddiin buugnuruliig 10 ochim terbum jiliin nastai gej todorhoilj baina u?

    1. ерөнхийдөө манай нартай ойролцоо масстай одод бүх түлшээ барж дуусах дөххөөрөө гаднах давхрага нь сансарт шидлэгдээд сүүлдээ агшиж халсан халуун цөм нь л үлднэ. Энэ үлдэгдэл цөмийг л цагаан одой од гээд байгаа юм, дотроо ямар ч халуун цөмийн урвалгүй зүгээр л маш аажуухан хөрж байдаг нягт одод гэсэн үг. Манай нар ч гэсэн одоогоос 5 гаруй тэрбум жилийн дараа цагаан одой од болно.

      Судлаачид энэ бөөгнөрлийн оддын гэрлийн спектр (гэрлийг нь задалж харна л гэсэн үг), нийлбэр өнгө болон гэрэлтэлтийг нь нарийн хэмжээд хэдий настай, ямар хэмжээтэй цагаан од вэ гэдгийг нь тогтоож байгаа юм. Оддын хувьсал нь бидний харьцангуй сайн ойлгодог цөөн хэдэн зүйлийн нэг учир тухайн одны өнгө болон гэрэлтэлтийг нь хэмжээд хувьсалынхаа аль үе шатанд явж байгааг тодорхой хэлж чадна. Дээрээс нь тухайн одны гэрлийг нь задалж хараад аль долгионы урттай гэрэл нь аль зэрэг их байгааг нь нарийн шинжилж чадна, энэ мэдээллээс мөн одны хувьсалын үе болон хэмжээ, температурыг нь харьцангуй өндөр нарийвчлалтай тодорхойлж болно. Энэ мэт хэмжигдэхүүнүүдийг нарийн судалсаны үндсэндээр М4 бөөгнөрлийн маш олон одод нь бараг 10 тэрбум жилийн настай цагаан одой одод гэж дүгнэж байгаа юм.

  2. Ертөнц хязгааргүй тэлж байдаг гэсэн санагдаж байна. Ер нь ямар хэлбэртэй байдаг гэж өөрөө таамагладаг вэ?

    1. надад хувийн ийм тийм гэсэн таамаг байхгүй ээ, бусад судлаачидын хүлээн зөвшөөрдөг санаануудтай л санал нэгддэг. Энэ талаар дэлгэрэнгүй энд бичсэн байгаа.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: