Саран дээгүүр дүүлэн нисэцгээе!

Магадгүй ирээдүйд бид сансарын хөлөгт суугаад саран дээгүүр дураараа дүүлэн нисэх боломжтой болвол бидэнд сарны гадрага, эх дэлхий маань хэрхэн харагдах вэ? доорх гайхалтай бичлэг нь НАСА-йин сарыг тойрон орших LRO (хэдэн сарын өмнө Аполло 17 хөлгийн биетүүд болон АНУ-ын тугны зургийг авсан) хиймэл дагуулын авсан өндөр нарийвчлалтай зургууд болон топографийн хэмжилтүүдээр бүтээгдсэн бөгөөд бид тэгж нисэх боломжтой болвол яаж харагдахыг дүрсэлж буй юм. Бичлэгийн чанарыг нь  HD болгож байгаад тухлан үзээрэй!

Уг бичлэг дээр гарч байгаа сарны гадрагын хэсгүүдийн хөрсийг ирээдүйд шинжлэвэл анх дэлхий сар 2 маань хэрхэн үүсэн бий болж тус тусдаа хувьсаж өөрчлөгдсөнийг олж мэдхэд үлэмж түлхэц болно. Хэдий үед, хир удаан хугацаанд ямар байдалтайгаар сарны гадрага маань тэр чигтээ халуун хайлмаг байдалтай оршиж байсан, дараа нь хир удаан хугацаанд яаж солирын бөмбөгдөлтөнд өртөж байсан тухай нарийн ширийнийг бүгдийг сарны гадрагын хөрсийг нарийн судалж байж л мэдэх боломжтой. Дээрээс нь сарны гадрага дээрх хамгийн эртний солирын бөмбөгдөлтийн ул мөр нь дэлхий дээрх хамгийн эртний амьд организмын ул мөрөөс хамаагүй хөгшин настай тул дэлхий дээр амьдрал хэрхэн бүрэлдэн бий болсон тухай чухал мэдээллийг бидэнд бас гаргаж өгөх боломжтой.

Уг бичлэг дээрх хөгжим нь Off the Beaten Trax хамтлагийн “Sadness and Triumph” (гашуудал ба амжилт) хэмээх бүтээл аж.

Өргөөшөө ойролцоогоор 15км хүрэх уг толгод нь саран дээрх томоохон солирын бөмбөгдөлтийн тогоонуудын нэг болох Тайко (алдарт одоноронч Тайко Брахэгийн нэрээр нэрлэгдсэн) тогооны төвийн өндөрлөг юм. Зохиогч: НАСА

Өргөөшөө ойролцоогоор 15км хүрэх уг толгод нь саран дээрх томоохон солирын бөмбөгдөлтийн тогоонуудын нэг болох Тайко (алдарт одоноронч Тайко Брахэгийн нэрээр нэрлэгдсэн) тогооны төвийн өндөрлөг юм. Зургийг энд дарж маш өндөр нягтралтайгаар үзээрэй. Зохиогч: НАСА, LRO

Advertisements

2 comments

  1. Нөгөө Америкчуудын зоосон далбаа нь хаана бнаа…хэхэ Төгөлдөрөө чи НАСА саран дээр хүн буулгасан гэдэгт итгэдэг үү?

    1. саран дээрх тугны зургаар энд тодорхой нийтлэл сар гаруйн өмнө шахуу бичсэн байгаа

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: