Наран дээрх аврага “үүл”

Нарны гадрага дээр аврага үүл хөвж байгааг доорх зураг харуулж байна уу? Тийм, гэхдээ манай гаригийн агаар мандалд хөвж байдаг үүлсээс арай өөр. Доорх урвуу өнгөтэй (эх зураг нь хар-цагаан бөгөөд урвуулсан гэхээр цагааныг нь хар, харыг нь цагаа болгосон гэсэн үг) зурагны зүүн талд нь харагдаж байгаа сийрэг урт “үүл” мэт зүйлийг нарны дөл гэх ба нарны хүчтэй соронзон орноор “өргөгдсөн” их хэмжээний ихэнхдээ цэнэгжсэн устөрөгчөөс бүрдсэн халуун хий юм. Үүнтэй харьцуулхад дэлхий агаар мандал дахь үүлс нь хамаагүй хүйтэн бөгөөд маш бага жинтэй учир агаарын урсгал хөдөлгөөнөөр “өргөгдсөн” ихэнхдээ усны бичил дуслуудаас бүрдэнэ:

Нарны гадрага дээрх аврага том нарны дөл. Зохиогч: Брэт Даль

Нарны гадрага дээрх аврага том нарны дөл. Зохиогч: Брэт Даль

Энэхүү нарны дөлний зургийг ойролцоогоор 2 долоо хоногийн өмнө авсан байна. Түүний хажууханд байгаа хар хэсэг нь AR1535 хэмээх том том хэдэн нарны толбоноос бүрдсэн идэвхитэй бүс юм. Нарны дөл нь нарны гадаргуу дээр ихэвчлэн хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн турш оршдог, гэхдээ энэ зурган дээрх шиг том урт дөл нь хэдэн сарын турш ч байх бололцоотой. Ихэнхдээ иймэрхүү дөлнүүд тогтворгүй болж доорх бичлэг дээр үзүүлж байгаа шиг сансарлуу шидэгддэг бол зарим тохиолдолд гэнэт огцом нарны гадаргууруу “унаж” маш тод цацаргалтыг үүсгэдэг ба түүнийг Хайдерийн цацаргалт гэнэ.

Харин хоёр дахь бичлэг нь өмнөх оны 11-р сард наран дээр удаан хугацааны турш ажиглагдсан уртаашаа бараг 1 сая км хүрэх үнэхээрийн аврага том дөл тэр сарын 13-14 хавьцаа тогтворгүй болж хэсэг хэсгээрээ дээш доош болж байгаад нэг хэсэг нь сансарт шидэгдэж харин соронзон орноор нь нарны гадрагатай холбогдож буй хэсэг нь эргэж гадрагаруу бууж байгааг маш тод харуулж байна. Энэ хоёр бичлэгийг нарыг ажиглах  НАСА-ийн SDO хиймэл дагуулаар авсан юм:

Advertisements

3 comments

  1. уфо.мн сайтынхан наран дээр асар том харийн хөлөг бна гээд зураг видео тавиад бсан. тэрийг юу гэж боддог вэ Төгөлдөр өө?

    1. тиймэрхүү псюдо-шинжлэх ухааны юмнууд интернэтээр дүүрэн бий шүү дээ. Би тэр цахим хуудсыг харсан, байдаг л нэг гадаадын тиймэрхүү юм бичиж явдаг хуудсуудын л адил байна лээ. Ингэж буруу ташаа хий хоосон мэдээлэл хүмүүст тарааж төөрөгдүүлж байгаа нь харамсалтай.

  2. tuguldur chi odon oron hna sursan be? dangaara sudalsan uu? ene chigleleer mgld ajildag u

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: