Титмийн масс шидэлт

Саяхан энэ нийтлэлээр би өнгөрсөн сарын сүүлээр нарны гадрага дээр бий болсон аврага дөлийн тухай бичсэн билээ. Тэгтэл өнгөрөгч сарын хамгийн сүүлчийн өдөр буюу 8-р сарын 31-нд наран дээр бий болоод байсан бас нэгэн дөл сансарт асар их хурдтайгаар шидэгдсэн байна. Уг дөл сансарт шидэгдэхээс өмнөхөн нь авсан НАСА-ийн нарыг ажиглах SDO сансарын дурангийн зураг нь интернэтээр чухамдаа л хит болж байх шиг байна:

8-р сарын 31-нд нарны гадрага дээрх аврага том дөл сансарт асар өндөр хурдтайгаар титмийн масс шидэгдэлт болон шидэгдэхээс нь өмнөхөн НАСА-ийн SDO хиймэл дагуул зургийг нь хэт-ягаан туяаны гэрэлээр авчээ. Зохиогч: NASA/SDO

8-р сарын 31-нд нарны гадрага дээрх аврага том дөл сансарт асар өндөр хурдтайгаар титмийн масс шидэгдэлт болон шидэгдэхээс нь өмнөхөн НАСА-ийн SDO хиймэл дагуул зургийг нь хэт-ягаан туяаны гэрэлээр авчээ. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: NASA/SDO

Энэ зураг нь 30.4 нанометр болон 17.1 нанометрийн долгионы урттай 2 өөр гэрлийн мужид авсан зургуудын нийлбэр юм (учир нь энэ 2 гэрлийн хэсэгт нарны соронзон орны идэвхжил нь маш тод байдаг). Хэрвээ та миний урьдны нарны толбоны тухай нийтлэлүүдийг санаж байвал, нарны толбо нь ойр орчиноосоо бага температуртай нарны гадрага дээрх хар бараан хэсгийг хэлдэг гэж бичиж байсан. Үнэхээр үзэгдэх гэрлийн мужид ойр орчинтойгоо харьцангуй хар бараан харагддаг учир “толбо” хэмээн нэрлэсэн нь тэр. Харин дээрх зурган дээрх шиг хэт ягаан туяаны мужид нарны толбо нь маш тод харагдах ба жишээ нь зургийн зүүн дээд талд маш тод харагдаж буй хэсэг нь угтаа том хэмжээтэй нарны толбо юм.

Зурган дээрх аврага нарны дөл бол дэндүү аврага том хэмжээтэй. Хэрвээ уртааш нь хэмжвэл 300,000 км элбэг хүрнэ гээд л бод, өөрөөр хэлбэл дэлхийгээс сар хүрэх зайнаас үл ялиг бага гэсэн үг. Танд ямар том зүйл вэ гэдэг нь төсөөлөгдөхгүй байвал доорх зургийг хараарай, манай гаригийн хэмжээг хажууд нь харьцуулж харвал нэг иймэрхүү л байна:

Тус аврага том дөлний хажууд дэлхийн бодит хэмжээг харьцуулж тавьсан байгаа нь.

Тус аврага том дөлний хажууд дэлхийн бодит хэмжээг харьцуулж тавьсан байгаа нь.

Дэлхий дээр та өөрөө бол харагдахгүй жижигхэн “цэг”. Тэхээр энэ нарны дөл таны хажууд ямар том зүйл вэ гэдгийг төсөөлж үзээрэй!

Хэдэн сая тонн материал агуулж буй энэ аврага том дөл нь дээрх зураг авагдсаны дараах нь тун удалгүй сансарлуу ойролцоогоор 1500 км/секундын асар өндөр хурдтайгаар шидэгдсэн байна. Ингэж их хэмжээний материал сансарт шидэгдэхийг л нарны титмийн масс шидэлт гэж нэрлээд байгаа юм. Уг дэлбэрэлт дэлхийрүү чиглээгүй ч энэ сарын 3-нд багахан хэсэг нь дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж хойд болон өмнөд туйл орчимд тод туйлын туяа татуулсан аж. Хэрвээ манай гаригруу чиглэсэн байсан бол мэдээж маш тод туйлын туяа татуулахаас гадна дэлхийг тойрон эргэж буй хиймэл дагуулуудад болон дэлхийн гадрага дээрх цахилгааны шугам сүлжээнд аюул заналхийлэх байсан.

Манай нар нь ойролцоогоор 12 жилийн үетэйгээр идэвхждэг тухай урьд нь нийтлэлүүд бичиж байсан билээ. Одоогийн үе нь дараа жил хамгийн оргил хэсэгтээ очих бөгөөд мэдээж идэвхжил их байх тусам иймэрхүү үзэгдэлүүдийн давтамж нь их байна. Гэхдээ бидний ажиглаж мэдсэнээр титмийн масс шидэлтийн давтамж нь нарны идэвхжилийн оргил үе өнгөрсөний дараах хэдэн сарын хугацаанд огцом ихэсдэг юм. Тэхээр дараа жилээс магадгүй бүр хүчтэй бүр том дэлбэрэлтүүдийг ажиглах завшаан бидэнд олдох байх гэж найдаж байна.

SDO хиймэл дагуулын авсан уг дөлний бусад зургуудыг эндээс сонирхоорой.

Advertisements

4 comments

  1. 2012 onii talaar tanai site yu heleh bol. Bas hari garigiin talaarh sanal bodloo huwaaltsaach

    1. 2012 оны тухай энд маш дэлгэрэнгүй нийтлэл бичсэн байгаа. Харь гаригийн тухай санал бодол гэж яг юуг яриад байна?

  2. Хэрэв энэ дөл нь яг дэлхийг чиглээд ирсэн бол юу болох бсан бол?

    1. “Хэрвээ манай гаригруу чиглэсэн байсан бол мэдээж маш тод туйлын туяа татуулахаас гадна дэлхийг тойрон эргэж буй хиймэл дагуулуудад болон дэлхийн гадрага дээрх цахилгааны шугам сүлжээнд аюул заналхийлэх байсан.” ингэж сүүлээсээ 2 дахь параграфт бичсэн байгаа

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: