Бархасбадь гариг ахиад л бөмбөгдүүлэв үү?

Хэдхэн цагийн өмнө өчигдөр шөнө жижиг дурангаар бархасбадь гаригийг нүдээрээ ажиглаж байсан нэгэн одонорон сонирхогч нөхөр түүнийг дурангаараа ажиглаж байх явцад аврага хийн гаригийн экватор орчимд тод гэрэл асаад унтарсаныг мэдээллэсэн байна. Үнэхээр бархасбадь гаригийг сүүлт од солир мөргөв үү хэмээн хүмүүс таамаглаж байх зуур яг тэр үед АНУ-ын техас муж улсаас бархасбадь гаригийн бичлэгийг хийж байсан бас нэгэн одонорон сонирхогч уг үйл явдлыг бүр дүрсэнд буулгаж авсан байна! Уг бөмбөгдөлт нь хүний ажиглаж байсан бархасбадийн 4 дэхь бөмбөгдөлт болж байгаа юм:

2012 оны 9-р сарын 10-ны орой ертөнцийн цагаар 11:35 орчимд бархасбадь гаригийн экватор хавьд хурц гялбаа асаад 1-2 секундын дотор унтарсан байна. Уг үзэгдэлийг АНУ-ын техас муж улсын нэгэн одонорон сонирхогч жижиг дуранг энгийн вэбкамертай холбож дүрсэнд буулгаж амжсан нь энэ юм. Зохиогч: Жорж Хал

2012 оны 9-р сарын 10-ны орой ертөнцийн цагаар 11:35 орчимд бархасбадь гаригийн экватор хавьд хурц гялбаа асаад 1-2 секундын дотор унтарсан байна. Уг үзэгдэлийг АНУ-ын техас муж улсын нэгэн одонорон сонирхогч жижиг дуранг энгийн вэбкамертай холбож дүрсэнд буулгаж амжсан нь энэ юм. Зохиогч: Жорж Хал

Үйл явдыг нүдээрээ ажиглаад бусдад анх мэдээллэсэн одонорон сонирхогч Дэн Петерсон нь 9-р сарын 10-ны шөнө ертөнцийн цагаар ойролцоогоор 11:35-ын үед (монголын цагаар өнөөдрийн өглөөний 7:35-ын үед) 2 секунд орчим хурц гэрэл гаригийн экваторын бүслүүр хавьцаа асаад унтарсаныг харжээ. Харин түүнээс хойш хэдхэн цагийн дараа техас муж улсын даллас хот орчимд амьдардаг одонорон сонирхогч Жорж Хал уг үйл явдлыг дүрсэнд буулгаснаа зарласан байна. Жорж нь 25см-ийн диаметер бүхий гол тольтой Meade фирмийн катадиоптрик дуранг point grey flea 3 хэмээх энгийн вэбкамертай залгаад бичлэгээ хийж байсан байна. Түүний авсан зураг нь 2010 оны 8-р сарын 20-нд бархасбадь гариг дээр ажиглагдсан бас нэгэн гэрэлтэй тун төстэй харагдаж байгаа юм.

Уг үйл явдал нь манай нарны аймгийн хамгийн том гариг болох бархасбадь дээр ажиглагдсан 4 дэхь бөмбөгдөлт болж байна. Хамгийн алдартай бөмбөгдөлт нь 1994 оны 7-р сард Шүмейкэр-Леви-гийн сүүлт од гаригтай ойртох үедээ олон хэсэгт салан бутарч гаригийг мөргөх үед болсон юм.  Тэр үеэс хойш ялангуяа энгийн вэбкамерын технологи хурдацтай хөгжиж буй үед, дэлхий даяарх олон тооны одонорон сонирхогчид жижиг дурантай энгийн вэбкамерыг холбож боломжийн нягтрал чанартай бичлэгүүдийг хийж хэд хэдэн бөмбөгдөлтийг ажиглаад байсан юм.

Жишээ нь 2009 оны 7-р сарын 19-нд болсон бөмбөгдөлтийг дэлхий даяарх олон одонорон сонирхогчид ажиглаж, тэдний мэдээллээр мэргэжлийн хүмүүс нь судалгаа хийж энэ судалгааны нийтлэлийг хүртэл бичсэн байна. Дараа нь 2010 оны 6-р сарын 3-нд австралийн одонорон сонирхогч Энтони Вэсли нь бархасбадь дээр гэрэл гялбахыг харсан гэсэн боловч мэргэжлийн хүмүүс сансарын Хаббл дурангаар дараа нь ажиглалт хийж үзхэд бөмбөгдөлтийн ямар нэгэн ул мөр олдоогүй юм. Хамгийн сүүлд японы кумамото хотын орчимд амьдардаг одонорон сониохогч Масаюки Тачигава нь 2010 оны 8-р сарын 10-нд тус гариг дээр тод гэрлийн гялбаа харсан гэх боловч мэргэжлийн хүмүүсийн ажиглалт шинжилгээгээр бас л ямар ч ул мөр илрүүлээгүй байна.

Мэргэжлийн хүмүүс дараа нь судлаж үзхэд ямар ч ул мөр илрэхгүй байна гэдэг нь заавал алдаатай буруу эсвэл худал хуурмаг ажиглалт гэсэн үг биш юм. Хэрвээ тухайн бөмбөгдөлтийг бий болгож буй сүүлт од солир нь хангалттай энергитэй байгаагүй бол (хангалттай хурдан, эсвэл хангалттай том хэмжээтэй байгаагүй бол) бид Хаббл дурангаар үзэгдэх байтугай инфра-улаан туяаны мужид нарийн ажиглалт хийлээ ч ямар нэгэн ул мөр илрүүлэх боломж тун хомс. Тиймээс 2010 онд ажиглагдсан бөмбөгдөлтүүд нь тийм жижиг эсвэл хурд багатай бөмбөгдөлтүүд байсан байх магадлалтай. Харин хэдхэн цагийн өмнө ажиглагдсан үзэгдэлийн ул мөрийг энэ долоо хоногийн хугацаанд мэргэжлийн хүмүүс олж илрүүлэхээр хүчтэй том дуран төхөөрөмжөөр тандан судлах болно; үр дүнд нь ямар нэгэн ул мөрийг гаригийн агаар мандалд олвол тэртээх 1994 оны үзэгдэл шиг гайхалтай байх нь дамжиггүй.

1994 оны 7-р сард Шүмейкэр-Леви-гийн сүүлт од бархасбадь гаригтай ойртож олон хэсэг болж бутраад гаригийг олон газарт нь хүчтэйгээр бөмбөгдсөн билээ. Уг зурган дээр гаригийн гадаад агаар мандалын урсгалаас тодорхой ялгаран хар бараан өнгөтэй харагдаж буй толбонууд нь тус сүүлт одны хэсгүүдийн бөмбөгдөлтийн ул мөрнүүд юм. Зохиогч: НАСА, Хаббл дуран

1994 оны 7-р сард Шүмейкэр-Леви-гийн сүүлт од бархасбадь гаригтай ойртож олон хэсэг болж бутраад гаригийг олон газарт нь хүчтэйгээр бөмбөгдсөн билээ. Уг зурган дээр гаригийн гадаад агаар мандалын урсгалаас тодорхой ялгаран хар бараан өнгөтэй харагдаж буй толбонууд нь тус сүүлт одны хэсгүүдийн бөмбөгдөлтийн ул мөрнүүд юм. Зохиогч: НАСА, Хаббл дуран

Иймэрхүү бархасбадийн бөмбөгдөлтийн үзэгдэл болход зөвхөн ул мөр байгаа эсэхийг нь хайгаад асуудал дуусахгүй. Үнэхээр хүчтэй бөмбөгдөлт болоод тодорхой ул мөр илэрвэл уг үзэгдэл нь гаригийн агаар мандалыг илүү сайнаар ойлгож мэдэх ховор боломжийг бидэнд олгоно. Сүүлт од солир нь хангалттай энергиэр гаригийн агаар мандалыг мөргөж том ул мөр үлдээхдээ хамгийн гадаад бидэнд ажиглагдах давхрагыг нэвтлээд бидэнд харагдахгүй доод талын давхрагын материалыг их хэмжээгээр дээш нь гаргаж ирдэг учир бидэнд харагдадгүй агаар мандалын хэсгийн химийн найрлагыг судлах боломжийг олгоно. Мөн нөгөө талаас бөмбөгдөлтийн ул мөр цаг хугацааны турш хэрхэн өөрчлөгдөж аажимаар арилж алга болохыг нарийн судалж бархасбадь гаригийн агаар мандалын хамгийн гадаад урсгал хэрхэн явагдаж хувьсдагийг олж мэдэх боложмтой.

Урьд нь бид бархасбадь шиг аврага гариг одны системд оршсоноор тухайн системийн жижиг биетүүдийг өөртөө яг л тоос сорогч шиг татан хурдан хугацаанд цэвэрлэж, хэрвээ тухайн систем дэлхий шиг амьдрал үүсэж хувьсах нөхцөл бүрэлдсэн гаригтай бол тэрэн дээр нь амьдрал удаан хугацаанд солирын бөмбөгдөлтийн аюулаас ангид хөгжин хувьсах боломжийг бүрдүүлдэг хэмээн ойлгож байв. Харин сүүлийн жилүүдэд хийсэн судалгаануудаар энэ санаа нь буруу байж болох тухай олон баримтуудыг олсоор байгаа бөгөөд, өнөөдрийн байдлаар олон судлаачид тухайн системд бархасбадь шиг аврага гаригууд байсан байгаагүй дэлхий шиг гариг солир сүүлт одонд бөмбөгдүүлэх магадлалыг их хэмжээгээр өөрчлөх боломжгүй гэж үзэж байгаа. Тэгвэл манай нарны аймгийн бархасбадийн бодит бөмбөгдөлтүүдийн хэмнэлийг нь судалж тодорхойлсоноор энэ маргааны учир зангилааг нь тайлах бас боломжтой.

Эцэст нь хэлхэд өнөө цаг үед мэргэжлийн бус одонорон сонирхогч хүмүүс шинжлэх ухаанд ийм үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нь гайхалтай хэрэг. Сонирхогч хүмүүс маш түргэн хугацаанд иймэрхүү үзэгдэлийг алдалгүй олж илрүүлж мэргэжлийн хүмүүст мэдээллэх боломжтой учир мэргэжлийн хүмүүсийн хувьд ийм сонирхогчидын сүлжээ нь сүүлийн үед чухал мэдээллийн хэрэглэгдэхүүн нь болоод байгаа юм.

Advertisements

3 comments

  1. Сонирхолтой л юм.

  2. Маш сонирхолтой. Бичлэгүүдийг чинь байнга уншиж байгаа шүү, олон сайхан сонирхолтой мэдээллүүд оруулаарай.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: