ДНХ – таныг тодорхойлогч молекул

Энэ дэлхий дээрх хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц хуруу болон хүүхэн харааны хээтэй байдаг бол энэ гариг дээрх хуруутай хуруугүй, нүдтэй нүдгүй бүхий л амьд биетүүд өөрийг нь бусад бүхнээс ялгаж тодорхойлох нэгэн төрлийн молекултай байна. ДНХ хэмээх уг маш нүсэр молекулыг суурь бүтэц хүртэл нь задлаад уртааш нь хэмжвэл бараг 2 метр орчим сунах боловч таны эд эс бүхэнд хуулбарууд нь мушгиралдан зангилдсан байдалтайгаар оршиж байдаг гэвэл итгэх үү? Таны эцэгийн эр бэлгийн эс эхийн тань өндгөн эстэй хэвлийд нь нийлж таныг тодорхойлох тэрхүү зөвхөн таны  ДНХ-г анх бий болгосон. Тэр цагаас хойш таны биеийг бүрдүүлж буй бүхий л эд эсүүд тэр анхны эснээс таны ДНХ-г хуулбарлан авсаар ирсэн ба таныг үхэн үхтэл тасралтгүй эд эс бүрт тань хувилбарлагдсаар байх болно.

Доорх гайхалтай бичлэг нь шинжлэх ухааны олон жилийн судалгааны үр дүнд тулгуурлан ДНХ-ийн бүтэц, хуулбарлалтын механизмыг аль болох бодитоор дүрсэлж байна:

Одоо цагт та мөнгө төлөөд өөрийн ДНХ-ийн өвөрмөц бүтэцийн “кодыг” бүрэн тайлуулж болдог болсон аж. Таны ДНХ-ын кодыг харж байгаад эрүүл мэндийн онош тогтоох хэмжээнд одоо хараахан хүрээгүй (Блогийн уншигч Анударь залруулга хийв – эрүүл мэндийн нарийн онош тогтоох чадвартай болход тун ойрхон байгаа) байгаа ч жишээ нь таны удам угсааг нарийн тодорхойлж болох аж, жишээ нь та Чингис хаантай үнэхээр холбоотой юу гэдгээ барагцаагаар мэдэж болох байх (мэдээж Чингис хааны ДНХ ямар байсныг бид мэдэхгүй гэхдээ төв азид нүүдэллэж амьдардаг олон сая хүний ДНХ-д ойролцоогоор 1000 жилийн өмнө бий болсон мутаци өндөр давтамжтайгаар оршдогийг судлаачид тодорхойлсон юм шиг байна лээ). Гэхдээ иймэрхүү хувь хүний ДНХ-гаар ямар нэгэн юм хийх санааг том ёс зүйн асуудал үргэлж дагаж байдаг. Жишээ нь таныг тодорхойлох тэрхүү бүтэцийн код нь хэний өмч вэ? түүнтэй холбогдох патент оюуны эрх нь хэнийх вэ? та бүгд санаж байвал хэдэн жилийн өмнө өмнөд солонгосын билүүдээ судлаач хурга, тугалын ч билүү ДНХ-г нь тайлаад клон хийж бөөн шуугиан дэгдээж байсан. (Блогийн уншигч Гэрэлтуяа залруулга хийж өгөв – Иан Вилмут хэмээх английн эрдэмтэн анх 1996 онд хонийг клонийн аргаар гаргаж авж байсан юм байна. Харин тэр солонгосын нөхөр хүнийг клончилсон гэж баахан шуугиан тарьсан боловч тэр нь ор үндэсгүй худалаа зүйл болж таарж өөрөө нүүр хийх газаргүй болсон гэнэ. Гэрэлтуяагийн хэлж байгаагаар дээрх бичлэгэн дээр байгаа хуулбар хийх механизм нь хүнд (ер нь сүүн тэжээлтэн болон ургамлуудад) маш нарийн, алдаа мадаг тун багатай үйл явц аж. Адлааг хянаж, гарвал засаж байдаг тусгай уургууд байдаг учир алдаа гаргах магадлал нь саяаас-тэрбум тохиолдолд ганц хавьцаа маш бага юм байна. Харин ретровирус гэх мэтэд алдааг хянах тусгай молекул байхгүй эсвэл тэр нь алдаа засахдаа муу, тиймээс вирус нь ерөнхийдөө мутаци хийхдээ маш сайн гэнэ. ДНХ-г хуулах тоолондоо асар их алдаа гаргаж үр дүнд нь баахан өөр өөр хувилбаруудыг гаргачихна. Тэгээд л муу-сайн вируснууд эм, тариа, янз бүрийн бодисонд хурдан дасаж зохицоод богино хугацаанд хувьсаад байдаг юм байна! Мөн Гэрэлтуяа дараах бичлэгийг сонирхож үзэхийг санал болголоо:)

Миний ойлголтоор энэ этикийн асуудалыг харах хамгийн тодорхой нэгэн жишээ гэвэл би хөгшрөөд элэг, зүрх ч юм уу аль нэгэн амин эрхтэнээ солиулах шаардлагтай боллоо гэж бодоё. Би ирээдүйд ийм зүйл болж магадгүй гэж бодоод өөрийн бас нэг надтай яг адилхан гэхдээ надаас хамаагүй залуу “Төгөлдөр 2”-ыг өсгөж бойжуулж байсан бөгөөд түүний зүрх элгийг авах болов. Гэтэл тэр “Төгөлдөр 2”-ын биологийн бие нь минийхтай яг адилхан боловч хувь хүнийхаа хувьд надаас шал өөр нэгэн, тиймээс нийгэмд тусдаа бие хүн болж таарна, тэхээр миний хийж байгаа үйлдэл хүн алж байгаагаас ялгаагүй болж таарна.

Бас нэгэн сонирхолтой зүйл нь өөр гариг дээрх амьдрал бидэн шиг ДНХ дээр суурилсан байх ёстой эсэхийн талаар бид одоо хүртэл сайн мэдэхгүй яваа.

Advertisements

One comment

  1. The Island (2005) geed kinon deer yag ene talaar gardag shu.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: