Заавал унших номын жагсаалт гэнэ үү??

Саяхан манай мундаг академич докторуудын гаргасан залуу өсвөр насны хүүхдүүдийн заавал унших 88 ном хэмээх жагсаалтын талаар өөрийн үзэл бодлоо бичье гэж бодлоо. Миний ойлгосноор “монголын психотроникийн хүрээлэн” гэж нэг ТББ-ын зохион байгуулсан “Оюунт Монгол” хэмээх аянаар уг жагсаалтыг гаргасан бөгөөд, хичээл эхлэх үеээр БСШУ-ны яам тэрнийг нь баталж удахгүй бүх ерөнхий боловсролын сургуулиудаар түгээх гэж байгаа юм байна. Миний болон бусад зарим нэг хүмүүсийн анзаарсанаар уг жагсаалтад үнэхээрийн хүүхэд залуус уншвал зохих сонгодог уран зохиол, ардын үлгэрийн номнуудаас гадна псюдо-шинжлэх ухааны солиотой номнуудыг зөндөө оруулсан байна. Угаасаа үүнийг санаачилсан ТББ нь псюдо-шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэгч гэдгээ өөрийн цахим хуудсандаа тодорхой бичсэн байна лээ. Шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн аль ч оронд ийм солиотой эрүүл бус жишиг байхгүй бөгөөд миний бодлоор энэ зүйл нь наандаж хог шаар болсон номнуудаа борлуулах гэсэн уйвайгүй луйвар, цаандаж монгол залуусын тархийг угааж ирээдүйг нь баллаж буй “гэмт хэрэг”.

Юуны өмнө 2 зүйл дээр бүгдээрээ санал нэгдэе. Нэгдүгээрт, боловсрол гэдэг бол хувь хүний төлөвшилөөс эхсүүлээд улс орны хөгжил ирээдүй гээд олон зүйлд хүчтэйгээр шууд нөлөөлөгч маш чухал асуудал. Хоёрдугаарт бага болон өсвөр нас гэдэг бол ямар ч хүний хувьд цаашдын амьдралын төлөвшил, үзэл бодол гээд тэр хүнийг тодорхойлох хүчин зүйлүүд бүрэлдэж бий болдог “эмзэг” цаг үе. Энэ хоёрын аль нэгэнтэй нь эсвэл хоёулантай нь зэрэг санал нэгдэхгүй хүн олон биш байх гэж найдаж байна. Тэхээр аливаа улс нийгмийн боловсролын чанар, тэр дундаа бага болон өсвөр насны хүүхдүүдийн боловсролын чанар нилээн чухал асуудал гэсэн үг. Ядаж энэ насны хүүхдүүдийг зөв боловсролоор зөв зүг чигт нь чиглүүлж өгвөл дараа нь их сургууль, коллежэд юу ч сонсож юугаар ч тархиа угаалгасан бай арай наанатай цаанатай байх найдлагтай гэж би хувьдаа бодном.

Гэтэл манай дундаж иргэн хүн орчин үеийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол олж авах боломжгүй байхад, боловсролын яам нь псюдо-шинжлэх ухааны ном орчуулж хэвлэдэг байгууллагын гаргасан номын жагсаалтыг нь батлаад номнуудыг нь сургууль бүрт тараах гэж байна. Доорх зургийг томруулаад та бүхэн тэрхүү жагсаалтыг гүйлгээд нэг хараарай, ялангуяа 14-с дээш насныханд зориулсан номнуудыг. Би бүх номыг нь шүүмжлэх гэсэнгүй шүү, энэ жагсаалт дотор зөндөө үнэхээр уншхад илүүдэхгүй гадаад дотоодын сонгодог зохиолууд, үлгэрүүд байна. Харин тэдгээрийн дундуур нь “сэмээрхэн” шургуулсан солиотой солиотой юмнууд байгааг анзаараарай:

бага болон өсвөр насныханы унших 88 ном

бага болон өсвөр насныханы заавал унших 88 ном

14-с дээш насныханд зориулсан хэсгийн 23, 40, 42, 43, 47, 49, 51, 52, 55-рт жагсаагдсан номнууд бол солиотой псюдо-шинжлэх ухааны номнууд гэдгийг би баттай мэдэж байна. Бусад зарим номнуудыг нь би үзэж харж байгаагүй учир ийм тийм гэж хэлж чадахгүй нь гэхдээ ахиад цаана нь өшөө хэд хэдэн солиотой номнууд шургуулагдсан байгаа гэдэгт эргэлзэх юм алга.

Жишээ нь 14-с дээш насныхны хэсэгт 23-рт бичигдсэн Масару Эмото гэж хүний 2 ном байна. Энэ япон хүн ус нь ид шидтэй, хүний оюун ухаантай холбогддог гэсэн санаа бүхий номнууд бичдэг. Өөрөө “судалгаа хийж” энэ бүхнийг олж нээсэн гэх боловч түүний шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлсэн ажил гэж байхгүй, түүний хийсэн ажил нь шинжлэх ухааны наад захын зарчимуудыг мөрдөөгүй учир бичээд яриад байдаг юмыг нь хүлээн зөвшөөрдөг судлаач гэж хаана ч байхгүй. Мэргэжлийн хүмүүсээр нь хянуулж нягтлуулж шалгуурыг нь даваагүй өөрийн зохиосон хиймэл зүйлээрээ зөндөө олон ном бичиж, бас ид шидтэй гэх усыг дэлхий даяар зарж их хэмжээний ашиг олсон болхоос биш тэрний номыг нь уншаад эсвэл усыг нь уугаад хүн гэгээрч эсвэл өвчин зовлонгоосоо ангижирсан гэсэн юм байхгүй. Эндээс та өөрөө цааш нь дэлгэрүүлээд уншаарай.

Хүн тооны машин дээр 2 тоо нэмэнгүүтээ математикч болчихгүй, тэрэнтэй адилхан хүн шинжлэх ухааны багаж төхөөрөмжөөр хэмжилт хийж зураг авангуут шууд эрдэмтэн доктор судлаач болчихгүй. Миний солиотой гэж байгаа номнууд нь бүгд л нэг иймэрхүү төрлийн – янз бүрийн тоо томьёо, шинжлэх ухааны нэршил, бусдаар шалгагдаж шүүгдээгүй хуурамч баримтын холимог жанхуу, үүнийг л псюдо-шинжлэх ухаан гээд байгаа юм. Манай Ч.Эрдэнэ гуайн хэлж ярьж бичдэг зүйлс бол псюдо-шинжлэх ухааны сонгодог жишээ. Энгийн хүний ойлгохгүй баахан тэгшитгэл томьёо шинжлэх ухааны нэршилийг хамаа намаагүй хольж бичээд л, монголчууд бол дэлхийн бүх бусад хүмүүсээс онцгой содон тусгай гэж хөөргөөд л ямар сайндаа манай хуучин ерөнхийлөгчийг хүртэл молигдоод мөнгө авчихсан байхавдээ. Мэдээж Ч.Эрдэнэ гуайд энэ Масару Эмото шиг дэлхий даяар хэдэн мянган хүнийг молигдоод хэдэн сая долларын заль хийх чадал байхгүй, гэхдээ хөөрхөн монголдоо л дундаж Батаа Оюунаагаас эхсүүлээд, ерөнхийлөгчийг нь хүртэл дөнгөчихсөн л байгаа юм. Хамгийн сүүлд сонсохнээ тэнгэртэй “холбогддог” антена бүхий нэгэн УИХ-ын гишүүнийг молигдож 50 сая төгрөгөөр номныхоо бичмэлийг зарсан гэсэн. Манай агуа мундаг доктор професор эрдэмтэн судлаачидын баталж гаргасан жагсаалтанд нь Ч. Эрдэнэ гуайн 2 ном явж байгааг хараад үнэндээ ой гутаж байна.

Ном уншина гэдэг мэдээж хүнд олон талын ач тустай, угаасаа монголчууд бид номыг “ертөнцийг харах цонх” хэмээн хүндэлж ирсэн. Гэвч хэн дуртай нь юу дуртайгаа дор нь бичиж хэвлүүлж чаддаг болсон өнөө үед ном болгон өсвөр насны хүүхдэд ач тустай байхгүй гэдгийг анхаараарай. Ид шидтэй ус, сүнс, аура, далд ухамсар, монголчууд бол бусад хүмүүсээс онцгой тусдаа, хүн бичнээс үүсээгүй гэх мэтийн тухай номнууд нь зөгнөлт зохиол сонирхдог хүнд л сонирхолтой юм уу гэхээс биш шинжлэх ухаантай ямар ч падлий БАЙХГҮЙ! “2012 онд дэлхий сөнөнө”, “наран дотор харь гаригийнхан амьдардаг” гэх мэттэй агаар нэг, байдаг л нэг псюдо-шинжлэх ухааны хог шаарнууд. Шинжлэх ухаан технологиор дэлхийд тэргүүлдэг ямар ч улсын сургалтын хөтөлбөрт ийм зүйлсийг заах байтугай, ийм зүйлийг уншаарай ч гэж уриалдаггүйг би баттай хэлье. Өсвөр насны хүүхдийг боловсролд хор болно уу гэхээс биш дэм болохгүй! Д.Ганхуяг гуай энд тодорхой шүүмж тайлбар бичсэн байгаа тул би илүү үг нэмэрлээд яахав.

Гэхдээ Ганхуяг гуай:

” Орууллаа орууллаа гэхэд Бурхан багшийн сургааль биш, Зэн буддизмын үндэс оруулдаг нь яаж байгаа юм ?”

гэсэн байна. Өсвөр насны хүүхдийн боловсрол псюдо-шинжлэх ухаанаас гадна ямар ч шашин мухар сүсгээс ангид байх ёстой шүү дээ, түүх соёл гэдэг утгаар нь л судалж уншина уу гэхээс биш аль ч шашины үзэл суртал номлолыг, бурхан багшийн сургаалийг ч тэр, боловсролоос ангид байлгах ёстой.

Энэ бүх солиоролыг санаачилж хийж байгаа “Монголын Психотроникийн Төв” хэмээх ТББ-ын цахим хуудас нь энэ бололтой:

http://www.mongolnom.mn/aboutus

Өөрсдийн тухай хэсэгтээ:

“Бидний зорилго бол эхний шатанд өөрийн оронд далд ухааны сэдвийг сонирхогч, ухаарагч олшроосой гэж ийм ажил хийж байна.”

гэж уг байгууллагын зорилгыг бичсэн байна. Монгол улсын ирээдүй хөгжил цэцэглэлтэнд баахан далд ухаантай “психотроник” хүмүүс хэрэгтэй юу эсвэл шинжлэх ухаан мэдлэг мэдээллэлтэй нөхөрлөсөн орчин үеийн боловсролтой чадварлаг залуус хэрэгтэй юу гэдгийг та өөрөөсөө асуугаарай. Эсвэл бүр өсвөр насны хүүхдийн тархийг ийм зүйлээр угааснаа бид “монгол боловсрол” гэж нэрлээд дэлхийд зарлах уу? Улаан цайм ийм тодорхойгоор өөрсдийгөө илэрхийлдэг байгууллагын хийсэн зүйлийг манай БСШУ-ны яам ямар ч хяналт шүүлтүүргүйгээр баталж, сайд нь очиж нээлтийг нь хийсэн гэхээр арай дэндүү харамсалтай байна.

Тэхээр нэг бол боловсролын яамны ажилтнууд үнэхээр шинжлэх ухаанаас хол хөндий А, Б-гүй нөхдүүд болхоор ийм псюдо-шинжлэх ухааны номнуудыг жинхэнэ шинжлэх ухаан гэж андуураад байна уу? Бүхэл бүтэн тусгаар улсын яаман дотор үүнийг анзаарсан хүн байхгүй байна гэдэг юу л бол, тэхээр цаана нь нэг ашиг сонирхолыг л дагуулж яваа гэдгээс өөр эрүүл тайлбар толгойд буухгүй байна. Энэ хог шаар болсон номнууд үнэгүй хэвлэгдэхгүй шүү дээ, БСШУ-ны яамаар ЕБС бүрт түгээгдэнэ гэхээр гүэ мөн их зардал даа, хэний халааснаас гарсан мөнгө хэний халаасанд орж байна вэ гэдгийн тухай бодоорой. Тэр ТББ өөрөө зардалын гаргаад хэвлэж тарааж байгаа бол энэ нь цэвэр хүүхэд залуусын тархийг нь угаах гэсэн бусармаг ажиллагаа, харин БСШУ-ны яам мөнгийг нь гаргасан бол тархи угаалтын дээрээс таны татварын мөнгийг чинь завшиж байгаа луйвар болно. Яг яаж энэ ажилыг хийж байгаа тухай тодорхой мэдээлэл надад олдоогүй учир аль нь вэ гэдгийг нь хэлж мэдэхгүй нь, гэхдээ хувьдаа боловсролын яам татвар төлөгчидийн мөнгөөр хэвлэсэн байх вий гэсэн хардалт яахын аргагүй төрж байна. Тэдгээр номнуудыг орчуулж хэвлүүлсэн компаниудыг тодорхойлох боломж надад алга, хэн нэгэн нь ухаад харвал хэний ашиг сонирхолын үүднээс ийм зүйл хийсэн бэ гэдэг нь гараад ирэх л байх.

Тиймээс БСШУ-ны яам энэ балай зүйлээ эргүүлэн татаж, хүмүүсээс хүлцэл өчиж, зохих хүмүүстэй нь хариуцлага тооцоох ёстой гэдгийг би хатуу дэмжиж бас шаардаж байна.

Advertisements

6 comments

  1. хүн бичнээс үүсээгүй гэдэг номыг анх хуулийн сургуулийн одоо шүүгч болсон батсуурь багш намайг уншаарай гэхээр нь зорьж байж уншиж байж билээ хэхэ.. гэхдээ яахав нэгэнт тодорхой байр суурьтай болцон насандаа уншсан болохоор тоогоогүйм.. энэ жагсаалтийг ерөөсөө тухтай хараагүй байсан дотор нь үнэхээр солиотой номнууд хэдэн мянгаараа байнашд..

  2. ßã ¿íýí òºðèéí àëáàíä èéìýðõ¿¿ þì õèéæ ñóóäàã õ¿ì¿¿ñèéí IQ 90 õ¿ðäýãã¿é äàí àðûí õààëãàíûõàí áàéäàã ãýæ áîääîã ø¿¿

  3. Tiim shuu Toriin alband dan ariin haalganii Iq 90-s hetrehgui humuus baidag bololtoi

  4. Aisek Asimoviin Ehleliin ehlel ene nom bol zaaval bh l nomiin neg dee

  5. Hun Michener uuseegui nomination todhon sanaj bn. 10 jild baihdaa undhij bail bilee. Ene Bol neeree shal tenet jagsaalt bn sh dee

  6. Билгүүн · · Хариулах

    Монголчуудын дунд угаасаа Бөө мөргөл Далд Ухамсар Сүнслэг ертөнц, бла бла бла гэсэн учир нь ойлгогдохгүй хүмүүч олшироод дээрээс нь нийхэмийн талаас илүү хувь нь мэдээлэл болон боловсролын түвшин муу юм болхоороо итгээд дагачихсан тууж явдаг. Тэрийг л сайхан далимдуулж дээ… Харамсалтай. Одоо манай дүү нэг өдөр Хүн мичнээс үүсээгүй барьж орж ирээд надад үсэртлээ алгадуулах нь л дээ… :))

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: