Сар ба үүрийн цолмон

Тэнгэрт нар болон сарны дараа тодоороо 3-т орох тэнгэрийн эрхэс сугар гариг маань ойрын хугацаанд өглөөгүүр нар мандахын өмнөхөн маш хурц тодоор харагдаж байгаа. Саяхан өнгөрсөн сарын 13-нд уг гариг дэлхийн ихэнх хэсгээс хавирган сартай маш ойрхон ажиглагдсан бол зүүн болон хойд азийн нутгуудаас мөн өмнөд-мексик болон АНУ-ын зүүн эргээс сараар хиртүүлж харагдсан билээ (энэ нийтлэлийг тухайн үед нь бичиж байсан). Тэр үед БНСУ-аас доорх гайхалтай зураг болон бичлэгийг бас авсан байсан юм байна, хэдий болоод өнгөрсөн үйл явдал ч гэлээ та бүгдтэй хуваалцая гэж бодлоо:

БНСУ-ын Тайбэк хотын дээгүүр 8-р сарын 13-нд нар мандахын өмнөхөн сар үүрийн цолмонг хиртүүлж буй нь. Зохиогч: Квон Чул

БНСУ-ын Тайбэк хотын дээгүүр 8-р сарын 13-нд нар мандахын өмнөхөн сар үүрийн цолмонг хиртүүлж буй нь. Зохиогч: Квон Чул

Уг зургийг өмнөд солонгосын гэрэл зурагчин Квон Чул нь 8-р сарын 13-ны үүрээр нар мандахын өмнө 3 цагийн турш тус бүрнээ 10 минутын зайтай авсан 18 кадрыг нийлүүлж бүтээжээ. Үүлэн доороос хурц гэрэлтэж байгаа хотыг Таебэк (Taebaek) гэдэг юм байна, газрын зургаас хальт харсан чинь солонгосын зүүн эрэгтэй ойрхон оршдог уулсаар хүрээлэгдсэн жижигдүү хот суурин юм шиг байна. Хавирган сарны хажууд харагдаж байгаа тод од нь мэдээж сугар гариг, та зургийн доороос нь дээш дагуулж хархад хэрхэн түүнийг аажмаар сарны араар нь “дайрч” гараад зурагны дээд хэсэгт байгаа сарны нөгөө талд нь гарч ирсэн байгааг анзаараарай.

Бас нэгэн сонирхолтой зүйл нь анхааралтай ажиглавал сарны өнгө тэнгэрт өндөр байхдаа хамаагүй цагаан мөн хамаагүй хурц байгаа бол доошлох тусмаа өнгө болон хурц байдал нь алдагдаж, хамгийн доор хиртэлт эхэлж байх үед сар нь бүр ув улаан өнгөтэй байсныг анзаараарай. Энэ мэдээж бидний эгц дээр байгаа биетээс ирж буй гэрэл тэнгэрийн хаяанд байгаа биетээс ирж буй гэрлээс хамаагүй бага агаараар дайрч ирж байгаагаас үүлэдтэй. Би дээхэн нар жаргаж мандах үед яагаад өнгө хэлбэр нь өөрчлөгддөг тухай энд дэлгэрэнгүй бичиж байсан, яг адилхан зарчимаар энэ тохиолдолд сарнаас ирэх гэрэл өөрчилөгдөж байгаа юм.

Энэ зургийг авсан хүн тэр шөнийн зургуудаараа бас бичлэг хийсэн юм байна, та бүгд тухлан сонирхоорой:

Advertisements

2 comments

  1. Hvnd yaj nuluuldug bol

  2. Ene odnii talaar ilvv medmeer bn help me

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: