Муурны нүдэн мананцар

Тэнгэрт лууны одны ордны зүгт биднээс 3000 гаруй гэрлийн жилийн тэртээд хөгшин аврага од тэнхлэгээрээ эргэх зуураа өөрийн гаднах “арьсаа” сансарт их хэмжээгээр шидэлж буй. Доорх зурган дээрх мананцар нь гариган төрлийн мананцар бөгөөд бидний мэддэг хамгийн нүсэр бүтэцтэй нь гэхэд болно. Алдарт сансарын Хаббл дурангийн авсан уг зурагны гол хэсэгт тод цагаан гэрэлээр харагдаж буй биетээс энэ мананцарыг бүрэлдүүлж буй материал шидэгдэж гарсан, гэхдээ уг цагаан гэрэл нэг том хөгшин аврага одноос ирж байна уу эсвэл бие биенээ тойрон эргэх хос оддоос ирж байна уу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Зурган дээрх өөр өөр өнгөнүүд нь ихэнхдээ ионжсон устөрөгч болон хүчилтөрөгчийн атомуудын янз янзын процесуудаас ялгарч байгаа юм:

Сансарын Хаббл дурангийн авсан уг зурган дээрх муурын нүдэн мананцар нь биднээс 3000 гаруй гэрлийн жилийн зайд орших гариган төрлийн мананцар юм. Уг нүсэр бүтэцтэй мананцарыг бий болгож буй биет нь ганц аврага хөгшин од уу эсвэл хос од уу гэдгийг одоо хүртэл нарийн мэдэхгүй байгаа. Илүү том хэмжээ болон нягтралтай зургуудыг эндээс сонирхоорой. Зохиогч: НАСА/Хаббл

Сансарын Хаббл дурангийн авсан уг зурган дээрх муурын нүдэн мананцар нь биднээс 3000 гаруй гэрлийн жилийн зайд орших гариган төрлийн мананцар юм. Уг нүсэр бүтэцтэй мананцарыг бий болгож буй биет нь ганц аврага хөгшин од уу эсвэл хос од уу гэдгийг одоо хүртэл нарийн мэдэхгүй байгаа. Илүү том хэмжээ болон нягтралтай зургуудыг эндээс сонирхоорой. Зохиогч: НАСА/Хаббл

Уг гариган төрлийн мананцар бидэнд харагдах байдлаасаа үүдээд муурын нүдэн мананцар хэмээн нэрлэгдэж заншсан. Гариган төрөлийн гэж байгаа нь угтаа гаригтай ямар ч хамаагүй зүгээр л нэршил гэдгийг өмнө нь тайлбарлаж байсан билээ. Дээр үеийн одонорончид ийм биетүүдийн талаар ямар ч ойлголтгүй, дээрээс нь жижиг дурангаар нүдээрээ ажиглалт хийдэг байсан тул иймэрхүү биетүүд одод шиг цэг байдлаар бус харин гаригууд шиг сийрэг бөмбөлгөн хэлбэртэй харагддаг байсан болхоор л тэгэж заншсан хэрэг.

Доорх бичлэг нь дижитал тэнгэрийн самналт 2-ын зургаас эхлэн хаббл дурангийн зураг хүртэл зүүм хийж харуулж байна:

 

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: